Lan сүлжээний төгсгөлийн терминал болох компьютеруудыг магистрал шугаманд төвлөрүүлж өгөх үүрэгтэй олон порттой нэг төрлийн дохио өсгөх төхөөрөмжийг HUB гэнэ.
• Hub-ийн зориулалт, шинж чанар
• Hub-ийн төрөл
Hub буюу төвлрүүлэгч нь автомат сегментлэгчтэй олон портод сүлжээний репитер юм. Hub-ийн бүх портууд тэгш эрхтэй. Аль нэг холбогдсон төхөөрөмжөөс дохио авангуутаа hub нь түүнийг бүх идэвхитэй портуудад дамжуулдаг. Энэ үед аль нэг порт дээр алдаа гарвал энэ портыг автоматаар салгадаг (сегментчлэнэ). Автоматаар сегментчлэх нь сүлжээний найдваржилтийг дээшлүүлдэг. Коллизийг боловсруулах ба сувгийн төлөвийн удирдлагыг Hub мөн гүйцэтгэнэ. Hub-уудыг өөр хооронд нь холбон сүлжээг өргөтгөж болдог.
Hub нь өөрөө одон топологи үүсгэдэг ба IEEE 802.3 стандартын хүрээнд байдаг. Hub нь тусдаа байгаа төхөөрөмж, компьютерүүдийг локаль сүлжээний хүрээнд групп болгон нэгтгэдэг. Ажлын групп нь дараах шинж чанартай: тодорхой нэг орон зайд төвлөрсөн; ажлын группын бүлэг хэрэглэгчид ижил асуудлуудыг шийддэг ба нэгэн төрлийн прогамм хангамж, нийтийн мэдээллийн баазыг ашигладаг; өндөр чадлын гадны төхөөрөмжийг нийтээр ашигладаг.
Hub нь физик төвшний төхөөрөмж (1-р төвшин) юм. Тиймээс дээд төвшний протоколуудад мэдрэмтгий биш үүний үр дүнд янз бүрийн үйлдлийн системүүдийг ашиглах боломжтой (Novell Netware, SCO UNIX, EtherTalk, LAN Manager г.м.).
Бүх Hub-ууд дараах шинж чанаруудтай:
• Портуудын төлөв (port status), коллиз байгаа эсэх (collisions), дамжуулалтын сувгийн идэвхжилт (activity), алдаа (fault), тэжээл байгаа эсэхийг (power) харуулсан диодон индикаторудтай.
• Тэжээл өгөх үед өөрийгөө тестлэх процедурыг гүйцэтгэдэг, ажиллагааны үед өөрийгөө оношлох функцүүдийг хийнэ.
• Алдаатай портуудыг тусгаарлах автомат сегментчлэлийг хангадаг ба ингэснээр сүлжээний бүрэн бүтэн байдлыг (nerwork intergrity) дээшлүүлдэг.
• Хэд хэдэн hub ашигдасан хувилбарыг авч явах чадвартай
• Мушгиа утас хэрэглэсэн үед туйлын (polarity) алдааг илрүүлэн засах чадвартай
• Сүлжээний үйлдлийг системийн программд нөлөө байхгүй
Анхан шатны hub нь 8, 5 заримдаа 12, 16 портых байдаг. Заримдаа BNC, AUI портуудтай тохиолддог. Консоль портын удирдага агуулдаггүй ердийн хямдхан бага хэмжээний ажлын группыг зохион байгуулахаар зориулагдсан. Дунд ангиллын hub нь 12, 16 эсвэл 24 порттой байдаг. Энэ төрлийн hub-нд зурваснаас гаднах сүлжээний удирдлага (out-of-band management) хийх боломжтой. RS-232 гэсэн консоль портоор ямар нэг стандарт терминалын программын удирдлаган доор бусад портуудыг тохируулах болон hub-ийн статистик өгөгдлүүдийг авах боломжтой. Эдгээр hub-уудыг бага болон дунд зэргийн сүлжээг цаашид хөгжүүлэх ба программын удирдлагатай ашиглан гэх тохиолдолд хэрэглэдэг.
Apr 19, 2013
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment