Dec 14, 2011

Дотоод сүлжээ (Local Area Network, LAN)


Дотоод сүлжээ (Local Area Network, LAN) гэдэг нь гэр, албан байгууллага, сургууль зэрэг газарзүйн багахан район дахь компьютерийн сүлжээ юм.


Дотоод сүлжээ
Дотоод сүлжээ (Local Area Network, LAN) гэдэг нь гэр, албан байгууллага, сургууль зэрэг газарзүйн багахан район дахь компьютерийн сүлжээ юм.
Анхны дотоод сүлжээ
1970-аад оны эхээр компьютерын үйлдвэрлэлд том ахиц гарсан нь их интеграл схем гарч ирсэн явдал байлаа. Тэдгээрийн харьцангуй бага үнэ, өргөн функцүүд нь мини-компьютеруудыг бүтээхэд түлхэц болсон. Ингээд ганц супер-компьютер авснаас олон мини-компьютер авч ашиглах нь илүү хурдтай бөгөөд хямд болсон байна. Ингэснээр байгууллагын дэд хэсгүүд компьютертой болох боломж бүрдсэн боловч уг компьютер нь хэсгийнхээ хүрээнд бие даасан байдалтайгаар ажиллаж байсан.
Хэрэглэгчдийн хэрэгцээ өссөөр удалгүй ойр байгаа компьютеруудтай өгөгдөл солилцох шаардлага гарах болсон ба үүн дээр үндэслэн анхны дотоод сүлжээ үүсчээ.
Дотоод сүлжээний технологиуд
Дотоод сүлжээний дэлгэрсэн технологиуд нь:
Ethernet
Token ring
FDDI (Fiber Distributed Digital Interface)
Компьютеруудыг холбогч ашиглан дотоод сүлжээнд холбох:
Компьютерүүдаа кабелиар холбогчтой холбоно.
Компьютер тус бүрд сүлжээний тохиргоо хийж өгнө.
Сүлжээгээр файл хуулж үзнэ.
Холбогч нь Гадаад байдлаараа hub – тай ижил Олон порттой гүүр Порт бүр дээрээ bridge – ийн үүргийг хийдэг. МАС хаяг ба портын хүснэгт МАС хаягийг ашиглан пакетуудыг шилжүүлнэ. Сүлжээний хурдыг нэмэгдүүлнэ Сүлжээг логик хэсгүүдэд хуваана Зөвхөн битүүд дээр ажилладаг 2-р төвшиний төхөөрөмж юм. Оролтоор орж ирсэн дохионуудыг гаралтын портуудаар хуулан гаргана. Гаралтын олон порттойг repeater гэж болно. Холбогчийн passive нь: Зүгээр л ирсэн дохиог бусад портоороо гаргана. Холбогчийн active нь: Тогонд залгагдсан тул дохионы хүчийг нэмнэ. Холбогчийн (switch, switching hub) кадр боловсруулах зарчим нь гүүрийнхтэй адил байдаг. Гүүрнээс ялгагдах гол онцлог нь холбогчийн порт бvр тусгай процессортой байх ба тэдгээр нь бие биеэсээ хамааралгүйгээр гүүрийн гүйцэтгэх үүргийг биелүүлдэг. Үүнээсээ болоод холбогчийн хурд нь ганц процессортой гүүрийг бодвол харьцангуй их байдаг. Холбогчийг кадр параллелиар боловсруулдаг шинэ vеийн гүүр гэж нэрлэж болно. Гүүр болон холбогчийн сүлжээний холболтын байрлалд тавьсан хязгаарлалттай холбогдон холбооны шинэ төхөөрөмж гарч ирсэн ба энэ нь чиглүүлэгч (router) юм. Бүрэн холболттой байрлал ашиглах үед компьютерууд хувийн холболтын шугам бүрт зориулсан порттой байна. «Од» байрлалын үед компьютерууд ганц порттой байж болох ба төвд байрлах холбогчид (switch) залгагдана. Глобал сүлжээнд холбогчийг анхнаасаа ашиглаж байсан бол дотоод сүлжээнд 1990-ээд оны эхэн үеэс хэрэглэж эхэлжээ. Холбогч ашигласнаар сүлжээний үнэ өсдөг учраас одоохондоо өргөн хэрэглээнд ороогүй боловч үнэ нь буурч, удахгүй дундын шугамуудыг хэрэглээнээс түрж гаргах боломжтой. Энд холболтын хувийн шугамууд нь эцсийн зангилаа ба холбогчийн хооронд байрлах ба холбогч хоорондын шугам нь төрөл бүрийн эцсийн зангилаануудын мэдэгдлийг дамжуулах тул дундын шугам байна.
Компьютерууд тухайн агшинд аль компьютер нь дундын шугамыг ашиглаж болох тухай тохиролцохдоо өгөгдөл дамжуулахаасаа илүү хугацааг зарцуулах болно. Харин энэ асуудал нь хоёр холбогчийн хувьд өөрөөр шийдэгддэг. Энэ тохиолдолд зөвхөн хоёр холбогч шугамыг хуваан ашиглах тул зохион байгуулахад хялбар байдаг. Одон топологийн бүх төхөөрөмжүүд нь кабелийн сегментүүдийн тусламжтайгаар холболтын төхөөрөмжид холбогддог. Дурын хоёр төхөөрөмжийн хоорондох өгөгдлийн дамжуулалт холболтын төхөөрөмж (switching)-ээр дамжуулагддаг.

0 comments:

Post a Comment