Apr 24, 2013

Цахилгаан холбооны сүлжээний төлөвлөлт, Прогноз

Манай улс сүлжээг хөгжүүлэх төлөвлөгөөг анх 1971 онд ЗХУ-ын техникт тулгуурласан аналог системд зориулан хийсэн. 2001-2002 онд Монголын харилцаа холбоог хөгжүүлэх мастер төлөвлөгөөг зохиосон.
Сүлжээг 3 шаттай төлөвлөнө.
1. Богино хугацааны 1-2 жил
2. Дунд хугацааны 5 жил
3. Урт хугацааны 10-20 жил
Сүлжээг төлөвлөдөг олон янзын арга ашигладаг 

Үүнд:
1. Статистик судалгааны арга
2. Системийн шинжилгээний арга
3. Нийтийн үйлчилгээний онолын аргыг өргөн хэрэглэдэг.
Холбооны сүлжээг төлөвлөх ерөнхий загвар
Холбооны сүлжээний төлөвлөлтийг 3 үндсэн чиглэлээр хийдэг.
Үүнд: 

  1. Техникийн төлөвлөлт
– Дамжуулах байгууламжийн төлөвлөлт
– Холболтын байгууламжийн төлөвлөлт
– Төлбөр тооцооны системийн төлөвлөлт
– Дохиоллын системийн төлөвлөлт
– Синхрончлолын системийн төлөвлөлт
– Дугаарлалтын төлөвлөлт
– Замчлах аргын төлөвлөлт
– Үйлчилгээний чанарын төлөвлөлт

  • Үйлчилгээний зэрэг
  • Найдвар
  • Ашиглалт үйлчигээ
   2. Хэрэгцээний төлөвлөлт   3. Ачааллын төлөвлөлт
Холбооны системийн хөгжлийг прогнозлох аргачлал
Прогнозлох гэж аливаа нэг процесс, тухайлбал, цахилгаан холбооны хөгжлийн бодит зүй тогтлыг шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан таамаглал гаргах үйлдэл юм. Үүний үнэмшил нь хөгжиж ирсэн зүй тогтол, түүнийг илэрхийлсэн өгөгдөхүүний олонлог, тоон утгын зөв эсэхээс ихээхэн хамаарна. Мөн хөгжлийн өнөөгийн түвшин, ирээдүйн түвшингөөс ч прогнозын үнэмшил ихээхэн хамаарна.
Прогнозын объект нь сүлжээний хөгжлийг тодорхойлох гол параметрүүд байна.
Жишээ нь:
Сүлжээнд үүсэх ачаалал, түүний хувиарлалт, ачаалал хугацаанаас хамаарсан хамаарал, сүлжээний бүтэц, мэдээлэл дамжуулж байгаа арга, технологи, мэдээллийн төрөл түүний өөрчлөлт гэх мэт. ITU-T–ээс холбооны сүлжээний хөгжлийн прогнозын зүй тогтлыг тодорхойлсон загварыг гаргасан.

Прогнозыг дараах 4 үе шаттайгаар хийж болно.
• Хөгжлийн шинжилгээ, анализ хийх
• Математик загвар буюу арга зүйн сонголт хийх
• Сонгосон математик загвараа хэрэгжүүлэх арга технологи
• Прогнозын үр дүнг шинжлэн үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах

Хөгжлийн шинжилгээ буюу анализ
Прогнозд хамаарагдах объектууд прогноз хийж буй хугацааны интервалд [0-t3] ба [0-t3'] -д хэрхэн өөрчлөгдөх зүй тогтол гаргахыг шинжилгээ гэж үзнэ. Жишээ нь: Цахилгаан холбооны хөгжлийг тодорхойлдог нэг үндсэн параметр бол 100 хүнд оногдох телефон цэг буюу телефоны нягт юм. Үүний хөгжлийг ITU-T -ээс гаргасан зүй тогтлыг дараах зургаар үзүүлэв.


                                                            Телефоны нягтын өсөлт

• I-р муруйгаар эдийн засгийн потенциал сайтай улсын телефоны нягт хөгжинө.
• II -р муруйгаар эдийн засгийн потенциал муу улсын телефоны нягт хөгжинө гэж эрдэмтэд судалж тогтоосон байна.
• [0-t1] ба [0-t1'] гэсэн хугацааны эхний интервалд ихэвчлэн телефоны нягт 25% хүртэл өсдөг. Энэ интервалд өөрчлөгдөх зүй тогтол нь квадрат буюу парабол функцын хамааралтай байна. [t1-t2] ба [t1'-t2'] интервалд телефоны нягт ойролцоогоор (25-75)% хүртэл ихэвчлэн шугаман хамаарлаар өсөж байна.
• [t2-t3] ба [t2'-t3'] интервалд телефоны нягтын өсөлт 100% -д хүрэх ба логистик функцээр тодорхойлогдоно. Хөдөлгөөнт болон утасгүй телефон холбоо хөгжсөнөөс болоод телефоны нягт зарим нэг улсад Жишээ нь: АНУ, Швед гэх мэт 100% -иас давж болох талтай. Манай улсын хувьд хөгжлийн эхний интервалд [0-t1'] байгаа бөгөөд хөгжлийн ерөнхий хууль нь квадрат буюу парабол экстраполяцийн хуулинд захирагдах магадлал харьцангуй өндөр байна. Хэрэв хөгжлийн хурдац бага байвал [0-t1'] интервалд шугаман хамаарлаар, хурдац их байвал парабол хамаарлаар аппроксимацлаж болно. Үргэлжилж байгаа процессийн прогнозыг экстраполяцын аргаар хийдэг. Дөнгөж эхэлж байгаа процессын прогнозыг урвуу тооцооны арга буюу рефлексив аргаар хийдэг. Холбооны сүлжээнд оруулж байгаа хөрөнгийг нөхөн авах хугацаа их байдаг. Ийм учраас үүнийг тодорхойлохын тулд прогноз хийдэг.

Хэрэгцээ ба ачааллын прогноз
Хэрэгцээ ба ачааллын найдвартай прогноз гаргах нь чухал үүрэг гүйцэтгэдэг.
• Ачаалал ба хэрэгцээний прогнозын түвшин нь жинхэнэ шаардагдах түвшингээс өндөр байвал санхүүгийн торгуульд орох болно. Төхөөрөмж хангалт ба холбогдох дэд бүтцэнд зарлага гарна, санхүүгийн хүрэлцэхүйц ашиг гарахгүй.
• Прогнозын түвшин жинхэнэ хэрэгцээт (шаардлагатай) түвшингээс бага бол үйлчилгээний чанар муудана, орлогын потенциалын алдагдалд орно, мөн жинхэнэ хэрэглэгчид үйлчилгээ хүргэж чадахгүй болно. Прагтикт энэ 2 түвшин ховорхон давхцдаг. Урьдчилсан прогноз гаргагч нь боломжийн хирээр зөв үнэлгээ өгөх ёстой.

Хэрэгцээний прогноз
Цахилгаан холбооны гол орлого телефен холбооны үйлчилгээнээс ордог. Хүн амын прогноз гэр бүлийн тоон өөрчлөлтөөр хувийн хэрэгцээний телефон цэгийн тоо, ба албаны секторт ажиллагсдын тоогоор албаны хэрэгцээний шугамын (телефон цэгийн тоо) тоог хоёрдогч параметр болгон тооцдог. Монгол бол прогноз гаргахад нөлөөлөх янз бүрийн хүчин зүйл ихтэй орон юм.
Эдгээр байнгын хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй.
1. Нийгмийн дотоодын нийт бүтээгдэхүүн ДНБ
2. Экспорт, Импортын харьцааны зөрүү.
3. Хүн амын өсөлт. Нүүдлийн шинжтэй, судалгаагаар нийт хүн амын 20%, 50% нь нүүдлын байдлаар амьдардаг байна .
4. Эдийн засгийн чадавхи Үүнийг дараах томъёогоор тодорхойлж болно.
Pi = B1i*M1i + B2i*M2i + B3i*M3i + B4i*M4i
Энд:
Pi - i-р аймаг (сумын) эдийн засгийн чадавхи
(B1-B4)i - i-р аймаг (сумын) эдийн засгийн чадавхийг жигнэх коэффициент (100 хүнд оногдох хэмжээ)
Жишээ нь:
В1i= 100 хүнд оногдох малын тоо,
В3i = 100 хүнд оногдох газар нутгийн хэмжээ гэх мэт)
М1i - i - р нутгийн малын тоо
М2i , i - р нутгийн мянгат малчны тоо
М3i , i - р нутгийн газар тариалангийн хэмжээ
М4i - i - р нутгийн тариалангийн талбай

Прогнозд тусгах асуудлууд
1.Сум, аймаг, хотын төвийн өгөгдөлийг гаргах, (оруулах)
2.Өнөөдөр байгаа хүн амын судалгаа
3.Аймаг сумын хүн амын орлогын судалгаа
4.Ажлын чадвартай хүн амын тоо
5.Газар тариалан, хувийн үйлдвэрт ажиллагсдын судалгаа
6.Чанарын судалгаа
7.Холбооны салбаруудын хэрэглэгчийн шугамыг нэмэгдүүлэх хэмжээг тодорхойлох
8.Хувийн хэрэглэгчийн тоог тодорхойлох
9.Хувийн ба бизнесийн хэрэглэгчийн, хотын ба орон нутгийн хэрэглэгчийн, улс хоорондын ба хот хоорондын хэрэглэгчийн, хэрэглэгч тус бүрийн трафикийн анализ хийх
10.Хэрэглэгчийн эрх ашигт тохирсон тариф тогтоох

Ачааллын прогноз
Ачааллын ба сувгийн тооны прогнозыг дотоодын болон улс хоорондын сүлжээнд хоёуланд нь хийнэ.
а.Төлбөр төлсөн ярианы урьдчилсан судалгаа хийх.
б.Төлбөр төлсөн ярианы минутыг эрланг(erl)-д шилжүүлэх
в. Хэрэглэгчийн шаардлагад тохирохуйц сувгийн тоог тодорхойлох. Оргил ачаалалтай цагт хангалттай хүрэлцэх хэмжээнд сүлжээний багтаамжийг сонгоно.
• Анализ хийх хугацаанд бүх чиглэлээр дамжсан трафикыг хэмжиж байж ачааллын матрицыг зохионо. Сүлжээний багтаамжийг тодорхойлохын тулд одоогийн трафикийн болоод өсөх трафикийн дундажыг тооцож байж тодорхойлно.
• Ачаалал хувиарлагдах зүй тогтлыг тодорхойлно. Үүний тулд ачаалал хувиарлалтын коэффициентыг ачааллын матриц ашиглан тодорхойлох шаардлагатай.
• Ачааллын матриц
Матрицын элементэд : i=j бол Yij=0
i≠j бол Yij≠0 гэж авна.
Мөрийн дагуу гарах, баганы дагуу орох, диогналын дагуу дотоод ачаалал тодорхойлогдоно.

(5.1)

Ачаалал хувиарлалтын коэффициент
• Тухайн i-р станцаас бусад станц руу гарч байгаа нийт ачаалал:


                                                                                                                                                           (5.2)

• Тухайн i-р станц руу бусад станцаас орж байгаа нийт ачаалал:
                                                                                                                                                           (5.3)
• Ачаалал хувиарлалтын коэффициент: - Үүнийг орох ба гарах ачааллаар тодорхойлно. 

                                                                                                                                                           (5.4)
• Тухайн i-р станцаас бусад станц руу гарч байгаа нийт гарах ачаалал хувиарлалтын коэффициентүүдийн нийлбэр нэгтэй тэнцүү.

                                                                                                                                                          (5.3a)

• Тухайн i-р станц руу бусад станцаас орж байгаа нийт орох ачаалал хувиарлалтын коэффициентүүдийн нийлбэр нэгтэй тэнцүү.


                                                                                                                                                          (5.4a)

Ачааллын прогноз
Ачаалал хувиарлалтын коэффициентийг ашиглаж прогноз хийхэд гарах алдаа нь 3% -иас хэтэрдэггүй. Удаан хугацааны прогнозд (10--20жил) зөвшөөрөгдөх алдаа ойролцоогоор (10-12)% байж болно. Ачаалал хувиарлалтын коэффициентийг ашиглан прогнозлож олсон ачааллыг хувиарлан ачааллын матрицыг гаргаж авна.

•Үйлчилгээний чанарын зэрэглэл, ачааллын матрицыг ашиглаж сувгийн хувиарлалтыг тодорхойлно.
Хөгжлийн функцын таамаглал дэвшүүлэх нь прогноз үйлдэхэд чухал. Энэ таамаглалыг дэвшүүлэхийн тулд статистик өгөгдөлд шинжилгээ хийх хэрэгтэй. Мэдээллийн өгөгдлийг дүрслэх хүснэгтийн, графикийн, функцын гэсэн 3 аргууд байдаг.

Өгөгдлийн хүснэгтэн дүрслэл:



                                                                                                                                                Хүснэгт 5.1
                                                              Ачааллын график дүрслэл


Өгөгдсөн өгөгдлийг ашиглаад аналитик функцыг гаргаж авна.
Y = a0 + a1*t + a2*t2 + ..............an*tn

Ачааллын корреляц хамаарал
Аливаа үзэгдэл нь тодорхой олон хүчин зүйлүүдийн үйлчиллийн үр дүнд явагддаг. Ямар нэг хувьсах хэмжигдэхүүний тодорхой утганд нөгөө хувьсах хэмжигдэхүүний тодорхой тархалт харгалзаж байвал тэдгээрийг статистик хамааралтай хэмжигдэхүүнүүд гэнэ. Өөрөөр хэлбэл нэг хувьсах хэмжигдэхүүний утга нөгөө хувьсах хэмжигдэхүүний тархалтаас хамаарна гэсэн үг . Ийм статистик хамаарлын жишээ гэвэл ачаалал нь ДНБ, хүн ам, нутаг орны байдал, дэд бүтэц зэргээс хамааран өөрчлөгдөх өөрчлөлт юм. Нэг хэмжигдэхүүний дундаж утгаас нөгөө хэмжигдэхүүний утга хамаарах функцэн хамаарлыг ковариац буюу корреляц хамаарал гэдэг.

1 comment: