Apr 19, 2013

Coaxial cable

Дээхэн үеийн сүлжээнд хэрэглэгдэж байсан, өнөө үед бид нар кабелийн телевиз үзэхэд хэрэглэж байгаа нь коксиал кабель юм. Энэхүү кабель нь голдоо дамжуулах зэс утастай,
түүний гадуур нь тусгаарлагч уян материалаар бүрсэн, түүний гадуур мөн дамжуулагч нэхмэл маягийн нимгэн утаснууд, бүүр гадуур нь хамгаалалтын уян бүрхүүлтэй байдаг.
Ихэвчлэн радио долгионыг дамжуулагчаар хэрэглэгддэг.

Дээхэн үеийн 10Mbps хурдтай
компьютерын сүлжээнд ашиглаж байсан бөгөөд олон компьютер залгахад бэрхшээлтэй
байсан.Сүлжээн дэхь компьютеруудыг заавал цуваагаар холбон, сүүлийнх дээр
terminator буюу төгсгөгч хийснээр сүлжээ үүсгэдэг бөгөөд аль нэг кабель салсан,
тасарсан үед сүлжээ бүхлээрээ тасардаг байсан нь гол дутагдалтай тал юм.
Энэ кабелиар дамжиж байгаа үндсэн мэдээлэл нь голын ганц зэс утсаар дамждаг учир
гадны элдэв цахилгаан нөлөөлөлд дохио нь өртөж, өөрчлөгдөх эрсдэл байдаг. Энэ
асуудлыг шийдсэн нэг ололт бол UTP кабель бөгөөд хос утаснуудыг ороож хийн дохиог
хувааж дамжуулснаар тэнцвэржүүлсэн (balanced) дохио илгээн гадна цахилгаан болон
соронзон нөлөөг бууруулсан байна.
Коаксиаль кабелийн дамжуулах хэрэгсэл нь мушгиа twisted pair –тэй харьцуулахад илүү өндөр давтамжаар дохиог зөөдөг. Коаксиаль кабель нь гадны нөлөөллөөс сайн хамгаалагдсан, алсын зайд мэдээлэл дамжуулах боломжтой. Сүлжээний магистраль шугам, хэрэглэгчийн шугам, кабелийн телевизийн сүлжээний дамжуулах кабелиар ихэвчлэн ашиглагддаг. Коаксиаль кабелийг бүтцээс нь хамааруулж бүдүүн ба нарийн коаксиаль кабель гэж хоёр ангилна. Коаксиаль кабелиар 100 КГц-ээс 500 МГц зурваст дамжуулалт хийх боломжтой.
Дотоод сүлжээнд коаксиаль кабелийг гол магистраль кабель болгон ашигладаг. Энэ нь сүлжмэл хос зэрэг кабелиудаас илүү хол зайд сигналийг дамжуулдаг, гадны нөлөөнөөс сайн хамгаалагдсан байдагтай холбоотой. Коаксиаль кабель бүдүүн, нарийн гэж хоёр янз байдаг.

Нарийн коаксиал кабел Нарийн кабель нь 0.5 см диаметртэй уян кабель байдаг. Нэг сегментийн урт нь 185м. Долгионы эсэргүүцэл нь 50 Ом бүхий RG-58 бүлийн кабелиуд багтдаг.
RG-58/U ганц гол зэс утастай.
RG-58 A/U багц зэс гол утастай.
RG-59 өргөн зурвасын дамжуулалтанд ашигладаг./кабелийн телевизэд/
RG-6 RG-59-г бодвол илүү өргөн диаметртэй, өндөр давтамжтай сигнал дамжуулдаг.
RG-62 ARCnet сүлжээнд ашиглагддаг.
Нарийн кабелийг төхөөрөмжинд холбохдоо BNC (British Naval Connector) холбогчуудыг ашигладаг.

- BNC коннектор (кабелийн үзүүрт хавчих эсвэл гагнадаг)
- BNC-T коннектор (кабелийг сүлжээний картанд холбодог)
- BNC баррел коннектор (2 кабелийг хооронд нь холбодог)
- BNC терминатор (салаа топологитой сүлжээнд кабелийн сегментийг хаах зориулалттай)

Бүдүүн коаксиал кабел Бүдүүн коаксиаль кабель нь 1см орчим диаметртэй, харьцангуй хатуу кабел, гадуур бүрээс нь ихэвхчлэн шар өнгөтэй байдаг. Бүдүүн кабелийг гол түгээгүүр кабель болгон ашигладаг. 1 сегментийн урт нь 500м. Нарийн кабелийг сүлжээний төхөөрөмжинд шууд холбох боломжтой байдаг бол бүдүүн коаксиаль кабелийг трансивераар дамжуулан холбодог. Энэ төрлийн кабелийг ихэвчлэн магистраль хэлхээ гэж нэрлэгдэх алсын холбооны шугамд ашиглана. Нарийн кабель нь 0,2 см диаметртэй, нэг сегметийн урт 185 орчим см, харьцангуй уян кабель байна. Нарийн коаксиаль кабелийг сүлжээний кабельтай шууд холбох боломжтой бол бүдүүн кабелийг холбогч адаптер ашиглан холбоно. Аналоги болон тоон дохиог хоёуланг нь дамжуулах боломжтой. twisted pair –г бодвол унтралт болон шуугиан бага. Нэг шугаман дээр олон компьютер байрлуулах боломжтой. Давтамжийн олон зурвасыг нэг шугамаар явуулж болно.

0 comments:

Post a Comment