Apr 24, 2013

Цахилгаан холбооны сүлжээний ачаалал

Цахилгаан холбооны сүлжээний ачаалал
Цахилгаан холбооны сүлжээний ачааллын тухай ойлголт
Мэдээллийн урсгалыг нэг цэгээс нөгөө цэгт саадгүй дамжуулахын тулд сүлжээг оновчтой зохион байгуулах зайлшгүй шаардлага гарна.
Үүний тулд телефон сүлжээнд үүсэх ачааллыг судлах шаардлагатай. Ачааллыг тооцоолоход нэн чухал 2 хүчин зүйл байдаг. Үүнд:
1. Хэрэглэгчийн тоо.
Хэрэглэгч нь ачааллыг үүсгэгч байхын зэрэгцээ өөрөө ачааллыг шингээгч /төгсгөлийн цэг/ болдог.
2. Ачааллын параметрүүд.
Үүнд:
a. Хэрэглэгчийн идэвх
b. Ачааллын эрчим
c. Эзлэлтийн тоо
d. Ачааллыг үүсгэгч цэгүүдийн бүтэц
Хэрэглэгчийн идэвхи гэдэг нь хэрэглэгч хичнээн удаа холболтонд орж байгаа болон холболтын үргэлжлэх хугацаа хэр зэрэг урт байгаа зэргээр тодорхойлогдоно. Ачаалал нь цаг хугацаа тутамд хувьсан өөрчлөгдөж байдаг эмх замбараагүй, санамсаргүй процесс юм. Үүнийг бага ажиглалтын үетэй урт хугацааны ажиглалтын явцад тодорхой харж болно.
Ачааллын нэгжийг Эрлангаар тодорхойлдог. Нэг шугам 1 цагийн турш байнга эзлээстэй байх үеийн ачааллыг 1Erlang гэдэг. Ачааллын тусламжтай хэрэглэгчийн болон холбох шугамын тоог тодорхойлно
Ачааллын эрчим гэж нэгж хугацаан (1цаг буюу 3600 секунд) дахь ачааллын хэмжээг хэлнэ. Ачааллын эрчимийг дараах томъёогоор тодорхойлно.
(4.1)
Энд, С - Эзлэлтийн тоо. Энэ нь өгөгдсөн хугацаан дахь бүх дуудлагын тоо.
t - Дундаж эзлэлтийн хугацаа Энэ нь ярианы үргэлжлэх хугацаануудын дундаж
Т - ажиглалтын хугацаа (1 цаг буюу 3600 секунд байна 15 минут ч байж болно).
Ачааллын эрчимийн өөрчлөгдөх зүй тогтлын график


Ачааллын эрчимАчааллын судалгаа хийснээр:
• Жилийн оргил ачаалалтай сар
• Сарын оргил ачаалалтай 7 хоног
• 7 хоногийн оргил ачаалалтай өдөр
• Өдрийн оргил ачаалалтай цаг зэргийг тодорхойлно.
Сүлжээнд үүсэх ачааллыг 3 янзаар ангилдаг.
• 1.Үүссэн ачаалал
• 2. Гарах ачаалал
• 3. Алдагдал ачаалал

                                                                 Ачааллын бүтэц



Ачааллын төрөл
Үүссэн ачаалал -тухайн холболтын систем буюу станцад тодорхой хугацаанд үйлчлүүлэхээр орж ирж байгаа дуудлагуудын үргэлжлэх хугацааг хэлнэ
Гарах ачаалал - тухайн холболтын систем буюу станцын бүх гаралтууд эзлэгдсэн байх үеийн хугацааны нийлбэрээр тодорхойлогдоно.
Алдагдал ачаалал - үүссэн ачаалал ба гарах ачааллын ялгавраар илэрхийлэгддэг. Өөрөр хэлбэл энэ нь орж ирсэн дуудлагаас амжилтгүй болсон дуудлагын хэмжээг заах юм.
Сүлжээг зохион байгуулахдаа үүссэн ачаалал /А/, гарах ачаалал /Y/-тай тэнцүү байлгахыг эрмэлзэнэ. Үүний тулд оргил ачааллын цагийг олох хэрэгтэй.
Оргил ачаалалтай цаг
Оргил ачааллын цаг гэдэг нь өдөр, 7 хоног, сар, жилийн хамгийн их ачаалалтай байгаа үеийг хэлнэ. Оргил ачаалалтай цагийн үед ачааллын эрчимийг дараах томьёогоор тодорхойлно.

Энд, BHCA (Busy Hour Call Attempt) - Оргил ачааллын цагт орж
ирсэн хэрэглэгчийн дуудлагын тоо.
AHT (Average Holding Time) -Дундаж эзлэлтийн хугацаа
T -Ажиглалтын хугацаа
Томъёо (4.2)-оос BHCA-г олбол:


Энд, Y - Оргил ачаалалтай үеийн ачаалал
Т - Ажиглалтын хугацаа
t - Дундаж эзлэлтийн хугацаа



                                              
Оргил ачааллын үеийн ачааллын график

                                               
Оргил ачаалалтай цагт авсан ачааллын хэмжилтүүд нь ачааллын гол параметр болдог. Хэрвээ энэ хэмжилтүүд нь буруу хийгдсэн бол эсвэл сүлжээний зохион байгуулалт муу болсноос ачааллын алдагдал гарч болно.
 

Ачааллын алдагдал
Ачааллын алдагдал нь : R = A - Y; алдагдалгүй бол R = 0 байна.
Ачаалалын алдагдлын зэрэглэл:
B=R/A*100%=(A-Y)/A*100% байна.
Хот хоорондын ярианы дундаж тоо нь 1 ачаалал үүсгүүрийн ачааллаар тодорхойлогдоно.
С = Ci * ni / ni
Энд: ni - i дугаар категорийн нийт ачаалал үүсгүүрийн тоо
Ci -р категорийн 1 ачаалал үүсгүүрийн ярианы дундаж тоо
к - ачаалал үүсгүүрийн категорийн тоо
Эрланг В-ийн тэгшитгэл нь алдагдлын магадлал, төхөөрөмжийн тоо хэмжээ, үүссэн ачааллын хоорондын харилцаа холбоог харуулдаг. Холболтын блок болон дамжуулах системээр тодорхой хэмжээний ачаалал орж ирэхэд тухайн системд холболт тогтохгүй байж болох нөхцөл байдаг. Тэр нөхцлийг хаалттай нөхцөл гэж нэрлэдэг. Хаалттай нөхцлийн магадлалаар буюу Эрлангийн тэгшитгэлээр холболтын ба дамжуулах системийн үйлчилгээний чанарын зэрэглэлийг тогтоодог.
Эрланг В -ийн тэгшитгэл
Эрланг В -ийн тэгшитгэл: (4.4)
Энд: А- сүлжээнд үүссэн ачаалал ,
N - гарах сувгийн тоо,
к - тухайн хугацаанд эзлэгдсэн байгаа сувгийн тоо,
Р[k, N] - N тооны сувгаас к нь эзлэгдсэн байх магадлал.
Энд к= N байгаа тохиолдолд N+1 дуудлага орж ирвэл хаалттай болно. Хот хоорондын телефон сүлжээний ачаалал нь янз бүрийн хүчин зүйлээс хамаардаг. Үүнд: Макро эдийн засгийн нөхцал байдлаас, холболтын аргуудаас тарифын бодлогоос, хэрэглэгчийн бүтцээс ... гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг. Телефон сүлжээнд холболт тогтоохдоо гар ба хагас автомат болон автомат холболтын аргуудыг ашиглаж байна. Улсын цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ бүрэлдэхэд холболтын аргуудын зохистой харьцаа онцгой нөлөөтэй байдаг. Эдгээр холболтын 3 аргаас хамаарч үйлчилгээний чанарын 3 түвшин байна.


Үйлчилгээний систем
Энэ нь захиалгын, хурдавчилсан, хүлээгдэлгүй гэж 3 ангилна. Захиалгын ба хурдавчилсан системүүд нь хүлээгдэлтэй системд хамаарагдана.
Захиалгын систем. Энэ системд хэрэглэгч урьдчилан захиалга өгөөд 30 минутаас дээш хугацаанд хүлээж ярих учраас хүлээгдэл ихтэй. Энэ талаасаа үйлчилгээний чанарын хувьд доогуурт ордог. Харин суваг ашиглалт харьцангуй өндөр хувьтай байдаг. Үндсэндээ гар ба хагас автомат холболтоор холболт хийгддэг.
Хурдавчилсан систем. Энэ систем нь хэрэглэгчээс захиалга аваад 30 минут хүртэл хугацааны хүлээгдэлтэйгээр холболтыг тогтооно. Энэ нь захиалгын системийг бодвол арай хурдавтар бөгөөд холболтын үндсэн арга нь гар ба хагас автомат юм.
Хүлээгдэлгүй систем буюу автоматжуулалт. Энэ системд хэрэглэгч өөрөө харилцуурыг аваад шууд дуудах хэрэглэгчийнхээ дугаарыг цуглуулж автоматаар холболт тогтооно. Энэ нь хүлээгдэлгүй систем бөгөөд олон сайн талтай боловч дээрх 2 аргаасаа суваг ашиглалтын хувьд хэд дахин доогуур байдаг дутагдалтай. Ер нь сүүлийн жилүүдэд гар холболтын буюу захиалгын системийн эзлэх хувийн жин жил ирэх тутам буурч харин хүлээгдэлгүй системийх өсч байна.
Ачаалал нэвтрүүлэх систем
Ачаалалыг нэвтрүүлэх системийг 2 төрөлд хувааж үзэж байна.
Алдагдалтай систем – Энэ үед бүх төхөөрөмж буюу шугам эзлээстэй үед орж ирсэн мэдээлэл шууд системээс татгалзсан хариу авдаг
Хүлээгдэлтэй систем - Энэ үед бүх шугам буюу төхөөрөмж эзлээстэй үед орж ирсэн мэдээлэл тодорхой хүлээгдлийн хугацаанд дараалалд бүртгэгдэн энэ хугацаанд төхөөрөмж буюу шугам чөлөөлөгдвөл цааш нэвтрэх боломжтой бөгөөд хүлээгдлийн хугацаанаас хэтэрсэн тохилдолд системээс татгалзсан хариу авах жишээтэй байдаг. Ер нь станцын (ЭАТС) дотоод төхөөрөмжүүд хүлээгдлийн системийн горимд ажилладаг бөгөөд гадаад төхөөрөмжүүд нь алдагдалтай системийн горимд ажилладаг.
Алдагдалтай системийн хувьд алдагдлын магадлал үүсэх нь ачаалал (A), шугам болон төхөөрөмжийн тоо (N)-ноос хамаарна.
B = f (A,N)
Ачааллыг нарийвчлан судласанаар холбооны сүлжээний багтаамж , түүний холбогдох параметрүүд болон сувгийн тоо, найдвар, дамжуулах чадвар, сүлжээний өртөг зэргийг тодорхойлох боломжтой болно.
Телефон сүлжээний ачаалал
Телефон сүлжээнд үүсэх ачааллыг: Y = N*C*t гэж тодорхойлж болно.
Энд: N - Сүлжээнд ажиллах нийт телефон цэгийн тоо
C - Оргил ачаалалтай цагт 1 хэрэглэгчээс гарах
дуудлагын дундаж тоо
t - Нэг ярианы үргэлжлэх дундаж хугацаа
Е-10 станц 1 сек 108 холболт, EWSD станц 1сек-д 72 холболт хийх хүчин чадалтай.
Жишээ нь: N = 1000 гэе. Е-10 станцад 1 хэрэглэгчийн үүсгэх ачаалал 0.076 Эрл байдаг бол нийт сүлжээнд үүсэх ачааллыг ол? Y=0.076*1000=76 Эрл
Хэрэглэгчийн 1шугамын ачаалал 0,1 Эрл
1 холбох шугамын ачаалал (0,7-0,8)Эрл байдаг гэж ажиглалтаар тогтоосон.
Ачааллын төрлүүд
Ачаалал нь:
• Хэвийн ачаалал
• Хэт ачаалал гэсэн 2 төрөлтэй.
Хэт ачаалалын үед ачаалал нь хугацааны бага өөрчлөлтөнд огцом өөрчлөгдөж байдаг.




 Станцын дотор болон гаднах холбох шугамын ачаалал хэтэрснээс, мөн станцын зарим дотоод төхөөрөмжүүдийн ачаалал хэтэрснээс станц динамик хэт ачаалалд орж болдог. Станц нь хэт ачаалалд маш мэдрэмжтэй байдаг. Учир нь холболтонд зайлшгүй ордог багц процессорууд, дуудлага илгээгч ба хүлээн авагчид холболт болон чөлөөлөлтийн үед ч ашиглагддаг.

Хэдийгээр ачаалалын (A) эрчим тогтмол боловч богино хугацаатай эзлэлтийн тоо (C) ихсэх нь хэт ачаалалд хүргэдэг. Жишээ нь: Зарим улс оронд янз бүрийн үндэсний баяр болон шинэ он гарах үед хэрэглэгчид олноор харилцуур авч холболтонд орох оролдлого хийснээр хэт ачаалал үүсэх нь ажиглагддаг. Хэт ачааллын үеийн ачааллын хэмжилтүүд нь үнэн зөв байдаггүй учраас энэ үед станц өөрийн хамгаалалтанд ордог бөгөөд ачааллын хэмжээ гэнэт багассан мэт хэмжилт гардаг байна. 

Үүнийг дараах зурагт үзүүлэв.
Ачаалал хэмжилтийн цикл
Ачаалалын хэмжилт хийх зорилго нь:
1, Тодорхой чиглэлд байх орох гарах сувгийн тоог сонгон авсан чанарын үзүүлэлтийг харгалзан тодорхойлох аргаар оновчтой менежементийн бодлого хэрэгжүүлэх
2, Ачааллын өсөлтийн динамикийг харгалзан станцын багтаамжыг өргөтгөх эсвэл станцыг дэвшилтэт технологиор солих шаардлагыг тодорхойлох зэрэгт оршино
Ачааллын өгөгдлийн хэмжилт нь үр ашигтай ашиглалт үйлчилгээ ба өндөр чанартай холболт зохион байгуулж төлөвлөхөд үндсэн мэдээлэл болж өгдөг. Мөн энэ мэдээлэл нь шинэ төхөөрөмж төлөвлөх, аваарын байдлыг урьдчилан мэдэрч удирдахад бас ашиглагддаг.



Ачааллын хэмжилтийг тогтмол ба тохиолдолын гэсэн 2 янзаар хийнэ. Тогтмол хэмжилт - өдөр тутмын ачааллын байдлыг хэмжихэд зориулагдана. Энэ нь холболтын системээр хийгдэх дуудлагын хэмжээ. Энэ мэдээлэл нь ирээдүйн ачааллыг урьдчилан төлөвлөхөд ашиглагдана. Тохиолдлын хэмжилт - тогтмол хэмжилт дан ганцаараа хангалтгүй үед, дараах тохиолдолуудад хийгддэг.
Удирдлагын, эсвэл ашиглалтын төлөвлөлт гаргахад зориулагдсан тусгай хэрэгцээ гарсан үед
Хэрэглэгчийн гомдол гаргасан үед алдаа бүхий үйлчилгээг тодорхойлоход
Ачааллын нөхцөл байдал нилээд ихээр өөрчлөгдсөн үед . Жишээ нь: шинээр суваг ашиглалтанд орох, хэрэглэгчийн тоо нэмэгдэх гэх мэт
Төхөөрөмжийн гэмтлээс юм уу эсвэл өөр ямар нэг шалтгаанаар хэвийн бус ачаалал бий болсон үед.
Ачааллын хэмжилтийг 5, 15, 30 мин, 1цаг, 24 цаг (хоног), 1 долоо хоног, сар, улирал, жил гэх мэт циклээр авч болно.
Улс хоорондын станцад хэмжилт scan programm-аар хийгддэг. Энэ нь үйлчилгээний сувагт 10сек тутамд, ярианы сувагт 100сек тутамд ажилладаг. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд хэдэн удаа ачаалал хэмжигдсэнийг тоолдог. Хяналтын төвийн, процессорын, санах байгууламжийн эзлэлтийг хувиар дараах томъёогоор тодорхойлогддог. СР нь ачааллыг 5 сек тутамд хянадаг.
η- 0.8 ( Монголын хувьд )
М - дуудлагын үргэлжилсэн хугацаа
D - өдөр/ сар-ын харьцаа (сарын нэг өдөрт оногдох ачааллын хувь)
Н - цаг/өдөр-ийн харьцаа (нэг өдрийн нэг цагт оногдох ачааллын хувь)
Монголын хувьд 1 дуудлаганд (нэг сувгаар) нэг алдаа байхаар
тооцологдсон.Улс хоорондын станцад трафикийн өгөгдөл авах процессыг харуулсан схемыг зураг 4.7-д үзүүллсэн


                                                    Ачааллын хэмжилт (NEAX станц)

Дараах зургаар EWSD холболтын станцд ачааллын өгөгдлийг хэмжих ба монитордох процессыг хуулахыг үзүүлэв.

Доорх зурагт ачаалалын хэмжилтийн өгөгдлийг буффер, диск ба OMT-руу эсвэл tape-руу хуулахыг үзүүлэв.


0 comments:

Post a Comment