Apr 19, 2013

Fiber optic – Шилэн кабель

Шилэн кабель нь дэлхийд хамгийн элбэг silica буюу элсээр хийгддэг. Мэдээж жинхэнэ шилийг элсээр хийдэгтэй төстэй байдлаар боловч бусад нэмэлт хольц, үйлдвэрийн технологи үнэхээр нарийн чимхлүүр байдаг.

Шилэн кабелийн ажиллах зарчим нь 1840-өөд онд Францын эрдэмтлийн нээсэн шилэн хоолойгоор гэрэл дамжуулах (refraction) боломжид тулгуурласан бөгөөд уян шилэн хоолойд гэрэл эсвэл лазераас үүсгэсэн гэрлийг янз бүрийн өнцгөөр тусган нөгөө талд нь тусах өнцгөөр нь мэдээллийг хөрвүүлэн хүлээж аван дамжуулдаг байна.
Эхэн үеийн шилэн кабелиуд нь эсэргүүцэл ихтэй буюу дохионы алдагдал ихтэй байсан бөгөөд кабелийн шилэн материал дахь бохирдлыг бууруулснаар “эсэргүүцэл” буюу алдагдал маш багатай шилэн кабель үйлдвэрлэснээр интернэтийн хөгжилд сайнаар нөлөөлсөн. Одоогийн далай доорхи интернэт томоохон холбогч кабелиуд нь бүгд шилэн кабель юм.
Шилэн кабель нь 80-1550 нм ( 0.8-1.55 mkm ) долгионы уртад гэрлийн дохиог хамгийн бага унтралттайгаар дамжуулдаг, тусгаарлагдсан. Шилэн кабелиар цахилгаан дохиог гэрлийн дохионы хэлбэрт хувиргаж дамжуулна.
Гэрлийн диод, лазер гэх мэтийн гэрэл үүсгүүрийн тусламжтай өгөгдлийг гэрлийн хэлбэрт дамжуулна. Шилэн кабелийн дохио дамжуулах орчин болох зүрхэвч буюу голч нь металл биш шилээр хийгддэг учир цахилгаан соронзон орон, хол ба ойрын төгсгөл дэх нөлөөлөд өртдөггүй. гадаад орчноос сайн хамгаалагдсан бүтэцтэй. Их хэмжээний мэдээллийн шилэн кабелиар алс зайд, алдагдалгүйгээр өндөр хурдаар гэрлийн дохионы хэлбэрт дамжуулах боломжтой тул орчин үеийн сүлжээний дамжуулах систем, магистраль хэлхээнд өргөн ашиглах болж байна. Одоогийн байдлаар шилэн кабелийн унтралт 0,2-0,5 дв/км хэмжээтэй гэж тодорхойлогдсон. Яг тэр сувгийн дамжуулах материал нь шилээс гадна пластик байж болно. Гэхдээ пластикаар дамжуулах нь шилээр дамжуулахаас богино зайд байна.

0 comments:

Post a Comment