Apr 24, 2013

Харилцаа холбоо түүний төрөл, үйлчилгээ, түүхэн хөгжил

Манай эрины өмнөх II зуунд Грекүүд үсгээр мэдээлэл дамжуулахын тулд бамбарын комбинацыг ашиглаж байсан. Далай тэнгист туг өргөн тугны өнгө, тоогоор комбинац зохион хэрэглэж байв.


1793 онд К.Шапп гэдэг Францын эрдэмтэн оптик телеграф зохион бүтээжээ. Энэ нь семфорийн (дохиолуур) төхөөрөмж юм. Замын чөлөөтэй эсэхийг заадаг үурга буюу шон дээр зоосон тэмдэг. Энэ тэмдгийн байрлалаар дамжуулж буй мэдээллийн элементийг (үсэг юмуу үг) тодорхойлдог. Анхны энэ шугам 22 станцтай, 256 км урт, 1794 оны төгсгөлд байгуулагдсан. Энэ шугамаар дохио 2 минутад дамжиж байсан. Харилцаа холбоо бол орчин үеийн мэдээллийн технологийн бизнесийн хамгийн хурдан хөгжиж байгаа секторуудын нэг нь юм. 

Одоогоос 20-иод жилийн өмнө цахилгаан холбооны тухай үндсэн ойлголтонд телефон сүлжээний үйл ажиллагааг мэдэхэд л хангалттай байсан бол өнөөдөр энэ салбар нь орчин үеийн технологи ба үйлчилгээний маш өргөн хүрээг хамрах болсон.
Жишээ нь суурин телефоны, үүрэн хөдөлгөөнт холбооны, интернетийн үйлчилгээнүүд олноор бий болсоор байна. Өөрөөр хэлбэл өнөөгий холбооны орчинд хэрэглэгч бид үйлчилгээгээ сонгох боломжтой болсон. Олон операторууд ADSL буюу модемоор интернет рүү хандах боломжийг бидэнд олгож байна. Харилцаа холбоо бол улс оронд ч, том корпорацуудад ч стратегийн хамгийн чухал эх үүсвэр нь болдог бөгөөд энэ чухал байдал улам өссөөр байх болно.

Мэдээлэл дамжуулах арга,техник хэрэгсэл

Хашгирах, исгэрэх
Утаа, галын дөл
Бөмбөр цохих
буухиа илч, зарч
буу дуугаргах, пуужин хөөргөх
Гэрэлт дэнлүү
Дарцаг
Нарны гэрэл ойлгогч(Heliograph)
санах, бичих хэрэгсэл
Соронзон лент
диск
фотоплёнк…….гэх мэт

Холбооны үндсэн элемент


Нэвтрүүлэгч Мэдээллийг дохио болгож хувирган дамжуулах үүрэгтэй

Дамжууллын орчин – дохио буюу цахилгаан сорондон долгионыг зөөнө

Хүлээн авагч - Дохиог хүлээн аваад мэдээлэлд хувиргана.
 
                                                        Харилцаа холбооны төрөл



Телеграф
Телеграф нь Морзийн кодны цэг зураасыг цахилгаан импульс болгон хувиргаж түүнийгээ телеграфын утсаар дамжуулдаг.

Телеграмм
Энэ нь телеграфын аппаратнаас цаасан дээр гаргасан мессеж юм. Үүнийг хүлээн авагчийн гарт хүргэнэ.
ТелефонТелефон нь дууг цахилгаан дохионд хувирган илгээдэг буцаад цахилгаан дохиог дуу болгож хүлээн авдаг хэрэгсэл юм.

Радио
Радио нь орон зайд тархаж буй цахилгаан соронзон долгионыг хүлээн авах төхөөрөмж юм

Телефото
Дүрснээс ойх гэрлийг цахигаан дохионд хувиргаж дамжуулах ба хүлээн авах талд цахилгаан дохиог гэрлийн туяа болгон хувиргана.

Телепринтер
Энэ нь цахилгаан механик бичгийн машин ба дамжуулах утсаар хүлээн авагч руу цахилгаан импульсийг дамжуулна. Хүлэн авах талд түүнийг мессеж болгон бичиж гаргана.
Телевиз
Телевизийн станцаас дамжуулсан дуу дүрсний мэдээлэл агуулсан цахилгаан соронзон долгионыг хүлээж авна.

Интернет
Интернет нь байгууллагууд дотоод сүлжээндээ мэдээлэл солилцохоос гадна өөр бусад байгууллагатай холбогдох боломжийг олгодог.
Олон төрлийн үйлчилгээ болон мэдээллийг түгээдэг.

Үүрэн телефон
Үүрэн телефоны хэрэглэгч нь богино мессеж, интернетэд хандах боломжтой холбооны техник хэрэгсэлтэй.
Пейжер
Мессеж илгээгч нь Пейжерийн сүлжээний дугаарыг цуглуулж хүлээн авагч дугаарыг авснаар мессеж илгээгддэг дохиолох холбооны систем юм.

Видеотелефон
Энэ нь энгийн телефонтой адил боловч дуудлага илгээгчийг дэлгэцэн дээр харах боломжтой. Тиймээс бие биеэ харж ярилцах дүрст телефон юм.

Харилцаа холбоо нь:
Цэгээс - цэгт
Нэг цэгээс - олон цэгт
Хүнээс - хүнд
байгууллагаас - байгууллагад
Хүнээс – машинд гэсэн зарчмаар глобал хүрээнд үйлчилгээг явуулдаг

Харилцаа холбооны ач холбогдол
Холбооны сүлжээ дэлхий дээр их нүсэр төхөөрөмжүүдийг бүтээдэг.
Жишээ нь: Хэн нэгэн хүн дуудлага хийхийг хүсэхэд телефон сүлжээ түүнийг дэлхийн хаана ч байсан хамаарахгүйгээр хүссэн цэгтэй нь холбож чадна. Бусад сүлжээ ч телефон сүлжээтэй харилцан холбогддог.
Холбооны үйлчилгээ олон нийтийн хөгжилд чухал нөлөөтэй байдаг. Телефоны нягтралаар улсын техник эдийн засгийн хөгжлийг үнэлж болно.

Орчин үеийн олон нийтийн үйл ажиллагаа харилцаа холбооноос ихээхэн хамаардаг. Бидний компьютер холбогдсон дотоод сүлжээ бусад байгууллагын дотоод сүлжээтэй харилцан холбогддог. Энэ нь олон байгууллагууд хамтран үр ашигтай ажиллах боломжийг өгч байгаа юм. Бид бусадтай э-мэйл, телефон, факсимиль холбоо, хөдөлгөөнт холбоо гэх мэтээр өдөр дутам холбогддог.
Харилцаа холбоо нь өдөр дутмын амьдралын олон газарт гол үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь:
Банкны үйлчилгээ, мөнгөний АТМ машин, банкны зайн үйлчилгээ
Нисэх хүчинд, билетийн захиалга
Худалдаа арилжаа
Шатахуун түгээгүүрийн станцад кредит картаар төлбөр хийх
Зочид буудлын захиалга өгөх
Үйлдвэрийн материал худалдаж борлуулах
Татвар мэтийн засгийн үйл ажиллагааг явуулах … гэх мэт

                                               Харилцаа холбооны түүхэн хөгжил





WAN – Wide Area Network
LAN – Local Area Network
WLAN – Wireless Local Area Network
WWW – World Wide Web
ADSL – Asymmetrical Digital Subscriber Line
ISDN – Integrated Services Digital Network
AM – Amplitude Modulation
FM – Frequency Modulation
IP – Internet Protocol
CS – Circuit Switched
PS – Packet Switched
VoD – Video on Demand

2 comments:

  1. сайн байна уу. маш их таалагдлаа. эдгээр мэдээллүүдийг ямар ном site ашиглан судалсан бэ. Баярлалаа

    ReplyDelete
  2. Оюутан байхдаа үзэж байсан хичээл материалууд бна аа

    ReplyDelete