Apr 19, 2013

VoIP технологи

VoIP гэсэн нэр нь Voice over IP буюу интернэт протокол ашиглан дуу дамжуулах гэсэн үгний товчлол юм. Үүнээс үүдээд VoIP технологи гэдэг нь инетнэт протокол ашигладаг өгөгдлийн сүлжээгээр дуу дамжуулах тохнологи юм.

Ердийн хэрэглэгчдийн хувьд энэ нь шинэ зүйл байж болох боловч энэ технологи аль хэдийн ердийн хэрэглээнд нэвтэрсэн байдаг.
Жишээлбэл: хямд үнэтэй урьдчилсан төлбөрт телефон ярианы картууд худалдаалагддаг. Энэ картуудын ихэнх нь VoIP технологийг ашигладаг. Хэдхэн жилийн өмнө хүртэл телефон яриа нийтийн свичт телефон сүлжээ (PSTN) ашигладаг байсан. PSTN ашиглах үед телефон утасны үйлчилгээ үзүүлдэг компаниар дамжуулан дан аналоги дохиогоор дууг дамжуулдаг.

Харин урьдчилсан төлбөрт картыг ашиглан ярих үед телефон утасны үйлчилгээ үзүүлдэг компани руу аналоги дохио очоод тэндээсээ тоон дохио болон хөрвүүлэгдэж ердийн интернэт холболтонд ашиглагддаг өгөгдлийн сүлжээгээр интернэт протокол ашигласан өгөдөл болон дамжуулагддаг. Ажиллах зарчмыг товч танилцуулъя. Хэрэглэгч утсаа авмагц энэ тухай мэдээлэл(of-hook condition) VoIP сүлжээний хэрэглээний серверт очно. Ингэж хэрэгч ба серверийн хооронд холболт үүссэний дараа сервер хэрэглэгчийг дугаараа оруулахыг хүлээнэ. Хэрэглэгч дугаараа оруулмагц сервер уг дугаарыг өөртөө хадгалаад хэрэглэгчийн байршлын хүснэгтээс дуудагдсан хэрэглэгчийн IP хаягыг олоод дуудсан хэрэглэгч руу дамжуулна. Хэрэв дуудагдсан хэрэглэгч өөрийн сүлжээнд байхгүй бол дуудлагыг талаархи мэдээллийг PBX руу дамжуулаад PBX-ийн хаягийг дуудсан хараглагчид өгнө. Ингээд 2 хэрэглэгчийн хооронд шууд холболт үүснэ. Хэрэглэгчид холбогдсоны дараа дууг кодлож шахах ажиллагаа холбогдсон хоёр хэрэглэгид зэрэг явагдана. Хэрэглэгчийн дууг хэсэгчилэн пакет болгон хөрвүүлээд түүнийгээ IP протокол ашиглан өгөгдлийн сүлжээгээр дамжуулна. Хүлээн авах хэрэглэгч хүлээн авсан пакетаа дуу болгож эсрэгээр нь хөрвүүлнэ. ийм байдлаар хэрэглэгчид холбогдох бөгөөд аль нэг хэрэглэгч холболтыг таслах хүртэл холболт хэвээр хадгалагдана. VoIP системд, ердийн телефон яриа дамжуулах сүлжээг PSTN юмуу circuit switched network гэх ба компьютерийн сүлжээг packet switched network гэнэ. VoIP-ийн систем нь хэрэглэгч, media gateway, server гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Тухайн үйлдвэрлэгчийн төхөөрөмжийн архитектурын онцогоос хамааран media gateway, server хоёр хамт нэг бөхөөрөмж байх эсвэл server нь үүргээсээ хамааран хэд хэдэн сервер болж орших юмуу төрөөхөмж байдалтай байж ч болдог.

End user(хэрэглэгч) Хэрэглэгч нь hardware ба software гэсэн үндсэн 2 янз байна. IP phone бүхий хэрэглэгчийг hardware (a,b) гэх ба программ хангамж ашиглан холбогдож буй хэрэглэгчийг software (c) гэнэ. IP phone-ийг дотроо switch, IP phone 2-ийг агуулсан гэж ойлгож болно. Иймээс сүлжээний тухайн нэг үзүүрт хэрэглэгчийн компьютер ба IP phone хоёрыг зэрэг холбож болдог(a). Media gateway Энэ нь PSTN-ийг компьютерийн сүлжээтэй холох гүүр болдог төхөөрөмж юм. Media gateway нь PSTN талаасаа ирсэн аналоги дохиог компьютерийн сүлжээнд зориулсан пакет болгох, компьютерийн сүлжээний талаас ирсэн пакетийг PSTN-ий аналоги дохио болгон хөрвүүлэх үүрэгтэйгээр ажиллана. Server Хэрэглэгч холболт үүсгэх ба холболтыг дуусгах тухай мэдээлээ заавал сервер руу дамжуулж байдаг учир server нь сүлжээнд хэн ярьж буй, хэн холбогдох боломжтой байгаа зэрэг үндсэн мэдээллүүд өөртөө хадгалаж байдаг. Иймээс хэрэглэгчдийг холбогдохыг зөвшөөрөх эсвэл хориглох үйлдэл энд хийгдэж байдаг. Мөн дуут мессеж зэрэг нэмэлт мэдээллүүдийг ч бас хадгалаж байдаг. Үүнийг ердийн IP сүлжээний DNS ба FTP серверүүдтэй төстэй үүрэгтэйгээр ажилладаг гэж ойлгож болно.

1 comment: