Apr 19, 2013

Router ба Switch-ийн ялгаа

Router нь Switch, Hub-аа бодвол илүү үр бүтээлтэй ажиллаж чаддаг, өөрөөр хэлбэл нэмэлт үйлдлүүдийг гүйцэтгэж чадна. Ихэнх router, switch-үүд нь төстэй бөгөөд жижигхэн хайрцаг шиг байдаг. Гол нь олон сүлжээний толгойнууд орох нүхтэй. Уг нүх нь хэд байхаас хамаарч төдий тооны компьютерийг хооронд нь холбож чадна. Эдгээр нүхийг Port гэдэг. Port бол монголчилбол Боомт, Порт гэсэн үг шүү дээ.


Түүнчлэн Switch, Router дээр тэжээлийн нүх болон Port болгонд харгалзсан жижигхэн Led гэрэлнүүд байдаг. Уг гэрлийг хараад аль port идэвхтэй ажиллаж байгааг мэдэж болдог билээ. Хуучны Router-үүд нь томоохон сүлжээнүүдийг хооронд нь холбоход хэрэглэгддэг байсан. Тухайлбал LAN, WAN ч гэх юмуу. Томоохон байгууллагууд нь хэд хэдэн сүлжээнээс хамаардаг бөгөөд эдгээрийг хооронд нь холбоход ашигладаг. Тэгэхээр сүлжээг зохион байгуулдаг гэж ойлгож болно.

Харин гэрийн router нь гэрийн LAN-г интернэтийн WAN-тай холбох үүрэгтэй байна. Гэхдээ үнэндээ гэрт бол хүчирхэг Router-ийн шаардлага бараг байхгүй. Жирийн л Switch эсвэл Hub байхад хангалттай юм. Харин сүүлийн жилүүдэд утасгүй Wi-Fi router-ийг их хэрэглэгдэг болсныг дуулгая. Ингэснээр элдэв утас хөглөрөхөөс сэргийлэгдэх ажээ.
Router нь компьютеруудыг холбохоос гадна элдэв төрлийн шүүлтүүр, хамгаалалт тавих боломжийг олгодог. Гэхдээ энэ боломж нь тухайн Router-ийн боломжоос ихээхэн хамаарна. Жишээ нь та өөрийн гэртээ байгаа интернэт холболтоосаа хажуу айлдаа төлбөртэйгөөр хэсэглэн өгөхийг хүсэж байвал router хэрэглэж болно. Ингэснээр та тэдний хэрэглээ болоод хурд, урсгалын багтаамж зэрэг олон зүйлсийг өөрийн дураар хянаж зохицуулах боломжтой. Харин Switch нь ийм боломжгүй зөвхөн холбох л үүрэгтэй.

Хэрхэн сүлжээгээ үүсгэх вэ?

Хэрвээ та router эсвэл switch-ээ авчихсан холбох төхөөрөмж болгон тань сүлжээний адаптертай, сүлжээний толгой бүхий утаснуудаа бэлтгэсэн бол тэдгээрийгээ router рүүгээ холбоод асаах хэрэгтэй. Тэгээд гол компьютер дээрх интернэт холболтоо Sharing хийж бусад нь хэрэглэх боломжийг олгоно.

1 comment: