Apr 24, 2013

Холбооны сүлжээ түүний бүтэц, ангилал, топологи

Холбооны сүлжээний тухай ойлголт
- Шинжлэх ухаан техникийн хувьсгал холбооны салбарыг техникийн хөгжил дэвшлийн тэргүүн эгнээнд авчирсан.

Үйлдвэрлэлийн автоматжуулалтаас удирдлагын автоматжуулалтанд шилжиж байгаа өнөө үед холбооны сүлжээгээр дамжин өнгөрөх мэдээллийн солилцооны хэрэгцээ маш их өсч байна.Улс орон холбооны хэрэгслээр хир сайн хангагдана, тэр хэмжээгээр тухайн улсын улс төр, эдийн засгийн удирдлага сайжран, улсын иргэний хамгаалалт илүү найдвартай байх болно.Хувь хүний хэрэгцээнд ч холбооны ач холбогдол өсч байгаа нь бидний амьдралын салшгүй хэсэг юм.Холбооны салбар гэж боломжит бүх мэдээлэл (телефон яриа, цахилгаан мэдээ, өгөгдөл дамжуулах, телевиз болон радио өргөн нэвтрүүлгийн программ гэх мэт)- ийг дамжуулахад зориулагдсан техникийн хэрэгслийн бөөгнөрөл юм.Эдгээр техник хэрэгслүүд нь цахилгаан холбооны янз бүрийн сүлжээг үүсгэдэг.Харилцаа холбоо нь телеграф, телефон, шуудангаар мэдээлэл буюу хэн нэгний тодорхой нэг зорилгыг дамжуулахад үндэслэгдэнэ.Холбооны системд хүмүүсийн хооронд мэдээлэл, тэдний санаа бодлыг дамжуулах арга нь системчлэгдсэн байдаг. S” талбайд юмуу “V” эзэлхүүнд тарж байрласан “N” тооны хэрэглэгчдийн хооронд мэдээлэл солилцох зорилгоор эмхлэн байгуулсан радиоэлектроникийн цогцолборыг цахилгаан холбооны сүлжээ (систем) гэнэ.
Холбооны системийн онцлог нь:
Харилцан мэдээлэл солилцдог
Үйлдвэрлэл, үйлчилгээ 2 зэрэг явагддаг.
Холбооны үйлдвэрлэл нь мэдээлэл дамжуулж байгаа процесс,харин үйлчилгээ нь 2 хэрэглэгчдийг холбох үйлдэл юм.
Холбооны сүлжээгээр холбоо зохион байгуулахад шаардагдах 3 технологи байдаг.
1,дамжууллын технологи
2,холболтын технологи
3,дохиоллын технологи
Холбооны систем нь хүн–машины систем.
Холбооны сүлжээ нь өгөгдөл, суурин холбооны, хөдөлгөөнт холбооны гэх мэт өөр өөр үйлчилгээ эрхэлдэг өөр өөр сүлжээнээс бүрддэг.
Холбооны хэрэгсэл нь хөгжлийнхээ эхэн үед хүмүүсийн хооронд мэдээлэл солилцдог байсан.Дараа нь телемеханикийн янз бүрийн төхөөрөмжүүдийн хооронд, түүний дараагийн үед (одоо үе) ЭВМ хооронд мэдээлэл солилцоход хэрэглэгдэх болсон.

Цахилгаан холбооны сүлжээний бүтэц


Цахилгаан холбооны сүлжээ нь дараах 4 үндсэн дэд системээс бүрддэг.
1. Төгсгөлийн төхөөрөмж
2. Холбох байгууламж
3. Дамжуулах байгууламж
4. Удирдах байгууламж

Орчин үеийн холбооны сүлжээнд 4 дэд сүлжээ нэгэн зэрэг зорион байгуулагддаг.
Үүнд:
1.Мэдээлэл дамжуулах (трафикийн) дэд сүлжээ
2.Синхрончлолын дэд сүлжээ
3.Дохиоллын дэд сүлжээ
4.Удирдлагын дэд сүлжээ





Төгсгөлийн төхөөрөмж (terminal equipment)

Энэ нь сүлжээ ба хэрэглэгч, багаж тоног төхөөрөмжүүд, компьютерууд хооронд холбогддог. Төгсгөлийн төхөөрөмж нь мэдээллийг цахилгаан дохионд мөн АТС-уудын хяналтын дохионуудад хувиргадаг. Өөрөөр хэлбэл, мэдээллийг оруулдаг гаргадаг төхөөрөмжийг төгсгөлийн төхөөрөмж гэдэг.
Үүний үүрэг:
1. Нэвтрүүлэх талд гэрлийн дохио (хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй дүрс), акустик дохио (яриа, хөгжим, дуу чимээ) – г цахилгаан соронзон дохио болгон хувиргана.
2. Хүлээн авах талд цахилгаан соронзон дохиог буцааж гэрлийн, акустик дохио болгон хувиргадаг.
Жишээ нь: микрофон, чихэвч, диффузер, РС гэх мэт

Холболтын төхөөрөмж (switching equipment)

Холболтын аргууд нь хэрэглэгчүүдийн хооронд дамжуулах шугамаар холболт тогтоодог. Холболтын төхөөрөмжийн үүрэг нь энэ шугамаар мэдээлэл дамжуулах боломжийг хангадаг.
Холболтын төхөөрөмжтэй дамжуулах шугам нь нэгдмэл байдаг ба сүлжээг эдийн засгийн хувьд үр ашигтайгаар зохион байгуулдаг.
Холболтын төхөөрөмж нь хэрэглэгчдийн хооронд шууд үйлчилдэг, орон нутгын АТС ба бусад АТС-уудын хоорондох ачааллын хувьд холболтын цэг болон транзит АТС гэж ангилагддаг.
Холболтын системыг аналоги ба тоон гэж 2 ангилдаг.
Аналоги холболтын систем нь электрон, координат, алхмын системийн аль алинд нь овор их, энерги их шаардана. Мөн сувгийн ашиглалт муу, өндөр үнэтэй.
Тоон холболтын систем нь
сувгийн холболттой
багцын холболттой
Энд овор хэмжээ, энерги ашиглалт, үнэ буурдаг. Багц холболтонд IP, ATM нэвтрүүлэх болсон.

Дамжуулах төхөөрөмж (transmision equipment)
Үүнийг тээврийн систем гэж нэрлэж болох ба энэ нь мэдээллийн урсгалыг орон зайн нэг цэгээс нөгөө цэгт алдаагүй шуурхай дамжуулах, тээвэрлэх үүрэгтэй.
АТС-уудыг хооронд нь эсвэл төгсгөлийн төхөөрөмжүүдтэй холбоход зориулагдсан.

Дамжуулах төхөөрөмжийг ерөнхийд нь
хэрэглэгчийн(АТС-тай төгсгөлийн төхөөрөмжийг холбодог)
транзит (АТС-уудыг хооронд нь холбодог) гэж ангилдаг.
Дамжууллын 4 орчинг ашигладаг.
Үүнд:
1. Зэс кабель (LAN, телефон сүлжээнд)
2. Шилэн кабель(өндөр хурдны өгөгдөл дамжуулалд)
3. Радио долгион (үүрэн телефон, сансрын холбоонд)
4. Чөлөөт орон зайн гэрлийн долгион (хэтулаан туяаг алсын удирдлагад)

Удирдах байгууламж
Үүнд технологийн удирдлага, дохиоллын систем, дугаарлалтын систем, төлбөр тооцооны систем, сүлжээний ажиллагааны чанарыг үнэлэх систем гэх мэт хамаарагдана.

Сүлжээний топологи
Торон сүлжээ ( mesh network) - Торон сүлжээ нь бусад бүх хэсгүүдэд шууд холбогддог бүх станцуудын хувьд сүлжээний нэг бүрдэл хэсэг болдог. (Зураг 2.2а) АТС-уудын хоорондох ачаалал их мөн сүлжээнүүдийн дугаар их үед тохирсон сүлжээ юм.
Энэ аргын үед холбох шугамын тоог дараах томъёогоор тодорхойлно.
М= N(N-1)/2
Энд,
М – Холбох шугамын тоо,
N- Зангилааны тоо

Хязгаарлагдмал талбайтай хүн ам ихээхэн төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт хэрэглэхэд тохиромжтой.

Од сүлжээ (star network)
Орон нутгийн АТС-уудын хувьд сүлжээний нэг бүрдэл болдог. Од сүлжээнд орон нутгийн АТС-уудын хоорондох ачаалал нь транзит АТС-аар хувиарлагддаг түүгээр сүлжээ нь үр бүтээлтэйгээр ашиглагддаг. Од сүлжээ нь дамжуулалтын үнэ өртөг холболтын үнэ өртгөөс өндөр байгаа тохиолдолд хэрэглэхэд нийцсэн сүлжээ юм. Учир нь холболтын үнэ өртөг нь транзит станцын суурилуулалтаар өсдөг. Од сүлжээнд транзит АТС-гүйгээр орон нутгийн АТС-уудын дуудлагууд холбогдож чаддаггүй.

Нэгдмэл сүлжээ (composite network)
Од буюу торон сүлжээний давуу талуудыг багтаасан нэгдмэл сүлжээ нь (зураг 2.2с) бодит сүлжээний хувьд ашиглагддаг. Нэгдмэл сүлжээнд орон нутгийн АТС-уудын хоорондох ачаалал нь бага үед эдгээр АТС-уудын хоорондох дуудлагууд нь транзит станцаар дамжиж холбогддог.
Харин хоорондох ачаалал нь их үед орон нутгын АТС-ууд нь бусадтайгаа шууд холбогддог. Энэ нь АТС-ууд ба дамжуулах төхөөрөмжүүдийг эдийн засгийн хувьд ашигтайгаар ашиглах үндэс болдог ба найдвартай чанартай бүхэл бүтэн сүлжээг боловсронгүй болгоход тохиромжтой топологи.

Үүрэн сүлжээ (Sellular)
Энэ топологи нь хөдөлгөөнт үүрэн холбооны сүлжээнд хэрэглэгддэг. Холбоогоор хангах гэж буй орон нутгийн хэсгийг олон жижиг үүрүүдэд хуваагаад үүр тус бүрд бааз станцуудыг суурьлуулдаг.
Холбооны сүлжээ том түвэгтэй, өргөжин тэлж хөгжиж байдаг систем юм. Иймээс сүлжээг шаталсан байдлаар зохион байгуулдаг. Телефон хэрэглэгчийн хэмжээ ихсэх, мөн түүний алс хол холбоо барих хэрэгцээ өсөх хирээр сүлжээний шатлал үүснэ. Өөрөөр хэлбэл, коммутацын II түвшин бий болно. Сүлжээний хэрэглэгч нэмэгдсэнээр өргөтгөгдөж холимог хэлбэрийн сүлжээний бүтэц улам бэрх болоод эдийн засгийн хувьд ашиггүй болж хувирдаг. Ийм шалтгааны улмаас том сүлжээнд зориулж олон сувгийг нягтруулах төхөөрөмж шаардлагатай болсон .

Сүлжээний шаталсан бүтэц
Орон нутгийн АТС (Local exchange): Энэ нь маршрутчилын шатлалын хамгийн бага төвшин юм. Хэрэглэгчүүд нь тодорхой нэг нутаг дэвсгэрээс энд холбогддог.
Үндсэн төвүүд: Бүх орон нутгийн АТС нь түүний эх АТС болох үндсэн төвүүдэд холбогддог. Харьцангүй олон тооны үндсэн төвүүд хот хоорондын сүлжээнд оршиж болдог.
Хоёрдогч төв: Үндсэн төвүүд нь өөрсдөө хоёрдогч төв гэж нэрлэгдэх өндөр түвшний АТС-уудад холбогддог. Эдгээр төвүүд нь томоохон нутаг дэвсгэрээс үүсэх ачааллыг хянах ба үндсэн төвүүдэд үйлчилдэг.
Гуравдагч төвүүд: Бүх хоёрдогч төв нь гуравдагч төв гэж нэрлэгдэх өндөр төвшний АТС-уудад холбогддог.
Дөрөвдөгч төв: Томоохон сүлжээнүүдийн нэг хэсэг нь дөрөвдөгч төвд ашиглагдаж болно. Хот хоорондын транзит үйл ажилагааг хангах гуравдагч ба дөрөвдөгч төвүүд нь мөн улс хоорондын АТС–уудад үйлчилдэг. Илүү өндөр зэрэглэлтэй АТС-ууд нь илүү нам зэрэглэлтэй АТС-уудад үйлчилдэг.
Манай нөхцөлд дөрөвдөгч төв нь Е-10 транзит станц, EWSD. Энэ хоёр станц нь хот хоорондын сүлжээнд транзит станцаар ашиглагдаж сүлжээний ачааллын урсгалыг зохицуулдаг. Үндсэн төвд нь тухайн аймаг, хотуудын АТС-ууд юм. Орон нутгийн АТС-ууд нь тухайн аймгууд дахь сумынАТС-ууд юм.
Сүлжээний ангилал
Сүлжээг ерөнхийд нь

Өргөн нэвтрүүлгийн сүлжээ (1 талын, 1цэгээс олон цэгт мэдээлэл түгээнэ)
Үүнд:
Етернет, Радио холбооны сүлжээ, Сансрын холбооны сүлжээ хамаарагдаж болно.
Холболт бүхий сүлжээ (2 талын цэгээс цэгт мэдээлэл дамжуулна)
Үүнийг дотор нь:
Сувган ба Багц холболттой сүлжээ гэж ангилна.
Сувган холболттой сүлжээнд телефон сүлжээ, долгионы уртын нягтруулгатай дамжуулах сүлжээ хамаарч болно.
Багц холболттой сүлжээг холболтонд тулгуурласан (connection-oriented), холболтгүй (connectionless) гэж 2 ангилж байна.
Холболтонд тулгуурласан багц холболттой сүлжээнд Х25, ATM, Frame Pelay. MPLS технологи хамаарагдаж болох юм.
Холболтгүй сүлжээнд IP сүлжээ хамаарагдана.

2.Холбооны сүлжээг ерөнхийд нь
Суурин холбооны сүлжээ
Хөдөлгөөнт холбооны сүлжээ
Интернет сүлжээ гэж ангилдаг.

3.Хамрах хүрээгээр нь:
Улс хоорондын сүлжээ
Хот хоорондын сүлжээ
Суурин сүлжээ (хотын, аймгийн, сумын сүлжээ)
Дотоод сүлжээ гэж ангилна.
4.Технологиор нь:
Аналоги
Тоон
Хосолсон гэж ангилдаг.
5. Хөрөнгө эзэмшиж байгаа байдлаар нь:
Улсын
Хувьцаат
Түрээсийн
Операторын (Өөрөө хөрөнгө оруулж байгуулсан сүлжээ) гэж ангилна.

6. Холбооны сүлжээг зориулалт ба хэрэглээгээр нь:
Нийтийн хэрэглээний сүлжээ.
Үүнд:
- Суурин телефон сүлжээ
- Хөдөлгөөнт сүлжээ
- Телексийн сүлжээ
- Пейжерийн сүлжээ
- Өгөгдлийн сүлжээ
- Интернет сүлжээ
- Нэгдмэл үйлчилгээтэй тоон сүлжээ (ISDN)
- Радио-телевизийн сүлжээ
- Хувийн буюу тусгай зориулалтын сүлжээ – Энэ нь байгууллагын хэрэгцээнд үйлчлэхээр зохион байгуулагдсан сүлжээ юм.
Ашиглалт болон эзэмшил нь өөрт нь байдаг.
Үүнд:
- Телефон сүлжээ
- Өгөгдлийн сүлжээ
Төсөөлсөн хувийн сүлжээ (VPN)
- Энэ нь энгийн хувийн сүлжээтэй адил боловч операторын сүлжээний систем ашигладаг.
Энэ нь түрээсийн шинжтэй.
Ухаалаг сүлжээ (IN)
Үүнд:
Төвлөрсөн ухаалаг сүлжээ
Хуваарьлагдсан ухаалаг сүлжээ
 

1 comment:

  1. Сайн байна уу. Тантай яаж холбоо барих вэ? Хэдэн асуух юм байна. Та холбоо барих дугаараа юмуу цахим хаягаа явуулаарай. Баярлалаа.
    khuyagaa0226@gmail.com
    88550069

    ReplyDelete