Apr 19, 2013

Сүлжмэл хос кабел

Сүлжмэл хос кабел (Twisted Pair-TP) Гадуураа тусгаарлагч бүрээстэй зэс дамжуулагчийг хос хосоор нь ороож мушгисан хэлбэртэй байдаг.
2 төрлийн сүлжмэл хос кабел байдаг.

- хамгаалалтгүй (Unshielded Twisted Pair cable - UTP)
- хамгаалалттай (Shielded Twisted Pair - STP)




UTP кабел Unshielded twisted-pair (UTP) кабель 4 хос багц бүхий кабель бөгөөд сүлжээнд өргөн хэргэлэгддэг байна. Нэг сегментийн урт 100м. RJ-45 коннектороор бусад төхөөрөмжүүдэд холбогддог.

EIA/TIA-568 стандартын дагуу UTP кабелийг 5 категорид хуваадаг.
1-р категорийн кабель телефон холбоонд (зөвхөн яриа дамжуулах) утсан сүлжээнд хэрэглэгдэнэ.
2-р категорийн кабель 4 Мбит/с-ийн хурдтай өгөгдөлийг дамжуулдаг.
3-р категорийн кабель. 10BaseТ сүлжээнд хэрэглэгддэг ба өгөгдлийг 10Мбит/с-ийн хурдтай дамжуулдаг.
4-р категорийн кабель. 4-р категорийн кабелийг Token-ring сүлжээнд хэрэглэх ба 16Мбит/с-ийн хурдтай өгөгдөлийг дамжуулна.
5-р категорийн кабель CDDI(Copper Distributed Data Interface) сүлжээнд хэрэглэгддэг ба 100Мбит/с-ийн хурдтай өгөгдлийг дамжуулдаг.

STP кабел Shielded twisted-pair cable (STP) нь гадуураа хатуу хамгаалалттай, сүлжмэл хос багц бүхий кабель юм. Ethernet сүлжээнд 100 Омын эсэргүүцэлтэй кабель хэрэглэдэг байна. Харин STP-ийн 150 Омын эсэргүүцэлтэй кабелийг Token-Ring сүлжээнд хэрэглэгддэг. Энэ кабелийн хувьд сүлжмэл хос бүр гадуураа хамгаалалттай байх ба энэ нь цахилгаан соронзон орон болон радио долгионы нөлөөнд тэсвэртэйгээс гадна нэг нөгөөдөө нөлөөлөх шуугианыг багасгадаг байна.

150 Омын STP кабелийн хоёр үзүүрийг заавал газардуулдаг. STP кабель нь гадны нөлөөнөөөс сайн хамгаалагдах сайн талтай боловч UTP кабелаас илүү үнэтэй байдаг. Ethernet сүлжээнд ихэнх тохиолдолд STP кабелийг сүлжээний түгээгүүр (backbone) кабелиас трансивераар салаалж хаб руу залгаж ашигладаг ба максимум урт нь 100м байна.

UTP кабелиуд нь 100 Омын эсэргүүцэлтэй байх бөгөөд бусад кабелиудаас ялгаатай нь телефон утсанд ашиглаж болдог. UTP кабелийг ихэнх сүлжээний архитектурт хэрэглэснээр сүлжээний хөгжилд ахиц гарсан. UTP кабель олон сайн талуудтай. Үүнд: Бусад кабелийг бодоход хэрэглэж угсарахад хялбар. Үнийн хувьд хямд. Хэмжээний хувьд тохиромжтой.
Дутагдалтай тал нь: Гадны нөлөөнд амархан өртөмтгий. Холын зайд дамжуулах чадал хязгаарлагдмал.
Кабелийн стандарт

Дараахи хүснэгтэнд кабелийн түгээмэл стандартыг нэгтгэн үзүүллээ. Эдгээрээс
сүүлийн үед хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь UTP (Unshielded Twisted Pair)
кабель бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь юм.
Мөн Fiber Optic буюу Шилэн
кабелийг өндөр хурдны сүлжээнд өргөнөөр хэрэглэж байна.

Стандарт - - - - - Төрөл - - - - - - - - - - - - Уртын хэмжээ
10BaseT - - - - - - Unshielded Twisted Pair - - - 100 метр
10Base2 - - - - - - Thin Coaxial - - - - - - - - - - 185 метр
10Base5 - - - - - - Thick Coaxial - - - - - - - - - 500 метр
10BaseF - - - - - - Fiber Optic - - - - - - - - - - 2000 метр
100BaseT - - - - - Unshielded Twisted Pair - - - 100 метр
100BaseTX- - - - - Unshielded Twisted Pair - - - 220 метр

0 comments:

Post a Comment