Apr 19, 2013

Сүлжээний протокол

Компьютер нь сүлжээний адаптераар болон интерфейсээр дамжин сүлжээнд холбогддог. Энэ нь мөн тухайн холболтын хэрэглээг бий болгох чадвартай байх ёстой. Тиймэрхүү дүрмүүд нь дор хаяж сигналуудыг хэрхэн хөрвүүлэх, мөн өөрийгөө болон сүлжээн дахь компьютерүүдийг хэрхэн таних, сүлжээгээр ирсэн мэдээллийг хэрхэн эхлүүлэх болон дуусгах, мөн сүлжээний төхөөрөмжүүдийн мэдээлэл солилцоог хянах зэргийг агуулдаг.


Ийм зөвшөөрөгдсөн дүрмүүдийг нийтэд нь сүлжээний протокол, эсвэл энгийнээр протокол гэж нэрлэнэ. Сүлжээнд амжилттай холбогдохын тулд компьютер нь зөвхөн сүлжээний энгийн төхөөрөмжийг хамтран ашиглах ёсгүй, мөн түүнчлэн тэд энгийн протоколуудтай байх ёстой. Энэ нь бусад компьютерүүд нь нөгөөтэйгээ холбогдох гээд байгааг тогтоож өгдөг. 


Жишээ нь Swahali болон Francope хоёр ярилцагч ажил хэргийн утсан харилцаатай байлаач гэсэн ерөнхий нэг ердийн хэлгүйгээр хоорондоо харилцах, мэдээлэл солилцох боломжгүй юм шиг харагдана. 
Үүний нэгэн адил компьютерүүд нь холбогдохын тулд аль алинд нь ерөнхий протокол шаарддаг. Сүлжээний протоколууд нь цагаан толгойн үсгүүдээс бүрдсэн тогтсон, товчилсон хэллэгтэй байна.

Жишээ нь: TCP/IP, NetBEUI, IPX NWLink гэх мэт протоколууд байна.

1 comment: