Apr 24, 2013

Цахилгаан холбооны сүлжээний төлөвлөлт, Прогноз

Манай улс сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөг анх 1971 онд ЗХУ-ын техникт тулгуурласан аналог системд зориулан хийсэн. 2001-2002 онд Монголын харилцаа холбоог хөгжүүлэх мастер төлөвлөгөөг зохиосон.
Сүлжээг 3 шаттай төлөвлөнө.
1. Богино хугацааны 1-2 жил
2. Дунд хугацааны 5 жил
3. Урт хугацааны 10-20 жил
Сүлжээг төлөвлөдөг олон янзын арга ашигладаг 

Үүнд:
1. Статистик судалгааны арга
2. Системийн шинжилгээний арга
3. Нийтийн үйлчилгээний онолын аргыг өргөн хэрэглэдэг.
Холбооны сүлжээг төлөвлөх ерөнхий загвар
Холбооны сүлжээний төлөвлөлтийг 3 үндсэн чиглэлээр хийдэг.
Үүнд: 

  1. Техникийн төлөвлөлт
– Дамжуулах байгууламжийн төлөвлөлт
– Холболтын байгууламжийн төлөвлөлт
– Төлбөр тооцооны системийн төлөвлөлт
– Дохиоллын системийн төлөвлөлт
– Синхрончлолын системийн төлөвлөлт
– Дугаарлалтын төлөвлөлт
– Замчлах аргын төлөвлөлт
– Үйлчилгээний чанарын төлөвлөлт

  • Үйлчилгээний зэрэг
  • Найдвар
  • Ашиглалт үйлчигээ
   2. Хэрэгцээний төлөвлөлт   3. Ачааллын төлөвлөлт
Холбооны системийн хөгжлийг прогнозлох аргачлал
Прогнозлох гэж аливаа нэг процесс, тухайлбал, цахилгаан холбооны хөгжлийн бодит зүй тогтлыг шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан таамаглал гаргах үйлдэл юм. Үүний үнэмшил нь хөгжиж ирсэн зүй тогтол, түүнийг илэрхийлсэн өгөгдөхүүний олонлог, тоон утгын зөв эсэхээс ихээхэн хамаарна. Мөн хөгжлийн өнөөгийн түвшин, ирээдүйн түвшингөөс ч прогнозын үнэмшил ихээхэн хамаарна.
Прогнозын объект нь сүлжээний хөгжлийг тодорхойлох гол параметрүүд байна.
Жишээ нь:
Сүлжээнд үүсэх ачаалал, түүний хувиарлалт, ачаалал хугацаанаас хамаарсан хамаарал, сүлжээний бүтэц, мэдээлэл дамжуулж байгаа арга, технологи, мэдээллийн төрөл түүний өөрчлөлт гэх мэт. ITU-T–ээс холбооны сүлжээний хөгжлийн прогнозын зүй тогтлыг тодорхойлсон загварыг гаргасан.

Прогнозыг дараах 4 үе шаттайгаар хийж болно.
• Хөгжлийн шинжилгээ, анализ хийх
• Математик загвар буюу арга зүйн сонголт хийх
• Сонгосон математик загвараа хэрэгжүүлэх арга технологи
• Прогнозын үр дүнг шинжлэн үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах

Хөгжлийн шинжилгээ буюу анализ
Прогнозд хамаарагдах объектууд прогноз хийж буй хугацааны интервалд [0-t3] ба [0-t3'] -д хэрхэн өөрчлөгдөх зүй тогтол гаргахыг шинжилгээ гэж үзнэ. Жишээ нь: Цахилгаан холбооны хөгжлийг тодорхойлдог нэг үндсэн параметр бол 100 хүнд оногдох телефон цэг буюу телефоны нягт юм. Үүний хөгжлийг ITU-T -ээс гаргасан зүй тогтлыг дараах зургаар үзүүлэв.


                                                            Телефоны нягтын өсөлт

• I-р муруйгаар эдийн засгийн потенциал сайтай улсын телефоны нягт хөгжинө.
• II -р муруйгаар эдийн засгийн потенциал муу улсын телефоны нягт хөгжинө гэж эрдэмтэд судалж тогтоосон байна.
• [0-t1] ба [0-t1'] гэсэн хугацааны эхний интервалд ихэвчлэн телефоны нягт 25% хүртэл өсдөг. Энэ интервалд өөрчлөгдөх зүй тогтол нь квадрат буюу парабол функцын хамааралтай байна. [t1-t2] ба [t1'-t2'] интервалд телефоны нягт ойролцоогоор (25-75)% хүртэл ихэвчлэн шугаман хамаарлаар өсөж байна.
• [t2-t3] ба [t2'-t3'] интервалд телефоны нягтын өсөлт 100% -д хүрэх ба логистик функцээр тодорхойлогдоно. Хөдөлгөөнт болон утасгүй телефон холбоо хөгжсөнөөс болоод телефоны нягт зарим нэг улсад Жишээ нь: АНУ, Швед гэх мэт 100% -иас давж болох талтай. Манай улсын хувьд хөгжлийн эхний интервалд [0-t1'] байгаа бөгөөд хөгжлийн ерөнхий хууль нь квадрат буюу парабол экстраполяцийн хуулинд захирагдах магадлал харьцангуй өндөр байна. Хэрэв хөгжлийн хурдац бага байвал [0-t1'] интервалд шугаман хамаарлаар, хурдац их байвал парабол хамаарлаар аппроксимацлаж болно. Үргэлжилж байгаа процессийн прогнозыг экстраполяцын аргаар хийдэг. Дөнгөж эхэлж байгаа процессын прогнозыг урвуу тооцооны арга буюу рефлексив аргаар хийдэг. Холбооны сүлжээнд оруулж байгаа хөрөнгийг нөхөн авах хугацаа их байдаг. Ийм учраас үүнийг тодорхойлохын тулд прогноз хийдэг.

Хэрэгцээ ба ачааллын прогноз
Хэрэгцээ ба ачааллын найдвартай прогноз гаргах нь чухал үүрэг гүйцэтгэдэг.
• Ачаалал ба хэрэгцээний прогнозын түвшин нь жинхэнэ шаардагдах түвшингээс өндөр байвал санхүүгийн торгуульд орох болно. Төхөөрөмж хангалт ба холбогдох дэд бүтцэнд зарлага гарна, санхүүгийн хүрэлцэхүйц ашиг гарахгүй.
• Прогнозын түвшин жинхэнэ хэрэгцээт (шаардлагатай) түвшингээс бага бол үйлчилгээний чанар муудана, орлогын потенциалын алдагдалд орно, мөн жинхэнэ хэрэглэгчид үйлчилгээ хүргэж чадахгүй болно. Прагтикт энэ 2 түвшин ховорхон давхцдаг. Урьдчилсан прогноз гаргагч нь боломжийн хирээр зөв үнэлгээ өгөх ёстой.

Хэрэгцээний прогноз
Цахилгаан холбооны гол орлого телефен холбооны үйлчилгээнээс ордог. Хүн амын прогноз гэр бүлийн тоон өөрчлөлтөөр хувийн хэрэгцээний телефон цэгийн тоо, ба албаны секторт ажиллагсдын тоогоор албаны хэрэгцээний шугамын (телефон цэгийн тоо) тоог хоёрдогч параметр болгон тооцдог. Монгол бол прогноз гаргахад нөлөөлөх янз бүрийн хүчин зүйл ихтэй орон юм.
Эдгээр байнгын хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй.
1. Нийгмийн дотоодын нийт бүтээгдэхүүн ДНБ
2. Экспорт, Импортын харьцааны зөрүү.
3. Хүн амын өсөлт. Нүүдлийн шинжтэй, судалгаагаар нийт хүн амын 20%, 50% нь нүүдлын байдлаар амьдардаг байна .
4. Эдийн засгийн чадавхи Үүнийг дараах томъёогоор тодорхойлж болно.
Pi = B1i*M1i + B2i*M2i + B3i*M3i + B4i*M4i
Энд:
Pi - i-р аймаг (сумын) эдийн засгийн чадавхи
(B1-B4)i - i-р аймаг (сумын) эдийн засгийн чадавхийг жигнэх коэффициент (100 хүнд оногдох хэмжээ)
Жишээ нь:
В1i= 100 хүнд оногдох малын тоо,
В3i = 100 хүнд оногдох газар нутгийн хэмжээ гэх мэт)
М1i - i - р нутгийн малын тоо
М2i , i - р нутгийн мянгат малчны тоо
М3i , i - р нутгийн газар тариалангийн хэмжээ
М4i - i - р нутгийн тариалангийн талбай

Прогнозд тусгах асуудлууд
1.Сум, аймаг, хотын төвийн өгөгдөлийг гаргах, (оруулах)
2.Өнөөдөр байгаа хүн амын судалгаа
3.Аймаг сумын хүн амын орлогын судалгаа
4.Ажлын чадвартай хүн амын тоо
5.Газар тариалан, хувийн үйлдвэрт ажиллагсдын судалгаа
6.Чанарын судалгаа
7.Холбооны салбаруудын хэрэглэгчийн шугамыг нэмэгдүүлэх хэмжээг тодорхойлох
8.Хувийн хэрэглэгчийн тоог тодорхойлох
9.Хувийн ба бизнесийн хэрэглэгчийн, хотын ба орон нутгийн хэрэглэгчийн, улс хоорондын ба хот хоорондын хэрэглэгчийн, хэрэглэгч тус бүрийн трафикийн анализ хийх
10.Хэрэглэгчийн эрх ашигт тохирсон тариф тогтоох

Ачааллын прогноз
Ачааллын ба сувгийн тооны прогнозыг дотоодын болон улс хоорондын сүлжээнд хоёуланд нь хийнэ.
а.Төлбөр төлсөн ярианы урьдчилсан судалгаа хийх.
б.Төлбөр төлсөн ярианы минутыг эрланг(erl)-д шилжүүлэх
в. Хэрэглэгчийн шаардлагад тохирохуйц сувгийн тоог тодорхойлох. Оргил ачаалалтай цагт хангалттай хүрэлцэх хэмжээнд сүлжээний багтаамжийг сонгоно.
• Анализ хийх хугацаанд бүх чиглэлээр дамжсан трафикыг хэмжиж байж ачааллын матрицыг зохионо. Сүлжээний багтаамжийг тодорхойлохын тулд одоогийн трафикийн болоод өсөх трафикийн дундажыг тооцож байж тодорхойлно.
• Ачаалал хувиарлагдах зүй тогтлыг тодорхойлно. Үүний тулд ачаалал хувиарлалтын коэффициентыг ачааллын матриц ашиглан тодорхойлох шаардлагатай.
• Ачааллын матриц
Матрицын элементэд : i=j бол Yij=0
i≠j бол Yij≠0 гэж авна.
Мөрийн дагуу гарах, баганы дагуу орох, диогналын дагуу дотоод ачаалал тодорхойлогдоно.

(5.1)

Ачаалал хувиарлалтын коэффициент
• Тухайн i-р станцаас бусад станц руу гарч байгаа нийт ачаалал:


                                                                                                                                                           (5.2)

• Тухайн i-р станц руу бусад станцаас орж байгаа нийт ачаалал:
                                                                                                                                                           (5.3)
• Ачаалал хувиарлалтын коэффициент: - Үүнийг орох ба гарах ачааллаар тодорхойлно. 

                                                                                                                                                           (5.4)
• Тухайн i-р станцаас бусад станц руу гарч байгаа нийт гарах ачаалал хувиарлалтын коэффициентүүдийн нийлбэр нэгтэй тэнцүү.

                                                                                                                                                          (5.3a)

• Тухайн i-р станц руу бусад станцаас орж байгаа нийт орох ачаалал хувиарлалтын коэффициентүүдийн нийлбэр нэгтэй тэнцүү.


                                                                                                                                                          (5.4a)

Ачааллын прогноз
Ачаалал хувиарлалтын коэффициентийг ашиглаж прогноз хийхэд гарах алдаа нь 3% -иас хэтэрдэггүй. Удаан хугацааны прогнозд (10--20жил) зөвшөөрөгдөх алдаа ойролцоогоор (10-12)% байж болно. Ачаалал хувиарлалтын коэффициентийг ашиглан прогнозлож олсон ачааллыг хувиарлан ачааллын матрицыг гаргаж авна.

•Үйлчилгээний чанарын зэрэглэл, ачааллын матрицыг ашиглаж сувгийн хувиарлалтыг тодорхойлно.
Хөгжлийн функцын таамаглал дэвшүүлэх нь прогноз үйлдэхэд чухал. Энэ таамаглалыг дэвшүүлэхийн тулд статистик өгөгдөлд шинжилгээ хийх хэрэгтэй. Мэдээллийн өгөгдлийг дүрслэх хүснэгтийн, графикийн, функцын гэсэн 3 аргууд байдаг.

Өгөгдлийн хүснэгтэн дүрслэл:



                                                                                                                                                Хүснэгт 5.1
                                                              Ачааллын график дүрслэл


Өгөгдсөн өгөгдлийг ашиглаад аналитик функцыг гаргаж авна.
Y = a0 + a1*t + a2*t2 + ..............an*tn

Ачааллын корреляц хамаарал
Аливаа үзэгдэл нь тодорхой олон хүчин зүйлүүдийн үйлчиллийн үр дүнд явагддаг. Ямар нэг хувьсах хэмжигдэхүүний тодорхой утганд нөгөө хувьсах хэмжигдэхүүний тодорхой тархалт харгалзаж байвал тэдгээрийг статистик хамааралтай хэмжигдэхүүнүүд гэнэ. Өөрөөр хэлбэл нэг хувьсах хэмжигдэхүүний утга нөгөө хувьсах хэмжигдэхүүний тархалтаас хамаарна гэсэн үг . Ийм статистик хамаарлын жишээ гэвэл ачаалал нь ДНБ, хүн ам, нутаг орны байдал, дэд бүтэц зэргээс хамааран өөрчлөгдөх өөрчлөлт юм. Нэг хэмжигдэхүүний дундаж утгаас нөгөө хэмжигдэхүүний утга хамаарах функцэн хамаарлыг ковариац буюу корреляц хамаарал гэдэг.

Цахилгаан холбооны сүлжээний ачаалал

Цахилгаан холбооны сүлжээний ачаалал
Цахилгаан холбооны сүлжээний ачааллын тухай ойлголт
Мэдээллийн урсгалыг нэг цэгээс нөгөө цэгт саадгүй дамжуулахын тулд сүлжээг оновчтой зохион байгуулах зайлшгүй шаардлага гарна.
Үүний тулд телефон сүлжээнд үүсэх ачааллыг судлах шаардлагатай. Ачааллыг тооцоолоход нэн чухал 2 хүчин зүйл байдаг. Үүнд:
1. Хэрэглэгчийн тоо.
Хэрэглэгч нь ачааллыг үүсгэгч байхын зэрэгцээ өөрөө ачааллыг шингээгч /төгсгөлийн цэг/ болдог.
2. Ачааллын параметрүүд.
Үүнд:
a. Хэрэглэгчийн идэвх
b. Ачааллын эрчим
c. Эзлэлтийн тоо
d. Ачааллыг үүсгэгч цэгүүдийн бүтэц
Хэрэглэгчийн идэвхи гэдэг нь хэрэглэгч хичнээн удаа холболтонд орж байгаа болон холболтын үргэлжлэх хугацаа хэр зэрэг урт байгаа зэргээр тодорхойлогдоно. Ачаалал нь цаг хугацаа тутамд хувьсан өөрчлөгдөж байдаг эмх замбараагүй, санамсаргүй процесс юм. Үүнийг бага ажиглалтын үетэй урт хугацааны ажиглалтын явцад тодорхой харж болно.
Ачааллын нэгжийг Эрлангаар тодорхойлдог. Нэг шугам 1 цагийн турш байнга эзлээстэй байх үеийн ачааллыг 1Erlang гэдэг. Ачааллын тусламжтай хэрэглэгчийн болон холбох шугамын тоог тодорхойлно
Ачааллын эрчим гэж нэгж хугацаан (1цаг буюу 3600 секунд) дахь ачааллын хэмжээг хэлнэ. Ачааллын эрчимийг дараах томъёогоор тодорхойлно.
(4.1)
Энд, С - Эзлэлтийн тоо. Энэ нь өгөгдсөн хугацаан дахь бүх дуудлагын тоо.
t - Дундаж эзлэлтийн хугацаа Энэ нь ярианы үргэлжлэх хугацаануудын дундаж
Т - ажиглалтын хугацаа (1 цаг буюу 3600 секунд байна 15 минут ч байж болно).
Ачааллын эрчимийн өөрчлөгдөх зүй тогтлын график


Ачааллын эрчимАчааллын судалгаа хийснээр:
• Жилийн оргил ачаалалтай сар
• Сарын оргил ачаалалтай 7 хоног
• 7 хоногийн оргил ачаалалтай өдөр
• Өдрийн оргил ачаалалтай цаг зэргийг тодорхойлно.
Сүлжээнд үүсэх ачааллыг 3 янзаар ангилдаг.
• 1.Үүссэн ачаалал
• 2. Гарах ачаалал
• 3. Алдагдал ачаалал

                                                                 Ачааллын бүтэц



Ачааллын төрөл
Үүссэн ачаалал -тухайн холболтын систем буюу станцад тодорхой хугацаанд үйлчлүүлэхээр орж ирж байгаа дуудлагуудын үргэлжлэх хугацааг хэлнэ
Гарах ачаалал - тухайн холболтын систем буюу станцын бүх гаралтууд эзлэгдсэн байх үеийн хугацааны нийлбэрээр тодорхойлогдоно.
Алдагдал ачаалал - үүссэн ачаалал ба гарах ачааллын ялгавраар илэрхийлэгддэг. Өөрөр хэлбэл энэ нь орж ирсэн дуудлагаас амжилтгүй болсон дуудлагын хэмжээг заах юм.
Сүлжээг зохион байгуулахдаа үүссэн ачаалал /А/, гарах ачаалал /Y/-тай тэнцүү байлгахыг эрмэлзэнэ. Үүний тулд оргил ачааллын цагийг олох хэрэгтэй.
Оргил ачаалалтай цаг
Оргил ачааллын цаг гэдэг нь өдөр, 7 хоног, сар, жилийн хамгийн их ачаалалтай байгаа үеийг хэлнэ. Оргил ачаалалтай цагийн үед ачааллын эрчимийг дараах томьёогоор тодорхойлно.

Энд, BHCA (Busy Hour Call Attempt) - Оргил ачааллын цагт орж
ирсэн хэрэглэгчийн дуудлагын тоо.
AHT (Average Holding Time) -Дундаж эзлэлтийн хугацаа
T -Ажиглалтын хугацаа
Томъёо (4.2)-оос BHCA-г олбол:


Энд, Y - Оргил ачаалалтай үеийн ачаалал
Т - Ажиглалтын хугацаа
t - Дундаж эзлэлтийн хугацаа



                                              
Оргил ачааллын үеийн ачааллын график

                                               
Оргил ачаалалтай цагт авсан ачааллын хэмжилтүүд нь ачааллын гол параметр болдог. Хэрвээ энэ хэмжилтүүд нь буруу хийгдсэн бол эсвэл сүлжээний зохион байгуулалт муу болсноос ачааллын алдагдал гарч болно.
 

Ачааллын алдагдал
Ачааллын алдагдал нь : R = A - Y; алдагдалгүй бол R = 0 байна.
Ачаалалын алдагдлын зэрэглэл:
B=R/A*100%=(A-Y)/A*100% байна.
Хот хоорондын ярианы дундаж тоо нь 1 ачаалал үүсгүүрийн ачааллаар тодорхойлогдоно.
С = Ci * ni / ni
Энд: ni - i дугаар категорийн нийт ачаалал үүсгүүрийн тоо
Ci -р категорийн 1 ачаалал үүсгүүрийн ярианы дундаж тоо
к - ачаалал үүсгүүрийн категорийн тоо
Эрланг В-ийн тэгшитгэл нь алдагдлын магадлал, төхөөрөмжийн тоо хэмжээ, үүссэн ачааллын хоорондын харилцаа холбоог харуулдаг. Холболтын блок болон дамжуулах системээр тодорхой хэмжээний ачаалал орж ирэхэд тухайн системд холболт тогтохгүй байж болох нөхцөл байдаг. Тэр нөхцлийг хаалттай нөхцөл гэж нэрлэдэг. Хаалттай нөхцлийн магадлалаар буюу Эрлангийн тэгшитгэлээр холболтын ба дамжуулах системийн үйлчилгээний чанарын зэрэглэлийг тогтоодог.
Эрланг В -ийн тэгшитгэл
Эрланг В -ийн тэгшитгэл: (4.4)
Энд: А- сүлжээнд үүссэн ачаалал ,
N - гарах сувгийн тоо,
к - тухайн хугацаанд эзлэгдсэн байгаа сувгийн тоо,
Р[k, N] - N тооны сувгаас к нь эзлэгдсэн байх магадлал.
Энд к= N байгаа тохиолдолд N+1 дуудлага орж ирвэл хаалттай болно. Хот хоорондын телефон сүлжээний ачаалал нь янз бүрийн хүчин зүйлээс хамаардаг. Үүнд: Макро эдийн засгийн нөхцал байдлаас, холболтын аргуудаас тарифын бодлогоос, хэрэглэгчийн бүтцээс ... гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг. Телефон сүлжээнд холболт тогтоохдоо гар ба хагас автомат болон автомат холболтын аргуудыг ашиглаж байна. Улсын цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ бүрэлдэхэд холболтын аргуудын зохистой харьцаа онцгой нөлөөтэй байдаг. Эдгээр холболтын 3 аргаас хамаарч үйлчилгээний чанарын 3 түвшин байна.


Үйлчилгээний систем
Энэ нь захиалгын, хурдавчилсан, хүлээгдэлгүй гэж 3 ангилна. Захиалгын ба хурдавчилсан системүүд нь хүлээгдэлтэй системд хамаарагдана.
Захиалгын систем. Энэ системд хэрэглэгч урьдчилан захиалга өгөөд 30 минутаас дээш хугацаанд хүлээж ярих учраас хүлээгдэл ихтэй. Энэ талаасаа үйлчилгээний чанарын хувьд доогуурт ордог. Харин суваг ашиглалт харьцангуй өндөр хувьтай байдаг. Үндсэндээ гар ба хагас автомат холболтоор холболт хийгддэг.
Хурдавчилсан систем. Энэ систем нь хэрэглэгчээс захиалга аваад 30 минут хүртэл хугацааны хүлээгдэлтэйгээр холболтыг тогтооно. Энэ нь захиалгын системийг бодвол арай хурдавтар бөгөөд холболтын үндсэн арга нь гар ба хагас автомат юм.
Хүлээгдэлгүй систем буюу автоматжуулалт. Энэ системд хэрэглэгч өөрөө харилцуурыг аваад шууд дуудах хэрэглэгчийнхээ дугаарыг цуглуулж автоматаар холболт тогтооно. Энэ нь хүлээгдэлгүй систем бөгөөд олон сайн талтай боловч дээрх 2 аргаасаа суваг ашиглалтын хувьд хэд дахин доогуур байдаг дутагдалтай. Ер нь сүүлийн жилүүдэд гар холболтын буюу захиалгын системийн эзлэх хувийн жин жил ирэх тутам буурч харин хүлээгдэлгүй системийх өсч байна.
Ачаалал нэвтрүүлэх систем
Ачаалалыг нэвтрүүлэх системийг 2 төрөлд хувааж үзэж байна.
Алдагдалтай систем – Энэ үед бүх төхөөрөмж буюу шугам эзлээстэй үед орж ирсэн мэдээлэл шууд системээс татгалзсан хариу авдаг
Хүлээгдэлтэй систем - Энэ үед бүх шугам буюу төхөөрөмж эзлээстэй үед орж ирсэн мэдээлэл тодорхой хүлээгдлийн хугацаанд дараалалд бүртгэгдэн энэ хугацаанд төхөөрөмж буюу шугам чөлөөлөгдвөл цааш нэвтрэх боломжтой бөгөөд хүлээгдлийн хугацаанаас хэтэрсэн тохилдолд системээс татгалзсан хариу авах жишээтэй байдаг. Ер нь станцын (ЭАТС) дотоод төхөөрөмжүүд хүлээгдлийн системийн горимд ажилладаг бөгөөд гадаад төхөөрөмжүүд нь алдагдалтай системийн горимд ажилладаг.
Алдагдалтай системийн хувьд алдагдлын магадлал үүсэх нь ачаалал (A), шугам болон төхөөрөмжийн тоо (N)-ноос хамаарна.
B = f (A,N)
Ачааллыг нарийвчлан судласанаар холбооны сүлжээний багтаамж , түүний холбогдох параметрүүд болон сувгийн тоо, найдвар, дамжуулах чадвар, сүлжээний өртөг зэргийг тодорхойлох боломжтой болно.
Телефон сүлжээний ачаалал
Телефон сүлжээнд үүсэх ачааллыг: Y = N*C*t гэж тодорхойлж болно.
Энд: N - Сүлжээнд ажиллах нийт телефон цэгийн тоо
C - Оргил ачаалалтай цагт 1 хэрэглэгчээс гарах
дуудлагын дундаж тоо
t - Нэг ярианы үргэлжлэх дундаж хугацаа
Е-10 станц 1 сек 108 холболт, EWSD станц 1сек-д 72 холболт хийх хүчин чадалтай.
Жишээ нь: N = 1000 гэе. Е-10 станцад 1 хэрэглэгчийн үүсгэх ачаалал 0.076 Эрл байдаг бол нийт сүлжээнд үүсэх ачааллыг ол? Y=0.076*1000=76 Эрл
Хэрэглэгчийн 1шугамын ачаалал 0,1 Эрл
1 холбох шугамын ачаалал (0,7-0,8)Эрл байдаг гэж ажиглалтаар тогтоосон.
Ачааллын төрлүүд
Ачаалал нь:
• Хэвийн ачаалал
• Хэт ачаалал гэсэн 2 төрөлтэй.
Хэт ачаалалын үед ачаалал нь хугацааны бага өөрчлөлтөнд огцом өөрчлөгдөж байдаг.




 Станцын дотор болон гаднах холбох шугамын ачаалал хэтэрснээс, мөн станцын зарим дотоод төхөөрөмжүүдийн ачаалал хэтэрснээс станц динамик хэт ачаалалд орж болдог. Станц нь хэт ачаалалд маш мэдрэмжтэй байдаг. Учир нь холболтонд зайлшгүй ордог багц процессорууд, дуудлага илгээгч ба хүлээн авагчид холболт болон чөлөөлөлтийн үед ч ашиглагддаг.

Хэдийгээр ачаалалын (A) эрчим тогтмол боловч богино хугацаатай эзлэлтийн тоо (C) ихсэх нь хэт ачаалалд хүргэдэг. Жишээ нь: Зарим улс оронд янз бүрийн үндэсний баяр болон шинэ он гарах үед хэрэглэгчид олноор харилцуур авч холболтонд орох оролдлого хийснээр хэт ачаалал үүсэх нь ажиглагддаг. Хэт ачааллын үеийн ачааллын хэмжилтүүд нь үнэн зөв байдаггүй учраас энэ үед станц өөрийн хамгаалалтанд ордог бөгөөд ачааллын хэмжээ гэнэт багассан мэт хэмжилт гардаг байна. 

Үүнийг дараах зурагт үзүүлэв.
Ачаалал хэмжилтийн цикл
Ачаалалын хэмжилт хийх зорилго нь:
1, Тодорхой чиглэлд байх орох гарах сувгийн тоог сонгон авсан чанарын үзүүлэлтийг харгалзан тодорхойлох аргаар оновчтой менежементийн бодлого хэрэгжүүлэх
2, Ачааллын өсөлтийн динамикийг харгалзан станцын багтаамжыг өргөтгөх эсвэл станцыг дэвшилтэт технологиор солих шаардлагыг тодорхойлох зэрэгт оршино
Ачааллын өгөгдлийн хэмжилт нь үр ашигтай ашиглалт үйлчилгээ ба өндөр чанартай холболт зохион байгуулж төлөвлөхөд үндсэн мэдээлэл болж өгдөг. Мөн энэ мэдээлэл нь шинэ төхөөрөмж төлөвлөх, аваарын байдлыг урьдчилан мэдэрч удирдахад бас ашиглагддаг.



Ачааллын хэмжилтийг тогтмол ба тохиолдолын гэсэн 2 янзаар хийнэ. Тогтмол хэмжилт - өдөр тутмын ачааллын байдлыг хэмжихэд зориулагдана. Энэ нь холболтын системээр хийгдэх дуудлагын хэмжээ. Энэ мэдээлэл нь ирээдүйн ачааллыг урьдчилан төлөвлөхөд ашиглагдана. Тохиолдлын хэмжилт - тогтмол хэмжилт дан ганцаараа хангалтгүй үед, дараах тохиолдолуудад хийгддэг.
Удирдлагын, эсвэл ашиглалтын төлөвлөлт гаргахад зориулагдсан тусгай хэрэгцээ гарсан үед
Хэрэглэгчийн гомдол гаргасан үед алдаа бүхий үйлчилгээг тодорхойлоход
Ачааллын нөхцөл байдал нилээд ихээр өөрчлөгдсөн үед . Жишээ нь: шинээр суваг ашиглалтанд орох, хэрэглэгчийн тоо нэмэгдэх гэх мэт
Төхөөрөмжийн гэмтлээс юм уу эсвэл өөр ямар нэг шалтгаанаар хэвийн бус ачаалал бий болсон үед.
Ачааллын хэмжилтийг 5, 15, 30 мин, 1цаг, 24 цаг (хоног), 1 долоо хоног, сар, улирал, жил гэх мэт циклээр авч болно.
Улс хоорондын станцад хэмжилт scan programm-аар хийгддэг. Энэ нь үйлчилгээний сувагт 10сек тутамд, ярианы сувагт 100сек тутамд ажилладаг. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд хэдэн удаа ачаалал хэмжигдсэнийг тоолдог. Хяналтын төвийн, процессорын, санах байгууламжийн эзлэлтийг хувиар дараах томъёогоор тодорхойлогддог. СР нь ачааллыг 5 сек тутамд хянадаг.
η- 0.8 ( Монголын хувьд )
М - дуудлагын үргэлжилсэн хугацаа
D - өдөр/ сар-ын харьцаа (сарын нэг өдөрт оногдох ачааллын хувь)
Н - цаг/өдөр-ийн харьцаа (нэг өдрийн нэг цагт оногдох ачааллын хувь)
Монголын хувьд 1 дуудлаганд (нэг сувгаар) нэг алдаа байхаар
тооцологдсон.Улс хоорондын станцад трафикийн өгөгдөл авах процессыг харуулсан схемыг зураг 4.7-д үзүүллсэн


                                                    Ачааллын хэмжилт (NEAX станц)

Дараах зургаар EWSD холболтын станцд ачааллын өгөгдлийг хэмжих ба монитордох процессыг хуулахыг үзүүлэв.

Доорх зурагт ачаалалын хэмжилтийн өгөгдлийг буффер, диск ба OMT-руу эсвэл tape-руу хуулахыг үзүүлэв.


Цахилгаан холбооны сүлжээний параметр

Цахилгаан холбооны сүлжээний параметр
                                                 
                                               Холбооны сүлжээний үйлчилгээний загвар
  


Холбооны сүлжээнд тавих шаардлага
Хэрэглэгчийн зүгээс холбооны сүлжээнд дараах шаардлагууд тавигддаг.
1. Дамжуулж буй мэдээлэл үнэн зөв алдаагүй байх ёстой.
2. Найдвартай байх ёстой.
3. Боломжийн үнэ ханштай байх
4. Шуурхай байх ёстой.
Энэ байдал алдагдвал мэдээллийн үнэ цэнэ алдагдана.
Эдгээр шаардлагуудыг хангахын тулд дараах параметрүүдийг тооцох зайлшгүй шаардлагатай байдаг.
Холбооны сүлжээний параметр (Зайн матриц )
1. Сүлжээний бүтэц - Кij
Холбооны сүлжээний бүтцийн параметрүүдийг геометр болон математик (матриц хэлбэрт бичих) загвараар тодорхойлно. Бүтцийн параметрт зангилаа хоорондын зай, суваг, суваг болон зангилааны үнэ, ачаалал гэх мэтийг тооцож болно.
Зайн матриц - Lij
Энд, i, j=1,2,….-Зангилааны дугаар
Lij - матрицын элемент (шугамын урт-(км))
а. i =j бол Lij = 0
в. i ≠ j шууд холбоотой бол Lij≠ 0
c. i≠ j шууд холбоогүй бол Lij≠ ∞




                                               Сүлжээний бүтцийн     Сүлжээний бүтцийн                                                                                            геометр загвар               математик загвар

Сувгийн матриц - Vij
Хоёр зангилааны хооронд хичнээн суваг (Vij) байгааг тодорхойлдог.
Энд, i, j=1,2,….-Зангилааны дугаар
Vij - матрицын элемент (Сувгийн тоо-(ш))
а. i=j бол Vij = 0
b. i≠j үед шууд суваг байвал Vij≠0
c. i≠j үед шууд суваг байхгүй бол Vij =∞

Үнийн матриц (Сij)
Энд, i, j=1,2,….-Зангилааны дугаар
Lij - матрицын элемент (Зангилаа болон
шугамын үнэ өртөг-(төг))
а. i=j бол Сij≠0
b. i≠j үед шууд холбоотой бол Сij≠0
c. i≠j үед шууд холбоогүй бол Сij=0

Ачааллын матриц (Уij)
- мөрийн дагуу гарах
- баганы дагуу орох
- диогналийн дагуу дотоод ачааллыг авна.

Сүлжээний динамик диапазон -(D)
Энэ нь сүлжээгээр дамжуулагдах дохионы
түвшины максимум минимум утгын
ялгавраар тодорхойлогдоно.
D = Pмax - Pмин [db]
Дохионы максимум түвшин
Pтax = 10 lg Pмах / 1мвт [db]
Дохионы минимум түвшин
Pмин = 10 lg Pмин / 1мвт [db]

Суваг ба дохионы эзэлхүүн - V
Бүх төрлийн терминалаас гарч байгаа цахилгаан дохиог дохионы эзэлхүүн гэсэн параметрээр илэрхийлнэ.
Дохионы эзэлхүүн:
Vдохио = Dдохио*∆fдохио*Tдохио
Сувгийн эзэлхүүн
Vсуваг = Dсуваг*∆fсуваг*Tсуваг

Энд, Dдохио - дохионы динамик диапазон
∆fдохио - дохионы нэвтрэх зурвас
Tдохио - дохио дамжуулагдах хугацаа
Dсуваг - сувгийн динамик диапазон
∆fсуваг - сувгийн нэвтрүүлэх зурвас
Tсуваг - суваг эзлэх хугацаа
Vсуваг ≥ Vдохио нөхцөл биелсэн үед гажуудал үүсэхгүй.
Vдохио > Vсуваг нөхцөл биелсэн үед гажуудал үүснэ.
Стандарт сувгийн хувьд гажуудалгүй дохио дамжуулахын тулд доорх нөхцөл биелэх ёстой
Dсуваг ≥ Dдохио, ∆f суваг ≥ ∆f дохио Tсуваг ≥ Tдохио

Телефон сувгийн хувьд:
Dдохио = (2.7 – 3.5) db,
∆f дохио, = ∆f суваг = 3.1кГц, Tдохио=дурын (судалгаагаар нэг дуудлагын суваг эзлэх дундаж хугацаа 3мин – 2.7 мин байдаг гэж тогтоосон)

Телевизийн сувгийн хувьд:
Dдохио= (40 – 45) db, ∆f дохио= 6.5 МГц, Tдохио=дурын
Радио өргөн нэвтрүүлэг телевизийн 3 суваг нэгтгэж дамжуулдаг

                                          Сүлжээний бүтэцэд нөлөөлөх хүчин зүйл




Холбооны сүлжээний үндсэн шинжийг тодорхойлох характеристик
Хийц техникийн тодорхойломж
Үүнд:
1. Сүлжээний суурь (орон нутаг, засаг захиргааны хуваарь)
2. Сүлжээний бүтэц (тухайн улсын зах зээлийн харилцаа, нийгэм эдийн засгийн потенциалаар тодорхойлогдоно)
3. Сүлжээний топологи, сүлжээнд ашиглаж байгаа суваг, шугам,
4. Холболтын систем, тэдгээрийн багтаамж гэх мэт
Технологийн тодорхойломж
1. Сүлжээнд мэдээлэл оруулах гаргах арга
2. Дохио дамжуулах арга(аналог, тоон технологи, сувгийн ба багц холболт) г.м
3. Дохио дамжуулах замын сонголт
4. Сүлжээний зангилаанд мэдээг боловсруулах удирдах арга гэх мэт хамаарагдана.

Ашиглалтын тодорхойломж
1. Үйлчилгээний чанарын тодорхойлолт
2. Хэрэглэж байгаа технологиор тодорхойлогдоно.
3. Мэдээ дамжуулах үнэмшлийг илэрхийлэх магадлал харилцан нөлөөлөл, унтралтын коэффициент, шуугианы түвшин гэх мэт олон хүчин зүйл
4. Шуурхай байдал, мэдээг тогтоосон цаг хугацаанд нь дамжуулах магадлал, гэмтэл үргэлжлэх хугацаа, ажилд бэлэн байдлын коэффициент гэх мэт үзүүлэлтээр тодорхойлогдож болно.

Эдийн засгийн тодорхойломж
1. Сүлжээ шинээр байгуулах, өргөтгөх, өөрчлөн байгуулахад гарсан зардал – К
2. Жилийн ашиглалтын зардал – А
3. Жилийн орлого – О
4. Нөхөн төлөгдөх хугацаа – Т
Т= К/(О-А)

Бүтцийн матрицийг ашиглаж хийх үйлдлүүд
Сүлжээний дурын 2 оройн хооронд байж болох замын олонлогийг тодорхойлох
i ба j дугаар бүхий оройн хооронд шууд холбоос байвал матрицын элементийг bij гэж авна. 








Сүлжээний дурын 2 оройн хооронд байж болох замын олонлогийг тодорхойлох жишээ

1 3 оройн хоорондох замын олонлогийг бичье.
1. 1-р зам - b12 b23, 2-р зам - b14 b34 - II эрэмбэ
2. 3-р зам - b12 b24 b43 4-р зам - b14 b42 b23 - I эрэмбэ
3. Сүлжээнд хэдэн орой байна сүлжээний замын эрэмбэ түүнээс 1-ээр дутуу байна.

Сүлжээний дурын 2 оройн замын олонлогийг тодорхойлох нь найдвартай ажиллагааг хангахад хэрэгтэй ба энэ нь бүтцийн матрицыг зэрэгт дэвшүүлэх замаар оновчлогддог.
Сүлжээний дурын 2 оройн хооронд байж болох хамгийн богино замыг тодорхойлох

Матрицын элементэд:
а. i=j бол Bij = 0
b. i≠j үед шууд суваг байвал Bij≠0
c. i≠j үед шууд суваг байхгүй бол Bij=∞

Сүлжээнд нэмэлт зангилааг оновчтой байрлуулах
1. Сүлжээнд шинээр АТС байгуулах юмуу өргөтгөхөд АТС-ээс гарсан шугамыг оновчтой тараан байрлуулах хэрэгтэй. Жишээ нь: 20000 хэрэглэгчтэй АТС-д 20.000 хос кабель станцын кросст холбогдоно.
2. Кросст шугамын хэт хүчдлийг станц руу оруулахгүйн тулд цахилгаанаас (аянгаас) хамгаалагч, шугам хоорондын нөлөөллөөс хамгаалагч байрладаг.
3. Кабелийн худгийн багтаамж 400, 600, 800, 1200х2 хүртэл байдаг. Кабелийн диаметр хамгийн багадаа (0.2–0.5)мм.
4. Ашиглалтыг уян хатан байлгах үйлчилгээг кросст гүйцэтгэдэг. Жишээ нь: Хэрэглэгч номероо солих, утсаа салгуулах, залгуулах гэх мэт үйлчилгээ



Зайн матриц зохиогоод түүнийг баганаар нь нэмээд хамгийн багыг сонгож кабелийн шкаф, худаг, хуваарьлах хайрцаг гэх мэт зангилааг байрлуулах зайг тодорхойлдог. Кабелийн уртын хэмжээг км–ээр гаргахаас гадна хос-км гэсэн хэмжээгээр бас гаргах нь илүү оновтой арга юм.

                                            Сүлжээний бүтцийн найдварыг тодорхойлох 



                                                                         Р = e-λt 
(3.4)
 
Найдвартай ажиллагаанд нөлөөлдөг үзүүлэлтийг гэмтлийн эрчимшил (λ) гэдэг үзүүлэлтээр тодорхойлдог. Үүнийг ашиглан найдвартай ажиллагааны магадлалыг
(3.4) томъёогоор тодорхойлдог.
1. Р = 1 - Идеальный нөхцөл (Гадны нөлөө байхгүй), өөрөөр хэлбэл, хамгийн найдвартай ажиллах нөхцөл
2. Гэмтэл сааталтай байх магадлал q = 1 – P (3.5)
3. Хэрэв сүлжээний мөрийн 2 элементүүд цуваа залгагдсан бол
a. P = P1 * P2 (3.6)
4. n – тооны элемент цуваа залгагдсан сүлжээнд:

a. P = (3.7)
5. Хэрэв сүлжээний мөрийн 2 элементүүд зэрэгцээ залгагдсан бол
a. P = 1- (1 – P1)(1 – P2) (3.8)
6. Хэрэв n- тооны элемент зэрэгцээ залгагдсан сүлжээ байвал:
P = 1 - = 1 - (3.9) томъёонуудыг болон бүтцийн матриц ашиглан өгөгдсөн сүлжээний найдвартай ажиллах магадлалыг тодорхойлно.
Мөн ажилд бэлэн байдлын коэффициентоор сүлжээний найдвартай ажиллагааг тодорхойлдог.

Холбооны сүлжээ түүний бүтэц, ангилал, топологи

Холбооны сүлжээний тухай ойлголт
- Шинжлэх ухаан техникийн хувьсгал холбооны салбарыг техникийн хөгжил дэвшлийн тэргүүн эгнээнд авчирсан.

Үйлдвэрлэлийн автоматжуулалтаас удирдлагын автоматжуулалтанд шилжиж байгаа өнөө үед холбооны сүлжээгээр дамжин өнгөрөх мэдээллийн солилцооны хэрэгцээ маш их өсч байна.Улс орон холбооны хэрэгслээр хир сайн хангагдана, тэр хэмжээгээр тухайн улсын улс төр, эдийн засгийн удирдлага сайжран, улсын иргэний хамгаалалт илүү найдвартай байх болно.Хувь хүний хэрэгцээнд ч холбооны ач холбогдол өсч байгаа нь бидний амьдралын салшгүй хэсэг юм.Холбооны салбар гэж боломжит бүх мэдээлэл (телефон яриа, цахилгаан мэдээ, өгөгдөл дамжуулах, телевиз болон радио өргөн нэвтрүүлгийн программ гэх мэт)- ийг дамжуулахад зориулагдсан техникийн хэрэгслийн бөөгнөрөл юм.Эдгээр техник хэрэгслүүд нь цахилгаан холбооны янз бүрийн сүлжээг үүсгэдэг.Харилцаа холбоо нь телеграф, телефон, шуудангаар мэдээлэл буюу хэн нэгний тодорхой нэг зорилгыг дамжуулахад үндэслэгдэнэ.Холбооны системд хүмүүсийн хооронд мэдээлэл, тэдний санаа бодлыг дамжуулах арга нь системчлэгдсэн байдаг. S” талбайд юмуу “V” эзэлхүүнд тарж байрласан “N” тооны хэрэглэгчдийн хооронд мэдээлэл солилцох зорилгоор эмхлэн байгуулсан радиоэлектроникийн цогцолборыг цахилгаан холбооны сүлжээ (систем) гэнэ.
Холбооны системийн онцлог нь:
Харилцан мэдээлэл солилцдог
Үйлдвэрлэл, үйлчилгээ 2 зэрэг явагддаг.
Холбооны үйлдвэрлэл нь мэдээлэл дамжуулж байгаа процесс,харин үйлчилгээ нь 2 хэрэглэгчдийг холбох үйлдэл юм.
Холбооны сүлжээгээр холбоо зохион байгуулахад шаардагдах 3 технологи байдаг.
1,дамжууллын технологи
2,холболтын технологи
3,дохиоллын технологи
Холбооны систем нь хүн–машины систем.
Холбооны сүлжээ нь өгөгдөл, суурин холбооны, хөдөлгөөнт холбооны гэх мэт өөр өөр үйлчилгээ эрхэлдэг өөр өөр сүлжээнээс бүрддэг.
Холбооны хэрэгсэл нь хөгжлийнхээ эхэн үед хүмүүсийн хооронд мэдээлэл солилцдог байсан.Дараа нь телемеханикийн янз бүрийн төхөөрөмжүүдийн хооронд, түүний дараагийн үед (одоо үе) ЭВМ хооронд мэдээлэл солилцоход хэрэглэгдэх болсон.

Цахилгаан холбооны сүлжээний бүтэц


Цахилгаан холбооны сүлжээ нь дараах 4 үндсэн дэд системээс бүрддэг.
1. Төгсгөлийн төхөөрөмж
2. Холбох байгууламж
3. Дамжуулах байгууламж
4. Удирдах байгууламж

Орчин үеийн холбооны сүлжээнд 4 дэд сүлжээ нэгэн зэрэг зорион байгуулагддаг.
Үүнд:
1.Мэдээлэл дамжуулах (трафикийн) дэд сүлжээ
2.Синхрончлолын дэд сүлжээ
3.Дохиоллын дэд сүлжээ
4.Удирдлагын дэд сүлжээ





Төгсгөлийн төхөөрөмж (terminal equipment)

Энэ нь сүлжээ ба хэрэглэгч, багаж тоног төхөөрөмжүүд, компьютерууд хооронд холбогддог. Төгсгөлийн төхөөрөмж нь мэдээллийг цахилгаан дохионд мөн АТС-уудын хяналтын дохионуудад хувиргадаг. Өөрөөр хэлбэл, мэдээллийг оруулдаг гаргадаг төхөөрөмжийг төгсгөлийн төхөөрөмж гэдэг.
Үүний үүрэг:
1. Нэвтрүүлэх талд гэрлийн дохио (хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй дүрс), акустик дохио (яриа, хөгжим, дуу чимээ) – г цахилгаан соронзон дохио болгон хувиргана.
2. Хүлээн авах талд цахилгаан соронзон дохиог буцааж гэрлийн, акустик дохио болгон хувиргадаг.
Жишээ нь: микрофон, чихэвч, диффузер, РС гэх мэт

Холболтын төхөөрөмж (switching equipment)

Холболтын аргууд нь хэрэглэгчүүдийн хооронд дамжуулах шугамаар холболт тогтоодог. Холболтын төхөөрөмжийн үүрэг нь энэ шугамаар мэдээлэл дамжуулах боломжийг хангадаг.
Холболтын төхөөрөмжтэй дамжуулах шугам нь нэгдмэл байдаг ба сүлжээг эдийн засгийн хувьд үр ашигтайгаар зохион байгуулдаг.
Холболтын төхөөрөмж нь хэрэглэгчдийн хооронд шууд үйлчилдэг, орон нутгын АТС ба бусад АТС-уудын хоорондох ачааллын хувьд холболтын цэг болон транзит АТС гэж ангилагддаг.
Холболтын системыг аналоги ба тоон гэж 2 ангилдаг.
Аналоги холболтын систем нь электрон, координат, алхмын системийн аль алинд нь овор их, энерги их шаардана. Мөн сувгийн ашиглалт муу, өндөр үнэтэй.
Тоон холболтын систем нь
сувгийн холболттой
багцын холболттой
Энд овор хэмжээ, энерги ашиглалт, үнэ буурдаг. Багц холболтонд IP, ATM нэвтрүүлэх болсон.

Дамжуулах төхөөрөмж (transmision equipment)
Үүнийг тээврийн систем гэж нэрлэж болох ба энэ нь мэдээллийн урсгалыг орон зайн нэг цэгээс нөгөө цэгт алдаагүй шуурхай дамжуулах, тээвэрлэх үүрэгтэй.
АТС-уудыг хооронд нь эсвэл төгсгөлийн төхөөрөмжүүдтэй холбоход зориулагдсан.

Дамжуулах төхөөрөмжийг ерөнхийд нь
хэрэглэгчийн(АТС-тай төгсгөлийн төхөөрөмжийг холбодог)
транзит (АТС-уудыг хооронд нь холбодог) гэж ангилдаг.
Дамжууллын 4 орчинг ашигладаг.
Үүнд:
1. Зэс кабель (LAN, телефон сүлжээнд)
2. Шилэн кабель(өндөр хурдны өгөгдөл дамжуулалд)
3. Радио долгион (үүрэн телефон, сансрын холбоонд)
4. Чөлөөт орон зайн гэрлийн долгион (хэтулаан туяаг алсын удирдлагад)

Удирдах байгууламж
Үүнд технологийн удирдлага, дохиоллын систем, дугаарлалтын систем, төлбөр тооцооны систем, сүлжээний ажиллагааны чанарыг үнэлэх систем гэх мэт хамаарагдана.

Сүлжээний топологи
Торон сүлжээ ( mesh network) - Торон сүлжээ нь бусад бүх хэсгүүдэд шууд холбогддог бүх станцуудын хувьд сүлжээний нэг бүрдэл хэсэг болдог. (Зураг 2.2а) АТС-уудын хоорондох ачаалал их мөн сүлжээнүүдийн дугаар их үед тохирсон сүлжээ юм.
Энэ аргын үед холбох шугамын тоог дараах томъёогоор тодорхойлно.
М= N(N-1)/2
Энд,
М – Холбох шугамын тоо,
N- Зангилааны тоо

Хязгаарлагдмал талбайтай хүн ам ихээхэн төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт хэрэглэхэд тохиромжтой.

Од сүлжээ (star network)
Орон нутгийн АТС-уудын хувьд сүлжээний нэг бүрдэл болдог. Од сүлжээнд орон нутгийн АТС-уудын хоорондох ачаалал нь транзит АТС-аар хувиарлагддаг түүгээр сүлжээ нь үр бүтээлтэйгээр ашиглагддаг. Од сүлжээ нь дамжуулалтын үнэ өртөг холболтын үнэ өртгөөс өндөр байгаа тохиолдолд хэрэглэхэд нийцсэн сүлжээ юм. Учир нь холболтын үнэ өртөг нь транзит станцын суурилуулалтаар өсдөг. Од сүлжээнд транзит АТС-гүйгээр орон нутгийн АТС-уудын дуудлагууд холбогдож чаддаггүй.

Нэгдмэл сүлжээ (composite network)
Од буюу торон сүлжээний давуу талуудыг багтаасан нэгдмэл сүлжээ нь (зураг 2.2с) бодит сүлжээний хувьд ашиглагддаг. Нэгдмэл сүлжээнд орон нутгийн АТС-уудын хоорондох ачаалал нь бага үед эдгээр АТС-уудын хоорондох дуудлагууд нь транзит станцаар дамжиж холбогддог.
Харин хоорондох ачаалал нь их үед орон нутгын АТС-ууд нь бусадтайгаа шууд холбогддог. Энэ нь АТС-ууд ба дамжуулах төхөөрөмжүүдийг эдийн засгийн хувьд ашигтайгаар ашиглах үндэс болдог ба найдвартай чанартай бүхэл бүтэн сүлжээг боловсронгүй болгоход тохиромжтой топологи.

Үүрэн сүлжээ (Sellular)
Энэ топологи нь хөдөлгөөнт үүрэн холбооны сүлжээнд хэрэглэгддэг. Холбоогоор хангах гэж буй орон нутгийн хэсгийг олон жижиг үүрүүдэд хуваагаад үүр тус бүрд бааз станцуудыг суурьлуулдаг.
Холбооны сүлжээ том түвэгтэй, өргөжин тэлж хөгжиж байдаг систем юм. Иймээс сүлжээг шаталсан байдлаар зохион байгуулдаг. Телефон хэрэглэгчийн хэмжээ ихсэх, мөн түүний алс хол холбоо барих хэрэгцээ өсөх хирээр сүлжээний шатлал үүснэ. Өөрөөр хэлбэл, коммутацын II түвшин бий болно. Сүлжээний хэрэглэгч нэмэгдсэнээр өргөтгөгдөж холимог хэлбэрийн сүлжээний бүтэц улам бэрх болоод эдийн засгийн хувьд ашиггүй болж хувирдаг. Ийм шалтгааны улмаас том сүлжээнд зориулж олон сувгийг нягтруулах төхөөрөмж шаардлагатай болсон .

Сүлжээний шаталсан бүтэц
Орон нутгийн АТС (Local exchange): Энэ нь маршрутчилын шатлалын хамгийн бага төвшин юм. Хэрэглэгчүүд нь тодорхой нэг нутаг дэвсгэрээс энд холбогддог.
Үндсэн төвүүд: Бүх орон нутгийн АТС нь түүний эх АТС болох үндсэн төвүүдэд холбогддог. Харьцангүй олон тооны үндсэн төвүүд хот хоорондын сүлжээнд оршиж болдог.
Хоёрдогч төв: Үндсэн төвүүд нь өөрсдөө хоёрдогч төв гэж нэрлэгдэх өндөр түвшний АТС-уудад холбогддог. Эдгээр төвүүд нь томоохон нутаг дэвсгэрээс үүсэх ачааллыг хянах ба үндсэн төвүүдэд үйлчилдэг.
Гуравдагч төвүүд: Бүх хоёрдогч төв нь гуравдагч төв гэж нэрлэгдэх өндөр төвшний АТС-уудад холбогддог.
Дөрөвдөгч төв: Томоохон сүлжээнүүдийн нэг хэсэг нь дөрөвдөгч төвд ашиглагдаж болно. Хот хоорондын транзит үйл ажилагааг хангах гуравдагч ба дөрөвдөгч төвүүд нь мөн улс хоорондын АТС–уудад үйлчилдэг. Илүү өндөр зэрэглэлтэй АТС-ууд нь илүү нам зэрэглэлтэй АТС-уудад үйлчилдэг.
Манай нөхцөлд дөрөвдөгч төв нь Е-10 транзит станц, EWSD. Энэ хоёр станц нь хот хоорондын сүлжээнд транзит станцаар ашиглагдаж сүлжээний ачааллын урсгалыг зохицуулдаг. Үндсэн төвд нь тухайн аймаг, хотуудын АТС-ууд юм. Орон нутгийн АТС-ууд нь тухайн аймгууд дахь сумынАТС-ууд юм.
Сүлжээний ангилал
Сүлжээг ерөнхийд нь

Өргөн нэвтрүүлгийн сүлжээ (1 талын, 1цэгээс олон цэгт мэдээлэл түгээнэ)
Үүнд:
Етернет, Радио холбооны сүлжээ, Сансрын холбооны сүлжээ хамаарагдаж болно.
Холболт бүхий сүлжээ (2 талын цэгээс цэгт мэдээлэл дамжуулна)
Үүнийг дотор нь:
Сувган ба Багц холболттой сүлжээ гэж ангилна.
Сувган холболттой сүлжээнд телефон сүлжээ, долгионы уртын нягтруулгатай дамжуулах сүлжээ хамаарч болно.
Багц холболттой сүлжээг холболтонд тулгуурласан (connection-oriented), холболтгүй (connectionless) гэж 2 ангилж байна.
Холболтонд тулгуурласан багц холболттой сүлжээнд Х25, ATM, Frame Pelay. MPLS технологи хамаарагдаж болох юм.
Холболтгүй сүлжээнд IP сүлжээ хамаарагдана.

2.Холбооны сүлжээг ерөнхийд нь
Суурин холбооны сүлжээ
Хөдөлгөөнт холбооны сүлжээ
Интернет сүлжээ гэж ангилдаг.

3.Хамрах хүрээгээр нь:
Улс хоорондын сүлжээ
Хот хоорондын сүлжээ
Суурин сүлжээ (хотын, аймгийн, сумын сүлжээ)
Дотоод сүлжээ гэж ангилна.
4.Технологиор нь:
Аналоги
Тоон
Хосолсон гэж ангилдаг.
5. Хөрөнгө эзэмшиж байгаа байдлаар нь:
Улсын
Хувьцаат
Түрээсийн
Операторын (Өөрөө хөрөнгө оруулж байгуулсан сүлжээ) гэж ангилна.

6. Холбооны сүлжээг зориулалт ба хэрэглээгээр нь:
Нийтийн хэрэглээний сүлжээ.
Үүнд:
- Суурин телефон сүлжээ
- Хөдөлгөөнт сүлжээ
- Телексийн сүлжээ
- Пейжерийн сүлжээ
- Өгөгдлийн сүлжээ
- Интернет сүлжээ
- Нэгдмэл үйлчилгээтэй тоон сүлжээ (ISDN)
- Радио-телевизийн сүлжээ
- Хувийн буюу тусгай зориулалтын сүлжээ – Энэ нь байгууллагын хэрэгцээнд үйлчлэхээр зохион байгуулагдсан сүлжээ юм.
Ашиглалт болон эзэмшил нь өөрт нь байдаг.
Үүнд:
- Телефон сүлжээ
- Өгөгдлийн сүлжээ
Төсөөлсөн хувийн сүлжээ (VPN)
- Энэ нь энгийн хувийн сүлжээтэй адил боловч операторын сүлжээний систем ашигладаг.
Энэ нь түрээсийн шинжтэй.
Ухаалаг сүлжээ (IN)
Үүнд:
Төвлөрсөн ухаалаг сүлжээ
Хуваарьлагдсан ухаалаг сүлжээ
 

Харилцаа холбоо түүний төрөл, үйлчилгээ, түүхэн хөгжил

Манай эрины өмнөх II зуунд Грекүүд үсгээр мэдээлэл дамжуулахын тулд бамбарын комбинацыг ашиглаж байсан. Далай тэнгист туг өргөн тугны өнгө, тоогоор комбинац зохион хэрэглэж байв.


1793 онд К.Шапп гэдэг Францын эрдэмтэн оптик телеграф зохион бүтээжээ. Энэ нь семфорийн (дохиолуур) төхөөрөмж юм. Замын чөлөөтэй эсэхийг заадаг үурга буюу шон дээр зоосон тэмдэг. Энэ тэмдгийн байрлалаар дамжуулж буй мэдээллийн элементийг (үсэг юмуу үг) тодорхойлдог. Анхны энэ шугам 22 станцтай, 256 км урт, 1794 оны төгсгөлд байгуулагдсан. Энэ шугамаар дохио 2 минутад дамжиж байсан. Харилцаа холбоо бол орчин үеийн мэдээллийн технологийн бизнесийн хамгийн хурдан хөгжиж байгаа секторуудын нэг нь юм. 

Одоогоос 20-иод жилийн өмнө цахилгаан холбооны тухай үндсэн ойлголтонд телефон сүлжээний үйл ажиллагааг мэдэхэд л хангалттай байсан бол өнөөдөр энэ салбар нь орчин үеийн технологи ба үйлчилгээний маш өргөн хүрээг хамрах болсон.
Жишээ нь суурин телефоны, үүрэн хөдөлгөөнт холбооны, интернетийн үйлчилгээнүүд олноор бий болсоор байна. Өөрөөр хэлбэл өнөөгий холбооны орчинд хэрэглэгч бид үйлчилгээгээ сонгох боломжтой болсон. Олон операторууд ADSL буюу модемоор интернет рүү хандах боломжийг бидэнд олгож байна. Харилцаа холбоо бол улс оронд ч, том корпорацуудад ч стратегийн хамгийн чухал эх үүсвэр нь болдог бөгөөд энэ чухал байдал улам өссөөр байх болно.

Мэдээлэл дамжуулах арга,техник хэрэгсэл

Хашгирах, исгэрэх
Утаа, галын дөл
Бөмбөр цохих
буухиа илч, зарч
буу дуугаргах, пуужин хөөргөх
Гэрэлт дэнлүү
Дарцаг
Нарны гэрэл ойлгогч(Heliograph)
санах, бичих хэрэгсэл
Соронзон лент
диск
фотоплёнк…….гэх мэт

Холбооны үндсэн элемент


Нэвтрүүлэгч Мэдээллийг дохио болгож хувирган дамжуулах үүрэгтэй

Дамжууллын орчин – дохио буюу цахилгаан сорондон долгионыг зөөнө

Хүлээн авагч - Дохиог хүлээн аваад мэдээлэлд хувиргана.
 
                                                        Харилцаа холбооны төрөл



Телеграф
Телеграф нь Морзийн кодны цэг зураасыг цахилгаан импульс болгон хувиргаж түүнийгээ телеграфын утсаар дамжуулдаг.

Телеграмм
Энэ нь телеграфын аппаратнаас цаасан дээр гаргасан мессеж юм. Үүнийг хүлээн авагчийн гарт хүргэнэ.
ТелефонТелефон нь дууг цахилгаан дохионд хувирган илгээдэг буцаад цахилгаан дохиог дуу болгож хүлээн авдаг хэрэгсэл юм.

Радио
Радио нь орон зайд тархаж буй цахилгаан соронзон долгионыг хүлээн авах төхөөрөмж юм

Телефото
Дүрснээс ойх гэрлийг цахигаан дохионд хувиргаж дамжуулах ба хүлээн авах талд цахилгаан дохиог гэрлийн туяа болгон хувиргана.

Телепринтер
Энэ нь цахилгаан механик бичгийн машин ба дамжуулах утсаар хүлээн авагч руу цахилгаан импульсийг дамжуулна. Хүлэн авах талд түүнийг мессеж болгон бичиж гаргана.
Телевиз
Телевизийн станцаас дамжуулсан дуу дүрсний мэдээлэл агуулсан цахилгаан соронзон долгионыг хүлээж авна.

Интернет
Интернет нь байгууллагууд дотоод сүлжээндээ мэдээлэл солилцохоос гадна өөр бусад байгууллагатай холбогдох боломжийг олгодог.
Олон төрлийн үйлчилгээ болон мэдээллийг түгээдэг.

Үүрэн телефон
Үүрэн телефоны хэрэглэгч нь богино мессеж, интернетэд хандах боломжтой холбооны техник хэрэгсэлтэй.
Пейжер
Мессеж илгээгч нь Пейжерийн сүлжээний дугаарыг цуглуулж хүлээн авагч дугаарыг авснаар мессеж илгээгддэг дохиолох холбооны систем юм.

Видеотелефон
Энэ нь энгийн телефонтой адил боловч дуудлага илгээгчийг дэлгэцэн дээр харах боломжтой. Тиймээс бие биеэ харж ярилцах дүрст телефон юм.

Харилцаа холбоо нь:
Цэгээс - цэгт
Нэг цэгээс - олон цэгт
Хүнээс - хүнд
байгууллагаас - байгууллагад
Хүнээс – машинд гэсэн зарчмаар глобал хүрээнд үйлчилгээг явуулдаг

Харилцаа холбооны ач холбогдол
Холбооны сүлжээ дэлхий дээр их нүсэр төхөөрөмжүүдийг бүтээдэг.
Жишээ нь: Хэн нэгэн хүн дуудлага хийхийг хүсэхэд телефон сүлжээ түүнийг дэлхийн хаана ч байсан хамаарахгүйгээр хүссэн цэгтэй нь холбож чадна. Бусад сүлжээ ч телефон сүлжээтэй харилцан холбогддог.
Холбооны үйлчилгээ олон нийтийн хөгжилд чухал нөлөөтэй байдаг. Телефоны нягтралаар улсын техник эдийн засгийн хөгжлийг үнэлж болно.

Орчин үеийн олон нийтийн үйл ажиллагаа харилцаа холбооноос ихээхэн хамаардаг. Бидний компьютер холбогдсон дотоод сүлжээ бусад байгууллагын дотоод сүлжээтэй харилцан холбогддог. Энэ нь олон байгууллагууд хамтран үр ашигтай ажиллах боломжийг өгч байгаа юм. Бид бусадтай э-мэйл, телефон, факсимиль холбоо, хөдөлгөөнт холбоо гэх мэтээр өдөр дутам холбогддог.
Харилцаа холбоо нь өдөр дутмын амьдралын олон газарт гол үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь:
Банкны үйлчилгээ, мөнгөний АТМ машин, банкны зайн үйлчилгээ
Нисэх хүчинд, билетийн захиалга
Худалдаа арилжаа
Шатахуун түгээгүүрийн станцад кредит картаар төлбөр хийх
Зочид буудлын захиалга өгөх
Үйлдвэрийн материал худалдаж борлуулах
Татвар мэтийн засгийн үйл ажиллагааг явуулах … гэх мэт

                                               Харилцаа холбооны түүхэн хөгжил





WAN – Wide Area Network
LAN – Local Area Network
WLAN – Wireless Local Area Network
WWW – World Wide Web
ADSL – Asymmetrical Digital Subscriber Line
ISDN – Integrated Services Digital Network
AM – Amplitude Modulation
FM – Frequency Modulation
IP – Internet Protocol
CS – Circuit Switched
PS – Packet Switched
VoD – Video on Demand

Apr 19, 2013

UTP гараар холбох арга

Unshielded twisted-pair (UTP) кабель тасрах тохиолдол бишгүй гардаг билээ. Тасарсан тохиолдолд зориулалтын холбогч байхгүй байвал дараахи байдлаар ямар нэгэн нэмэлт холбогч хэрэглэхгүйгээр холбож болох юм байна. Үүнд зөвхөн цахилгааны хар лент л хэрэг болно.

1-р алхам
 2-р алхам
 3-р алхам
 4-р алхам
 5-р алхам
 6-р алхам