Showing posts with label Сүлжээний түгээмэл төхөөрөмжүүд. Show all posts
Showing posts with label Сүлжээний түгээмэл төхөөрөмжүүд. Show all posts

Apr 19, 2013

Сүлжээний орчны 10 буруу ойлголт

1. Сүлжээний кабель компьютерт шургуулсан л бол болчихсон.

Шуудангийн системийн нэгэн адил бид нэгэндээ захиа илгээхдээ нэр, хаягаа тодорхой бичин илгээж нөгөө тал нь хүлээн авдаг шиг компьютер болон төхөөрөмжүүд холбогдохдоо IP хаяг ашиглан өгөгдлөө солилцдог. Гэртээ, ажил дээрээ дотоод сүлжээ болон интернэтэд холбогдоход ч гэсэн IP хаяг ашиглаж байна. Тэгвэл бид энэ хаягаа өөрсдөө тохируулж эсвэл өгсөн байдлаар авч ашиглах боломжтой бөгөөд энэ нь тухайн сүлжээний бүтэц хэрхэн байгаагаас хамаарна. 10 хүртэлхи компьютертэй байгууллагад бол өөрсдөө IP хаягаа тохируулчихаж ядах юмгүй. Харин 30, 50, 100н компьютертэй байгууллага байвал яах вэ? Энэ тохиодолд DHCP сервер гэдэг зүйл хэрэг болдог. Юу болох, ажиллагаа, суулгаж тохируулах зэргийг дараах хаягуудаас 1 2 дэлгэрэнгүй үзэж сонирхоорой.

Windows-ийн орчинд өөрийнхөө дотоод сүлжээний ямар IP хаяг хэрэглэж байгааг харахдаа цонх+R буюу RUN дээр cmd гэж бичиж улмаар гарсан цонх дээр ipconfig гэж бичнэ.

2. Миний IP хаяг 169.254.0.1 байна. Алив хандаад файлаа ав!

Өмнө хэлсэнчлэн IP хаягтай болчихсон юм чинь бусад төхөөрөмжүүдтэй холбогдох боломжтой болсон тиймүү? Explorer дээрээ 169.254.0.1 энэ хаягийг бичээд миний компьютер луу хандчих. Энэ тохиолдолд үгүй!
Сүлжээн дэхь компьютерууд DHCP серверээс IP хаяг аваагүй эсвэл DHCP сервер угаасаа байхгүй тохиолдолд компьютерууд автоматаар APIPA(Автомат хувийн IP хаяг) авчихдаг. Хаягын хүрээ нь 169.254.0.0 -оос 169.254.255.254 хүртэл байдаг. Өөрөөр хэлбэл таны IP хаяг чинь энэ хүрээнд багтаж байвал таны компьютер сүлжээнд холбогдохгүй байна гэж ойлгож болно.

3. Зөвхөн Рутер л интернэтийг хуваалцан ашиглах боломжыг олгодог.

Яг ч тийм биш. Свич(Switch), хаб(hub), гүүр(bridge) ашиглаад, бүр эдгээргүй ч гэсэн интернэтээ хуваалцан ашиглах боломжтой. Рутер хэрэглэхдээ бид интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас өгсөн нэвтрэн орох эрхийн мэдээллийг тохируулж өгдөг. Бусад төхөөрөмжүүдийг ихэвчлэн нэг компьютердээ тохиргоог хийн бусаддаа хуваалцах замаар ажилладаг. Рутер ашиглан интернэтээ салаалах талаар эндээс хараарай.

4. Свич Рутерээс муу төхөөрөмж

"Свич чинь рутерээс миа ш д" = "Нараа Цэцгээ 2 яагаад ч юм бэ өөр хүмүүс" :-))
Үнэндээ утгагүй яриа. Аливаа бүтээгдхүүн, бүтээлүүд ямарваа нэг зориулалттай байдаг. Рутер нь өөр сүлжээнүүдийг холбож өгдөг бол свич нь олон төхөөрөмжийг нэг дор ажиллуулах боломжыг олгодог. Харин гүүр нь 2 өөр төрлийн сүлжээг холбож өгдөг гэх мэт тус тусын зориулалттай.

5. Сүлжээ ерөөсөө байхгүй болчихож. Яагаад? Интернэт орохгүй байна.

Дотоод сүлжээ, интернэтийн сүлжээг тусад нь авч үзэх хэрэгтэй. Яг иймэрхүү тохиолдолд дотоод сүлжээ ямар ч асуудалгүй байвал интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын(ISP) үйлчилгээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг л мэдэх хэрэгтэй. Интернэт холболт байгаа эсэхийг дараах байдлаар хялбархан шалгаж болох юм.

цонх+R үсгийн хослол

ping google.com -t

reply from гэж байвал хариу ирж байна холболт тасраагүй гэж ойлгож болно.

6. Галт хана/Firewall байхад аюулгүй

Галт хана бол антивирус биш. Энэ маань орж, гарч байгаа сүлжээний урсгалууд дээр хяналт тавих зориулалттай программ/техник хангамж юм.

7. Шилэн кабель хамгийн хурдан.

Шилэн кабель ашиглахын гол давуу тал нь алсын зайнд өгөгдлийг алдагдал багатайгаар зөөвөрлөх боломжыг олгодогт байгаа юм. Хүний интернэтийн хэрэглээ 2МБ/с байхад ер нь хангалттай гэж үздэг. Энэ хэмжээний урсгалыг UTP кабель, бүр бидний сайн мэдэх телевизийн кабелаар(Цагаан кабель гэж ярьдаг) ч гэсэн зөөвөрлөх боломжтой.

8. Нэг компьютерээс нөгөө компьютер луу өгөгдөл хуулахад зөөврийн хард, флэш л ашиглахаас өөр аргагүй

Аd-hoc! Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай

9. Манайх нэг мегабайтын интернэтийн хурдтай

Интернэтийн орчинд өгөгдлийг битээр хэмждэг бол компьютерын орчинд өгөгдөл хуулахад өгөгдлийг байтаар хэмждэг.

10. Зөвхөн зөөврийн компьютер л утасгүй холболт ашиглах боломжтой

Ерөнхий санаа нь PC-нээс утасгүй холболтоор холбогдох боломж байдаггүй. Ийм шаардлага нэг их гараад байдаггүй. Зөөврийнх биш болохоор утасгүй(wireless) сүлжээний интерфэйс картыг(NIC) ихэнхи компьютер үйлдвэрлэгчид суурилуулдаггүй. Гэхдээ хялбараар шийдэх олон арга байна. PC-ны нэмэлт оролт, слотдоо утасгүй сүлжээний интерфэйс карт зоож өгөх. Боломжгүй байвал USB оролттой утасгүй сүлжээнд холбогдох модемууд ашиглаж болно. Компьютерийн ихэнхи дэлгүүрүүдэд байдаг шүү.

www.likeit.mn

Cisco catalyst switch дээр VLAN (Виртуаль сүлжээ) үүсгэх

Зорилго:
Cisco catalyst switch дээр VLAN (Виртуаль сүлжээ) үүсгэх, түүнийг удирдах, тохиргоо хийх үндсэн мэдлэг олж авах.

Үндсэн ойлголт:
VLAN гэдэг нь switch доторх логик бүтэцтэй сүлжээ. Үүнийг сүлжээний логик хуваалт гэж ойлгож болно. Энэ нь cisco-гийн switch-үүд болон бусад management switch-үүд дээр тохиргоо нь хийгддэг. Ялгаатай VLAN-д байгаа хэрэглэгчүүд өөр хоорондоо холбогдох боломжгүй байдаг.
VLAN-г үүсгэсэнээр сүлжээгээр дамжих өгөгдлийн нууцлал мөн хэрэглэгчдийн хязгаарлалт зэргийг хийж болно.
Эдгээр олон VLAN-гууд өөр хоорондоо өгөгдөл дамжуулахын тулд 3-р түвшний замчлагч төхөөрөмж буюу түүнтэй адил төхөөрөмж ашиглана.
өөрөөр хэлбэл VLAN-уудын хооронд IP замчлал байх шаардлагатай.
VLAN дотроо:
•Static
•Dynamic

Static
Үүсгэх нь голчлон port-based VLAN гэж нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл тухайн нэг порт дээр залгагдсан хэрэглэгч тухайн портод харгалзах VLAN-д харъяалагдана.

Dynamic
Тухайн хэрэглэгчийн хаягийн байдлаас шалтгаалан аль VLAN-д хамааруулахыг шийдэнэ.

Cisco switch-д өөр дээр нь Interface VLAN 1 гэсэн virtual сүлжээ үүссэн байдаг ба administrator өөрөө VLAN үүсгээгүй тохиолдолд автоматаар VLAN 1 гэсэн virtual сүлжээнд компьютерүүд нь холбогдоно. Switch дээр үүсгэсэн VLAN сүлжээнд IP хаяг олгож болох бөгөөд ингэснээр түүнийг cүлжээгээр удирдах боломжтой болдог.

cisco switch нь 3 төрлийн порттой.
•Ethernet порт нь 10mbps
•FastEthernet порт нь 100mbps
•Gigabit Ethernet порт нь 1000mbps хурдтай.
Switch-рүү хандах горимууд
Console портоор switch-рүү хандан түүнийг дараах хэдэн горимд байлгаж болно. Горим болгон өөр өөрийн функцүүдтэй.
• User EXEC mode: Энэ горимоос хэрэглэгч switch-ийн зарим мэдээллийг авах ба ямарч өөрчлөлт хийж чадахгүй.
Prompt: Switch>
• Privileged EXEC mode: Энэ горим нь коммандын тест ба тохируулгын ажиллагаа, switch-ийн детальчилсан ажиллагааг шалгах, тохируулгын горимд хандах боломжийг өгдөг.
Prompt: Switch#
• Setup mode: Энэ горим нь интерактив шууд холболтыг console дээр бий болгож анхан шатны тохируулгыг хийх боломжийг олгодог.
Prompt: Switch(config)#
• Global configuration mode: Энэ горим нь энгийн тохиргооны асуудлуудыг хэрэгжүүлэх one-line коммандуудыг гүйцэтгэдэг.
Prompt: Switch(config-mode)#

Switch программчлахад ашиглагдах зарим коммандууд

Коммандууд Тайлбар
User EXEC mode:
Enable Switch-рүү хандан идэвхижүүлэх
Telnet Сүлжээгээр хандах
Connect Terminal-ийн холболтыг нээх
Ping Холболтыг шалгах
Logout EXEC mode-оос гарах
Exit EXEC mode-оос гарах
Help Тусламж авах
Privileged EXEC mode
Write memory Бичсэн тохиргоог хадгалах
Show version Switch-н программ хангамжийн хувилбарыг харах
Show memory Санах ойн төлөвийг харах
Show flash Санах ой дахь тохируулгын агуулгыг харах
Show running-config Идэвхижсэн тохируулгыг харах
Show configuration Бүх тохируулгыг харах
Configure terminal Терминалын тохиргоо хийх
Exit/end Гарах
SETUP mode
Hostname Терминалд нэр олгох
Interface FastEthernet{port} Терминалд port дугаар олгох
Mac-address-table Mac address харах
No Үгүйсгэх комманд
Service password encryption Password нууцлах
Shutdown Интерфейсийг унтраах,( идэвхгүй болгох
Exit/end Гарах
IP address {IP} {sгbnet} IP,Subnet олгох
Global configuration mode
Switchport access {vlan id} Port-д virtual id олгох
Speed {10|100|auto} Port-ны хурдны тохиргоо
Duplex {full|half|auto} өгөгдлийн урсгалын чиглэл заах
Exit/end Гарах

VLAN үүсгэхэд шаардагдах зүйл:
- DB-9 эсвэл DB-25 adapter
- Rollover кабель
- Cisco catalyst 2900 switch
- LAN сүлжээ үүсгэх хэрэглэгчийн компьютерүүд
- Packet Tracer программ

Гүйцэтгэх дараалал:
Энэ лабораторийн ажлаар VLAN-г хоёр аргаар гүйцэтгэ.
1. PACKET TRACER программ дээр, дор дурьдсан дарааллын дагуу ажлаа гүйцэтгэ.
2. CISCO CATALYST 2900 SWITCH дээр, HYPER TERMINAL программын тусламжтайгаар дараах ажлыг гүйцэтгэ.
• Switch- ээ удирдах компьютертэй холбох
• Switch- тэйгээ хэрэглэгчийн компьютер холбох
• Switch-ээ програмчлан virtual сүлжээ үүсгэх
• Үүссэн virtual сүлжээгээ шалгах.

Repeater - Буюу дохио өсгөгч төхөөрөмж

Хол зайнд кабелиар холболт хийхэд дохиог өсгөх зориулалттай төхөөрмж юм.
Давтагч( repeater ) нь дамжуулах орчноор дамжуулагдаж байгаа сигналийг хvлээн аваад анхны хэлбэрт нь сэргээгээд цааш нь дамжуулдаг eсгvvр хэлбэрийн тeхeeрeмж юм.
Хоёр порттой байдаг бeгeeд сvлжээний сегментvvдийг хооронд нь холбодог.

Тодруулбал нэг ижил протокол, орчинд хандах арга, дамжуулах техник бvхий тодорхой 1 архитектуртай сvлжээний сегментvvдийг хооронд нь холбодог.
Давтагчийн дутагдалтай тал нь сvлжээний траффикийг шvvж тусгаарлах чадваргvй. Давтагчийн eргeтгeсeн нэг хэлбэр нь хаб юм. Ялгаа нь хаб олон порттой байдаг.
Давтагч нь :
1. Сvлжээгээр дамжигдах мэдээллийн давтамжийг нэмэгдvvлж дамжуулна.
2. Битийн тvвшинд ажиллана.
3. Холын зайд мэдээлэл дамжуулахын тулд дамжигдаж буй мэдээллийн давтамжийг eсгeх зориулалттай юм.
Давтагч нь дохионы чадал болон далайцыг сэргээх, фронтыг сайжруулах гэх мэтээр дохионы чанарыг сайжруулснаар сvлжээний уртын хязгаарлалтыг багасгадаг.
Холбооны тeхeeрeмжvvдийн хамгийн энгийн нь давтагч (repeater) ба дотоод сvлжээний ерeнхий уртыг нэмэгдvvлэхийн тулд сvлжээний хэсгvvдийг холбоход хэрэглэгдэнэ.

Router ба Switch-ийн ялгаа

Router нь Switch, Hub-аа бодвол илүү үр бүтээлтэй ажиллаж чаддаг, өөрөөр хэлбэл нэмэлт үйлдлүүдийг гүйцэтгэж чадна. Ихэнх router, switch-үүд нь төстэй бөгөөд жижигхэн хайрцаг шиг байдаг. Гол нь олон сүлжээний толгойнууд орох нүхтэй. Уг нүх нь хэд байхаас хамаарч төдий тооны компьютерийг хооронд нь холбож чадна. Эдгээр нүхийг Port гэдэг. Port бол монголчилбол Боомт, Порт гэсэн үг шүү дээ.


Түүнчлэн Switch, Router дээр тэжээлийн нүх болон Port болгонд харгалзсан жижигхэн Led гэрэлнүүд байдаг. Уг гэрлийг хараад аль port идэвхтэй ажиллаж байгааг мэдэж болдог билээ. Хуучны Router-үүд нь томоохон сүлжээнүүдийг хооронд нь холбоход хэрэглэгддэг байсан. Тухайлбал LAN, WAN ч гэх юмуу. Томоохон байгууллагууд нь хэд хэдэн сүлжээнээс хамаардаг бөгөөд эдгээрийг хооронд нь холбоход ашигладаг. Тэгэхээр сүлжээг зохион байгуулдаг гэж ойлгож болно.

Харин гэрийн router нь гэрийн LAN-г интернэтийн WAN-тай холбох үүрэгтэй байна. Гэхдээ үнэндээ гэрт бол хүчирхэг Router-ийн шаардлага бараг байхгүй. Жирийн л Switch эсвэл Hub байхад хангалттай юм. Харин сүүлийн жилүүдэд утасгүй Wi-Fi router-ийг их хэрэглэгдэг болсныг дуулгая. Ингэснээр элдэв утас хөглөрөхөөс сэргийлэгдэх ажээ.
Router нь компьютеруудыг холбохоос гадна элдэв төрлийн шүүлтүүр, хамгаалалт тавих боломжийг олгодог. Гэхдээ энэ боломж нь тухайн Router-ийн боломжоос ихээхэн хамаарна. Жишээ нь та өөрийн гэртээ байгаа интернэт холболтоосаа хажуу айлдаа төлбөртэйгөөр хэсэглэн өгөхийг хүсэж байвал router хэрэглэж болно. Ингэснээр та тэдний хэрэглээ болоод хурд, урсгалын багтаамж зэрэг олон зүйлсийг өөрийн дураар хянаж зохицуулах боломжтой. Харин Switch нь ийм боломжгүй зөвхөн холбох л үүрэгтэй.

Хэрхэн сүлжээгээ үүсгэх вэ?

Хэрвээ та router эсвэл switch-ээ авчихсан холбох төхөөрөмж болгон тань сүлжээний адаптертай, сүлжээний толгой бүхий утаснуудаа бэлтгэсэн бол тэдгээрийгээ router рүүгээ холбоод асаах хэрэгтэй. Тэгээд гол компьютер дээрх интернэт холболтоо Sharing хийж бусад нь хэрэглэх боломжийг олгоно.

Router

Router төхөөрөмжийн үндсэн үүрэг нь интернэт сүлжээг бүрдүүлэгч локал ба глобал сүлжээнүүдийн хооронд мэдээлэл дамжуулахдаа IP хаягийг ашиглаж замчлагч төхөөрөмж юм.
Router нь тухайн сүлжээнд орж гарч байгаа мэдээллийг хамгийн дөт замаар замчлах гол давуу талтай.


Router нь ямар нэг комплекс LAN сүлжээ ба WAN сүлжээг харилцан холбогдсон сүлжээ болгонд ашигладаг. Router нь OSI-ийн 3-р төвшин дээр ажиллана. Өөрөөр хэлбэл логик хаяг дээр тулгуурлан өгөгдлийг замчилна гэсэн үг.
Router нь энэ төхөөрөмжийг боловсруулж байх үед 3-р төвшний коммутацын гурван хувилбар гарч ирсэн : замчлагч switch (switched routing). Замчлалын тооцоо ба багцуудын боловсруулалтыг 3-р төвшний программууд гүйцэтгэдэг. Багцын замчлалын асуудлыг шийдсэний дараа багцын 2-р төвшний интерфейст дамжуулдаг. Замчлалын мэдээлэл солилцоонд стандарт протоколуудыг ашигладаг.
Cisco 2600 мультисервисын хандах router. Мөн түүнчлэн LAN and WAN холболтуудыг хангадаг, олон төрлийн нууцлалтын аргуудтай, DSL хандалт, Dial - up хандах үйлчилгээ, АТМ, voice/data –ийн нэгдмэл, олон протоколд өгөгдлийн замчлал зэрэг үйлдлүүдийг хангадаг. Үүнийг салбар офисын router маягаар ашиглах нь илүү зохимжтой.
Router-ийн бүтэц
Router нь микрокомпьютерын нэгэн хэлбэр ба хамгийн зөв зөм тодорхойлох, багцуудыг хоёр өөр сүлжээ хооронд коммутацлахыг удирдах үүргийг гүйцэтгэдэг. Өөрийн гэсэн үйлдлийн системтэй (IOS-Internetworking Operation Software).
Router-ийн дотоод бүтцийг нь авч үзвэл:
RAM/DRAM – замчлалын хүснэгт хадгалах, хурдан коммутацлах cache, ARP cache, багцыг буферлэл (shared RAM), багцын дараалал хүлээж авах. RAM нь мөн түүнчлэн рутерийг ассан үед ачаалсан кофигурацийн файлыг түр хадгалдаг.
NVRAM – (тогтмол) nonvolatile RAM, рутерын back/startup конфигурацийн файл хадгалдаг. Хүчдэл байх байхгүй үед мэдээллийг хадгалдаг.
Flash – дахин программчлах арчигдах ROM. Үйлдлийн системийн файл болон микрокодуудыг авч явдаг. Мөн түүнчлэн өмнөх программын хувилбараа арилгахгүйгээр нэмэлт хийж болдог.
ROM – төхөөрөмж асаах үеийн оношлогоо, bootstrap программ, үйлдлийн системийн программ хангамжийг хадгалдаг.

Замчлагч: Эдгээр нь ердийн router-тэй ижил ба багц болгоны 3-р төвшний толгой дохь мэдээлэл тулгуурлан дамжуулах замыг тодорхойлдог. Routing switch нь гүйцэтгэх функцүүдийн тоог бууруулан ихэнх үйлдлээ тусгай микросхем дээр хийснээр үр ашиг нь дээшилж үнэ өртөг нь буурсан юм. Энэ төхөөрөмж-нд замчлах функцүүд switch талдаа нэгтгэгдсэн ба багцууд боловсруулалтын үед коммутацын үзелээс (switching fabric) гардаггүй. Routing switch нь ихэнхи замчлалын протоколуудад тохиромжтой.
Эдгээр төхөөрөмжүүдийн ажиллагааны алгоритмыг зураг дээрээс харж болно. Замыг 3-р төвшин дээр программын буюу техникийн аргаар сонгох ба багцын боловсруулалтыг 2-р төвшин дээр гүйцэтгэж байна.
Урсгалын коммутаци
Урсгалын коммутацийн үндсэн тогтолцоо нь IP төхөөрөмж хооронд тасралтгүй урсгалыг илрүүлэх явдал юм. 3-р төвшний программ хангамж урсгалыг тодорхойлсны дараа төгсгөлийн хоёр цэгийн хооронд коммутацлагч холболт зохион байгуулагдаж цааш урсгалыг 2-р төвшний төхөөрөмжөөр удирддаг. Файл хуулах эсвэл графиктай веб хуудаснууд эдгээр урсгалын нэгэн жишээ. Урсгалын шаардлагыг хангахгүй байгаа трафикийг уламжлалт аргаар замчилдаг. Энэ аргаар гол хэрэглэгдэх хүрээ нь IPS болон хамтарсан сүлжээний магистрал байдаг.
Коммутацлагч Router – үүд
CISCO компаний Tag switching архитектур нь коммутацлагч router-ийн жишээ юм. Tag –ийн коммутаци хийхийн тулд router-ийг программын удирдлагатай болгон tag- switch горимуудыг сүлжээнд router хаана байгаагаас шалтгаалан ашиглаж болно. Tag-edge router нь сүлжээний төгсгөлд байх ба tag гэж нэрлэгдэх тодорхой урттай дугаарын хэлбэртэй хаягийн мэдээллийг багцанд оруулж өгөн сүлжээгээр дамжуулах багц болгоны замыг тодорхойлоход ашигладаг. Tag ашигласнаар багцуудыг хувиарлахдаа хүснэгт харах ба хаягийн мэдээллийг декодчилолд гарах хүндрэлийг бууруулдаг.

Switch

Switch нь мэдээлэл дамжих явцад тухайн мэдээллийн хүрэх дараагийн цэг, түүнд хэрхэн хүрэх замыг нь зааж өгөх зорилготой сүлжээний төхөөрөмж юм
Сүлжээг хэд хэдэн коллизийн домен (collision domain) болгон хуваадаг анхны төхөөрөмжүүд 2 порттой байсан ба тэдгээрийг бридж (bridge) гэж нэрлэсэн юм. Энэ төрлийн төхөөрөмж хөгжихийн явцад эдгээр нь олон порттой болсон коммутатор (switch) гэдэг нэртэй болсон.
Сүлжээ өргөсөх тутам нэг орчинд үүсэх алдаа (коллиз) ихэсдэг ба өгөгдөл дамжуулалтын хурд, найдваржилтанд нөлөөлж эхэлдэг. Коллизийн домен үүсгэснээр бид дээрх зүйлээс зайлсхийх боломжтой болно. Өгөгдөл дамжуулалт харьцангуй дээд төвшинд явагдан илүүдэл мэдээлэл үүсэхгүй. Амьдрал дээр коллизийн домен нь барилгын давхар болдог.


Switch трафикын удирдлагыг OSI-ийн 2-р төвшинд хийдэг ба холбогдсон төхөөрөмжүүдийн МАС хаягуудыг хянах чадвартай. Мөн түүнчлэн багцуудын нэг стандартаас нөгөө руу хөрвүүлэлтийг хангадаг. (жишээ нь Ethernet-ээс FDDI руу). Өгөгдөл дамжуулалтыг МАС хаяг дээр тулгуурлан хийдэг. LAN архитектурт олон төрлийн switch байдаг.
• Ethernet
• Fast Ethernet
• Gigabit Ehernet
• Token ring
• ATM модултай switch
• FDDI
Коммутацын аргачлалд дараах хэдэн аргууд ихэвчлэн хэрэглэгддэг . store-and-forward, cut-through, framentfree, store-and-forward, cut-through аргууд их түгээмэл хэрэглэгдэж байна. Store-and-forward swithching
Энэ аргачлалын үед өгөгдлийг сүлжээгээр алдаагүй дамжуулдаг. Switch нь фреймын агууллагыг Switch-ийн буферт бичэн CRC алдааны хяналтыг хийдэг. Хэрвээ фрейм алдаатай бол түүнийг шууд устгадаг. Энэ процесс бусад холболтын аргачлалаас хурдан хийгддэг. Энэ аргачлалыг өгөгдлийг өндөр хуртай LAN-аас нам хуртай LAN руу дамжуулахад хэрэглэдэг. Жишээ нь 100Мбит/с-ийн сүлжээнээс 10Мбит/с-ийн сүлжээ хооронд Cut-through switching
Энэ горимын үед сүлжээгээр фреймүүдийг маш хурдтай дамжуулдаг. Дамжуулах процесст хүлээж авах талын портын контроллер нь зөвхөн очих талын хаягны 6 байт хаягийг уншин гүйцэтгэдэг. Ийм процесс Host хоорондох дамжуулалтын саатлыг харьцангуй бага болгодог. Учир нь орж ирсэн фреймийг цааш дамжуулахдаа бүхэлд нь буфер луу хуулж авдаггүй.
Энэ аргын үед Switch фриеймийн алдааны хяналтыг хийдэггүй ба олон алдаа бий болсон тохиолдолд сүлжээ асуудалд орж болзошгүй. Энэ нь сүлжээний алдааны эрчмээс хамаардаг. Ихэвчлэн энэ аргыг алдаа багатай орчинд хэрэглэдэг юм.
Fragmentfree
Fragmentfree switch-ууд cut-through холболтын технологийн өөрчилсөн хувилбар. Эдгээр Switch-үүд нь коллизтэй ба алдаатай багцуудыг дамжуулахаасаа өмнө шүүн авдаг. Ердийн Ethernet сүлжээнд коллиз эхний 64 байтад тохиолддог. Хэрвээ коллиз 64 байтийн дараа бий болбол үүнийг хожуу коллиз (late collision) гэж нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн коаксиал сүлжээнд тохиолдоно. Fragmentfree switch-үүд багцыг цааш дамжуулахаасаа өмнө эхний 64 байтыг хүлээн автал хүлээдэг.

HUB

Lan сүлжээний төгсгөлийн терминал болох компьютеруудыг магистрал шугаманд төвлөрүүлж өгөх үүрэгтэй олон порттой нэг төрлийн дохио өсгөх төхөөрөмжийг HUB гэнэ.

• Hub-ийн зориулалт, шинж чанар
• Hub-ийн төрөл


Hub буюу төвлрүүлэгч нь автомат сегментлэгчтэй олон портод сүлжээний репитер юм. Hub-ийн бүх портууд тэгш эрхтэй. Аль нэг холбогдсон төхөөрөмжөөс дохио авангуутаа hub нь түүнийг бүх идэвхитэй портуудад дамжуулдаг. Энэ үед аль нэг порт дээр алдаа гарвал энэ портыг автоматаар салгадаг (сегментчлэнэ). Автоматаар сегментчлэх нь сүлжээний найдваржилтийг дээшлүүлдэг. Коллизийг боловсруулах ба сувгийн төлөвийн удирдлагыг Hub мөн гүйцэтгэнэ. Hub-уудыг өөр хооронд нь холбон сүлжээг өргөтгөж болдог.

Hub нь өөрөө одон топологи үүсгэдэг ба IEEE 802.3 стандартын хүрээнд байдаг. Hub нь тусдаа байгаа төхөөрөмж, компьютерүүдийг локаль сүлжээний хүрээнд групп болгон нэгтгэдэг. Ажлын групп нь дараах шинж чанартай: тодорхой нэг орон зайд төвлөрсөн; ажлын группын бүлэг хэрэглэгчид ижил асуудлуудыг шийддэг ба нэгэн төрлийн прогамм хангамж, нийтийн мэдээллийн баазыг ашигладаг; өндөр чадлын гадны төхөөрөмжийг нийтээр ашигладаг.

Hub нь физик төвшний төхөөрөмж (1-р төвшин) юм. Тиймээс дээд төвшний протоколуудад мэдрэмтгий биш үүний үр дүнд янз бүрийн үйлдлийн системүүдийг ашиглах боломжтой (Novell Netware, SCO UNIX, EtherTalk, LAN Manager г.м.).

Бүх Hub-ууд дараах шинж чанаруудтай:
• Портуудын төлөв (port status), коллиз байгаа эсэх (collisions), дамжуулалтын сувгийн идэвхжилт (activity), алдаа (fault), тэжээл байгаа эсэхийг (power) харуулсан диодон индикаторудтай.
• Тэжээл өгөх үед өөрийгөө тестлэх процедурыг гүйцэтгэдэг, ажиллагааны үед өөрийгөө оношлох функцүүдийг хийнэ.
• Алдаатай портуудыг тусгаарлах автомат сегментчлэлийг хангадаг ба ингэснээр сүлжээний бүрэн бүтэн байдлыг (nerwork intergrity) дээшлүүлдэг.
• Хэд хэдэн hub ашигдасан хувилбарыг авч явах чадвартай
• Мушгиа утас хэрэглэсэн үед туйлын (polarity) алдааг илрүүлэн засах чадвартай
• Сүлжээний үйлдлийг системийн программд нөлөө байхгүй

Анхан шатны hub нь 8, 5 заримдаа 12, 16 портых байдаг. Заримдаа BNC, AUI портуудтай тохиолддог. Консоль портын удирдага агуулдаггүй ердийн хямдхан бага хэмжээний ажлын группыг зохион байгуулахаар зориулагдсан. Дунд ангиллын hub нь 12, 16 эсвэл 24 порттой байдаг. Энэ төрлийн hub-нд зурваснаас гаднах сүлжээний удирдлага (out-of-band management) хийх боломжтой. RS-232 гэсэн консоль портоор ямар нэг стандарт терминалын программын удирдлаган доор бусад портуудыг тохируулах болон hub-ийн статистик өгөгдлүүдийг авах боломжтой. Эдгээр hub-уудыг бага болон дунд зэргийн сүлжээг цаашид хөгжүүлэх ба программын удирдлагатай ашиглан гэх тохиолдолд хэрэглэдэг.

Dec 15, 2011

Сүлжээний түгээмэл төхөөрөмжүүд


Сүлжээ бүрэн утгаараа ажиллан мэдээллийг дамжуулахын тулд шат шат бүрд ажилладаг өөр өөрсдийн үүрэгтэй төхөөрөмжүүдээс бүрдэнэ. Эдгээр төхөөрөмжүүдийг стандартын кабель, утасгүй холбоо эсвэл шилэн кабелиар холбоно.



Network card - Сүлжээний кард Энэ нь аливаа компьютер гэх мэт хэрэглэгчийн төхөөрөмжийг сүлжээнд холбох үүрэгтэй бөгөөд үйлдвэрлэгчээс онцгойлон өгсөн MAC Address буюу төхөөрөмжийн хаягийн тусламжтайгаар мэдээллийг хаяглан солилцоно. Компьютеруудыг хооронд нь эсвэл өөр төхөөрөмж рүү шууд холбох боломжтой Repeater – Дахин дамжуулагч Дахин дамжуулагч нь электрон дохиог хүлээн аваад, хүчийг нь нэмэгдүүлэн цааш дамжуулдаг. Ингэснээр дохио нь сулрахгүйгээр илүү хол зайд саадгүй хүрнэ. Электрон дохиотой ажилладаг учраас мэдээллийг огт боловсруулах эсвэл үздэггүй бөгөөд сүлжээний загварын доод түвшинд ажилладаг. Hub - Хааб Хааб нь олон порт буюу холбоостой байна. Мэдээлэл нэг порт дээр ирэхэд хүлээн аваад бүх порт руугаа илгээх замаар мэдээллийг дамжуулдаг болхидуу зарчимтай бөгөөд мэдээллийг нэг нэгээр нь дамжуулдагаараа удаан ажиллагаатай. Bridge - Гүүр Гүүр нь сүлжээний хэсгүүдийг сүлжээний загварын 2-р шатны түвшинд холбодог. Хааб-аас ялгаатай нь мэдээллийг бүх порт руугаа цацдаггүй. Мэдээллийг хүлээж аваад цааш нь ямар хаяг руу, аль порт руу гаргахыг холбон дамжуулдаг. Үүний тулд аль порт дээр ямар MAC хаягтай төхөөрөмж байгааг бүртгэж авдаг бөгөөд ингэхдээ мэдээлэл илгээсэн портонд холбосон төхөөрөмжийн мэдээллийг шалгах замаар бүрдүүлдэг. Хэрвээ бүртгэгдээгүй MAC хаяг руу мэдээлэл ирвэл мэдээлэл орж ирсэн портоос бусад бүх порт руугаа цацдаг. Дотоод сүлжээг холбодог Local bridge, WAN – LAN холбодог Remote bridge, утастай болон утасгүй сүлжээг холбох Wireless bridge гэх мэт байна. Switch – Свич Энэ нь bridge буюу гүүртэй төстэй ажилладаг боловч хамаагүй олон порттой байдаг төдийгүй сүлжээний олон түвшинд ажиллан олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг. 4, 8, 16, 24, 32, 64 порттой байх бөгөөд сүлжээг логик хэсгүүдэд хуваах, порт нийлүүлэх, MAC хаягийг хязгаарлах, сүлжээний ажиллагааг хянах гэх олон төрлийн ажиллагаатай. Ихэнх дотоод сүлжээнүүд одоо свич хэрэглэж байгаа бөгөөд 10/100/1000Mbps хурдаар full-duplex буюу зэрэг хүлээн авч, дамжуулах горимоор ажиллах чадвартай. Router – Замчлагч Энэхүү сүлжээний төхөөрөмж нь мэдээллийн хэсгүүдийг сүлжээнээс сүлжээнд дамжуулах үүрэгтэй бөгөөд ямар замаар дамжуулбал найдвартай хурдан очихыг тооцоолдог. Мэдээллийг дамжуулахдаа хүлээн авагчийн IP хаягийн дагуу шийдэл гарган дамжуулдаг. Замчлагчийг хоёр сүлжээнд холбон, LAN, WAN болон интернетийн компани руу холбоход хэрэглэдэг бөгөөд Cisco компанийн замчлагчид салбартаа шилдэг хэмээгдэн өргөн хэрэглэгддэг. Firewall – Хамгаалагч Уг төхөөрөмж нь өөр янз бүрийн итгэмжлэлтэй сүлжээнүүдийн хоорондох урсгалыг зохицуулах үүрэгтэй бөгөөд ихэнхдээ дотоод сүлжээ, гадаад сүлжээг тусгаарлан хамгаалах үүрэгтэй байдаг. Тусгай төхөөрөмжид суурилсан (hardware based) эсвэл үйлдлийн систем дээр (software based) суурилсан байж болно.