Амьдралын утга учир
Философийн багш проффесор хичээл эхлэхийн өмнө ширээн дээрээ хэдэн зүйлсийг тавьжээ.
Хичээл эхлүүт багш майонезны хоосон сав аваад түүнийг том том чулуугаар дүүргээд дараа нь жижиг чулуунууд хийхэд том чулуудын завсар зайгаар ороод сав дүүрэв. Эцэст нь элс хийж савыг битүү дүүргэлээ. Хийсэн үйлдэл бүрийн дараа багш оютнуудаас сав дүүрсэн үгүйг асуусаар байв.
Ингээд багш тайлбартаа оров. За, энэ сав бол чиний амьдрал. Том чулуунууд бол чиний амьдралын чухал зүйлс, гэр бүл, эцэг эх, эрүүл мэнд, үр хүүхэд гэх мэт. Хэдий бусад зүйлгүй ч амьдрал дүүрэн сайхан байна.
Жижиг чулуунууд бол чиний ажил, байр, машин гэх мэт амьдралын чимэг зүйлс. Элс бол бусад бүх жижиг сажиг зүйлс юм. Хэрэв бид савыг эхлээд элсээр дүүргэвэл бусад зүйлсийг хийх зайгүй болно, амьдрал ч ийм л янзтай байна. Иймээс өөрийнхөө амьдралыг бодолтой зохион байгуулж, хийсэн үйлдэл бүр ирээдүйд нөлөөлдгийг анхаар!
Хүүхдүүдтэйгээ тогло. Эцэг эхээ халамжил. Ханиа бүжгэнд хоолонд болзоонд урь. Ажил хийх, гэр цэвэрлэх, найз нөхдөө урих мэт бусад зүйлсийг хийх цаг гарч л таарна. Том чулуунуудаа сайн анхаар, энэ л таны амьдралын утга учир шүү!
0 comments:
Post a Comment