Dec 14, 2011

NGN-Дараа үеийн сүлжээ


Дэлхийн улс орнуудын хэмжээнд хийсэн судалгаагаар нийт суурин холбооны үйлчилгээ явуулдаг оператор компаниудын нйит орлогын гол хүчин зүйл нь ярианаас гадна өгөгдлийн хэрэглээнээс бүрдэж байна гэсэн хандлага ажиглагдаж байгаагийн улмаас тулд дан ганц уламжлалт ярианы үйлчилгээ явуулдаг систем бүхий техник технологийг яаж сайжруулах вэ гэсэн асуудал суурин холбооны операторуудын өмнө тулгарч байгаа юм.



NGN - Дараа үеийн сүлжээ
Дэлхийн улс орнуудын хэмжээнд хийсэн судалгаагаар нийт суурин холбооны үйлчилгээ явуулдаг оператор компаниудын нйит орлогын гол хүчин зүйл нь ярианаас гадна өгөгдлийн хэрэглээнээс бүрдэж байна гэсэн хандлага ажиглагдаж байгаагийн улмаас тулд дан ганц уламжлалт ярианы үйлчилгээ явуулдаг систем бүхий техник технологийг яаж сайжруулах вэ гэсэн асуудал суурин холбооны операторуудын өмнө тулгарч байгаа юм.
Техник технологи шинэчлэн сайжруулахад тохиромжтой өндөр хүчин чадал, найдвартай ажиллагаа бүхий, хямд өртөгтэй, одоо ажиллаж байгаа системтэйгээ зохицон ажиллах чадвартай систем байх нь чухлаар тавигдаж байгаа юм.
NGN сүлжээг дурьдахад Softswitch гэж юу вэ? гэсэн ухагдахуун гарч ирэх ба энэ нь дээд түвшний Software болон Hardware технологийн хосолсон үйлчилгээг хангаж чадах сүлжээний үндсэн чухал хэсэг юм.
Softswitch-ийг өөрөө Media Gateway Controller (MGC) гэж нэрлэдэг ба дохиолол болон ярианы яриаг хянах, IP сүлжээнд суурилсан яриа, өгөгдөл болон Multimedia үйлчилгээнүүдийн холболтын менежментийг хийхийн зэрэгцээ бусад системтэй харилцан холболт хийх нөхцлийн хангах үндсэн үүрэгтэй
Softswitch-ийн давуу тал:
Softswitch нь зөвхөн уламжлалт PSTN-ийн үйлчилгээнүүдээс гадна бусад олон төрлийн шинэлэг үйлчилгээнүүдийг хангадаг. Тухайлбал: IP centrex, өндөр чанар бүхий IP факс, дүрст телефон болон видео хурлын үйлчилгээ, мөн IN сүлжээний multimedia үйлчилгээнүүд
Softswitch нь төрөл бүрийн дохиоллын стандарт протоколуудыг ашигладаг. Үүнд: MGC, H.248, SIP, H.323, SIGTRAN
Найдвартай ажиллагаа болон өндөр нууцлалтай
Хялбар өргөтгөх боломжтой
Оновчтой төлбөр тооцооны болон удирдлагын системтэй
Ашиглалт үйлчилгээг хялбар оновчтой зохион байгуулах боломжтой
NGN систем нь 4 түвшингээс тогтдог. Үүнд:
Access layer :
Хэрэглэгчийг болон төгсгөлийн төхөөрөмжүүдийг сүлжээгээр дамжуулан мэдээллийн форматад хувиргаж өгдөг түвшин юм. Төгсгөлийн төхөөрөмжид IAD (Itegrated Access Device), AMG (Access Media Unit), MTA (Media Terminal Adapter), SIP phone, H.323 phone, SG (Signaling Gateway), TMG (Trunk Media Gateway ) болон UMG (Universal Media Gateway) орно.
Coreswitching :
Энэ нь хэрэглэгчийг өгөгдөл дамжууллын нэгдсэн болон хуваарилалтын флатформоор хангаж өгдөг. Үүнд: системийн найдвартай ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний чанар болон системийн хүчин чадал хамаарна.
Network control ( Сүлжээний хяналт) :
Сүлжээний хяналтын түвшин нь ярианы хяналтын функцүүдийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь бодит хугацаан дахь ярианы хяналт болон холболтын хяналтын функцад ашигладаг Softswitch бүхий программ хангамжын хэсэг юм.
Service management layer (Үйлчилгээний удирдлагын түвшин) :
Энэ нь нэмэлт үйлчилгээнүүд болон ашиглалтын явц дахь процедуруудыг хангаж өгдөг. Үүнд: сүлжээний удирдлагын систем, үйлчилгээ хангах серверүүд, медиа сервер болон видео серверүүд орно.
Дэлхий нийтийн чиг хандлагийг харахад хөдөлгөөнт холбоо үүсч, хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага цаг үеэ даган өөрчлөгдөх болсноор суурин холбоо буюу PSTN сүлжээний өсөлт буурах төлөвтэй байгаа. Үүнээс үүдэн дэлхийн олон улс оронд PSTN сүлжээнд NGN сүлжээг нэвтрүүлж, эрчимтэй хөгжүүлж эхлээд байна.
Манай улсын суурин холбооны операторууд ч мөн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн энэ хөгжлөөс хоцрохгүйн тулд Монгол улсад NGN сүлжээг нэвтрүүлэх болсон.
Монголын Цахилгаан Холбоо компанийн нийт суурин телефоны хэрэглэгч 150 мянга, гэтэл үүрэн телефоны хэрэглэгяийн тоо 1 сая гаруй болоод байна. Энэ хандлага зөвхөн манай оронд ч тохиолдож байгаа биш, дэлхий даяараа телефон утасны хэрэглээ хөдөлгөөнт холбооны систем рүү эрчимтэй шилжиж байна.
Энэ оны эхний 7 сарын дүнгээр хотын доторхи ярианы орлого ноднингийн мөн үеийнхээс даруй 600 сая төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ нь суурин телефон хэрэглэгчдийн яриа эрс багассантай холбоотой болохыг судалгаагаар нотлогдсон. Зөвхөн нийслэл хотын нэг гэр бүл дунджаар 3 гар утас, гишүүн бүр нь гар утастай болсон гэр бүл олширсон, мөн зарим удирдах ажилтан-бизнес эрхлэгч гэхэд 5 хүртэл гар утас хэрэглэдэг гэсэн баримт ч байна.
Дэлхий нийтийн чиг хандлагийг харахад хөдөлгөөнт холбоо үүсч, хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага цаг үеэ даган өөрчлөгдөх болсноор суурин холбоо буюу PSTN сүлжээний өсөлт буурах төлөвтэй байгаа. Үүнээс үүдэн дэлхийн олон улс оронд PSTN сүлжээнд NGN сүлжээг нэвтрүүлж, эрчимтэй хөгжүүлж эхлээд байна.
Манай улсын суурин холбооны операторууд ч мөн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн энэ хөгжлөөс хоцрохгүйн тулд Монгол улсад NGN сүлжээг нэвтрүүлэх болсон.
NGN сүлжээ одоогоор дэлхийн 50 орны 70-аад оператор 350 гаруй газарт хэрэглээд байна (Үүнд: Англи, Герман ,Португал, АНУ, Канад , ОХУ, Бразил г.м )
NGN сүлжээ жилээс жилд улам боловсронгуй болон хөгжиж, дэлхийн шилдэг компаниудын ихэнхи нь NGN-ийг нэвтрүүлж байна. Жишээлбэл: АНУ-ын AT&T компани 2004 оны эцэс гэхэд АНУ-ын 100 гаруй хот NGN үйлчилгээг бий болгосон байна. Түүнээс гадна кабелийн компаниуд ч NGN-ийг өргөнөөр нэвтрүүлж эхлээд байна.
Цаашид NGN нь орон нутгийн ярианд өргөн ашиглагдах төлөвтэй байна. Түүнээс гадна NGN нь үүрэн болон Wi-Fi технологитой нэгдэж хэрэглэгдэх болоод байна. Ийм технологийн бүтээгдэхүүн нь үүрэн телефон шиг ажиллахаас гадна Wi-Fi сүлжээнд ажиллаж, NGN телефоноор яриаг дамжуулах болно
NGN- Дараа үеийн сүлжээний давуу талууд
Дэлхий нийтийн хандлагаар телефон хэрэглэгч ярих, харахаас гадна олон төрлийн нэмэлт болон ухаалаг үйлчилгээнүүдийг суурин болон хөдөлгөөнт утаснаасаа авахыг хүсдэг. Иймээс мэдээллийн төрөл бүрийн урсгал үүсч тэдгээрийг нэгтгэн дамжуулах зайлшгүй шаардлага урган гарч байна. Хэдийгээр телефон сүлжээгээр голлон дамжих мэдээлэл нь ярианы мэдээлэл байх боловч энэ сүлжээгээр дамжих өгөгдөл ба мультимедиа үйлчилгээний эзлэх хувь нэмэгдсээр байгаа юм.
NGN-ий үндсэн шинж чанар нь телефон яриаг интернэтийн орчноор дамжуулж, багц холболтын зарчмаар ажиллах буюу багц дамжуулал дээр үндэслэгдсэн мультимедиа үйлчилгээтэй байдгаас дээрхи мэдээллийн өөрчлөлтийг хангаж чадах, уламжлалт телефон сүлжээг ч бүрэн орлож чадах тэр систем юм.
Түүнчлэн интернэт болон хөдөлгөөнт холбоо нь дэлхий нийтийн өдөр тутмын хэрэглээ болсон өнөө үед эдгээртэй эн дүйцэхүйц үйлчилгээг хэрэглэгчдэд аль болох хүртээмжтэй, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн өндөр түвшинд явуулахад NGN нь тохирох технологи болж байна. Тухайлбал дэлхийн хөдөлгөөнт холбоо нь 3 дахь үеийн системд шилжиж байгаа өнөө үед NGN систем нь энэхүү 2 ба 3 дахь үеийн сүлжээтэй нийцэн ажиллах боломжтой өндөр түвшний программ хангамж ба техник хангамжтай систем болж байна.
Энэ нь одоогийн байгаа суурин телефоны (PSTN) сүлжээнээс аажмаар интернэт протоколд суурилсан (IP) суурьтай интернэтийн сүлжээнд суурилсан дэвшилтэт технологи бүхий сүлжээ юм.
NGN - Сүлжээний онцлогууд
IP протоколд шилжсэн
Программчлалын хувьд уян хатан чанартай
Өргөн хүрээний үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой.(POTS, Open Eye, Video Phone, видео хурлын үйлчилгээ, IP Centrex, DSL, урьдчилсан төлбөрт үйлчилгээ, урьдчилсан төлбөрт картын үйлчилгээ, нэмэлт үйлчилгээнүүд гэх мэт)
Multimedia үйлчилгээг нэвтрүүлснээр дуу, дүрс, факс, интернэт зэргийг хамтад нь дамжуулах боломжийг хангасан
IN, CDMA-ийн үйлчилгээ
Software нь ашиглахад хялбар, программчлал сайжирсан
Ашиглалт үйлчилгээний чанар нэмэгдсэн
DSL-өндөр хурдны кабель модем суурилуулсан
Хэрэглэхэд хялбархан бөгөөд хэрэглэгчдэд мэдээллийг цогцоор нь хүргэх боломжтой
Найдвартай ажиллагаа болон өндөр нууцлалтай
Хялбар өргөтгөх боломжтой

0 comments:

Post a Comment