Dec 15, 2011

Байгууллагын утасгүй сүлжээг боловсруулах байгуулах


Сүлжээг зохион байгуулахдаа access point-уудлын байршил, роуминг хангаж өгөх, хэрэглэгчид сүлжээнд байнгын холболтотой байх зэрэг нөхцлүүдийг хагаж өгөх шаардлагатай


Төхөөрөмжүүдийг байрлуулахдаа:
Сүлжээний тархалтын хүрээ хангалттай байх
Холболтын хурд болон холбооны чанарыг хангаж өгөх
Access point-уудын сувгууд давхцах есгүй
Сүлжээг байгуулахдаа анхаарах зүйлс:
AP-уудын байршил тухайн барилгын онцлог сүлжээний тархалиын хүрээ зэргээс хамаарна.
Зузаан хан болон бетон арматууртай хан дохионы чадлыг ихээр бууруулдаг.
Дохио тархах хүрээнд хан болон аль болохоор бага саад байхаар тоцоолох хэрэгтэй. Хан болгон дохио дамжуулах зайг 1-30 метр хүртэл зайгаар бууруулж болох юм.
Төхөөрөмжүүдээ аль болох харьцангуй шулуун шугам дээр байрлуулах хэрэгтэй: хан 0,5м , 45 градусын өнцгөөр байрлуулахад ханын зузаан 1м болно.



Wireless сүлжээг байгуулахад тохиолдох бэрхшээлүүд
SNR (Signal-to-noise Ratio) сайн боловч сүлжээ удаан байх:
Сүлжээ хэт их ачаалалтай – олон хэрэглэгч сүлжээнд холбогдсон
Радио долгион үүсгэж байгаа цахилгаан төхөөрөмж хэрэгчийн төхөөрөмжийн ойролцоо байгаа.
Аль нэг хэрэглэгчийн холбооны чанар муу байгаагаас өгөгдлийг олон удаа давтан wireless сүлжээгээр дамжуулж байгаа.
Дохионы тархалтын хүрээ хангалтгүй.

FAQ
Хэдэн хэрэглэгчийг нэгэн зэрэг сүлжээнд холбож болох вэ?
Сүлжээнд 2048 хэрэглэгчийг infrastructure горимд холбох боломжтой, Ad-Hoc горимд 256 хэрэглэгч холбогдох боломжтой. Өгөгдөл дамжуулах хурд Ad-Hoc горимд ажиддаж буй хэрэглэгчийн тоогоор жигд хуваагдана.
- Хурдын хувьд стандартууд ямар ялгатай вэ?
Холболтын хурд өгөгдөл дамжуулах хурд ялгаатай байдаг (ойролцоогоор 20-30%). Гадны орчин, дамжуулагдаж буй өгөгдлөөс шалтгаалан :
802.11g стандарт (54 Мб/с, бодит хурд 30-35 Мб/с)
802.11b стандарт (11 Мб/с, бодит хурд 7-8 Мб/с)
- Зайн хувьд?
25 Мб/с хурдтай өгөгдлийг 3 км хүртэл зайнд дамжуулах боломжтой. Онолын хувьд ямарвяя хязгаарлалт байдаггүй. Шууд үзэгдэх орчин чухал. Практик дээр 40 хүртэлх км линкууд хийж байсан.
Нууцлал?
Одоогийн байдлаар хамгийн оновчтой шийдэл нь 802.1х протокол болон VPN-ийг хослуулан хэрэглэх

Сүлжээний жишээнүүд:





0 comments:

Post a Comment