Apr 19, 2013

Компютерийн түгээмэл үг хэллэгүүд

Network-Сүлжээ. Хэд хэдэн компьютерийн системүүд хоорондоо холбогдож групп үүсгэнэ. LAN (Local Area Network), WAN (Wide-Area Network) зэрэг сүлжээний төрлүүд бий.



Topology-Компьютерийн сүлжээний холболтын хэлбэр юм. Энэ нь bus, ring, star, loop гэх мэт ангилагдана.

Star-Од хэлбэрийн холболт. Төв нь групп, системүүдтэй шууд холбогдоно. Нэг системээс нөгөө систем рүү мэдээлэл дамжуулахад заавал төвөөр дамждаг

Ring-Цагариг хэлбэрийн холболт. Бүх төхөөрөмжүүдийг цагариг хэлбэрээр холбоно. Мэдээлэл нь бүх системээр дамжих бөгөөд тухайн системүүдэд очих мэдээлэл нь дараалан явагдана.

Protocol-Протокол. Холболтын дүрэм буюу хэл.

IP-Интернэт протокол гэсэн үгийн товчлол. Энэ нь сүлжээн дэх компьютерийн хаяг бөгөөд тухайн компьютерийг сүлжээнд холбох боломж олгоно.

FTP-File Transfer Protocol гэсэн үгийн товчлол. Файл дамжуулах протокол. Энэ нь нэг компьютераас нөгөө компьютер рүү файлхэрхэн дамжуулахыг тодорхойлно.

Client-Үйлчлүүлэгч буюу сүлжээнд холбогдсон хэрэглэгч.

Server-Сүлжээний толгой компьютер буюу сервер. Энэ нь хэрэглэгчийн (Client) шаардлагын дагуу үйлчилгээ үзүүлнэ.
Жишээлбэл: Таны телефон хэрэглэгч, харин телефоны компани сервер гэсэн үг.

File server-Файл сервер. Файл удирдаж, хадгалахад зориулсан сервер.

Print server-Принт сервер. Сүлжээний хэрэглэгчдийг хэвлэх төхөөрөмжөөр хангана.

Databases server-Өгөгдлийн бааз хадгалах сервер.

Bus-Мод хэлбэрийн холболт. Мэдээлэл зөвхөн нэг сувгаар дамжих бөгөөд систем бүр хүлээн авна.

Communication server-Moдем болон дамжуулалтын тоног төхөөрөмжид хандах үйл ажиллагааг зохион байгуулдаг сервер.

Application server-Логик программд хандах тооцоолон бодох системийн хүрээнд хуваарилалт хийдэг сервер.

SMTP server-Send Mail Transfer Protocol гэсэн үгийн товчлол. Энэ нь имэйл явуулах төв юм.

POP server-Post Office Protocol гэсэн үгийн товчлол. Энэ нь тухайн имэйлийг хүлээн авах төв юм.

User ID-Хэрэглэгчийн хувийн хаяг

0 comments:

Post a Comment