Apr 19, 2013

Switch

Switch нь мэдээлэл дамжих явцад тухайн мэдээллийн хүрэх дараагийн цэг, түүнд хэрхэн хүрэх замыг нь зааж өгөх зорилготой сүлжээний төхөөрөмж юм
Сүлжээг хэд хэдэн коллизийн домен (collision domain) болгон хуваадаг анхны төхөөрөмжүүд 2 порттой байсан ба тэдгээрийг бридж (bridge) гэж нэрлэсэн юм. Энэ төрлийн төхөөрөмж хөгжихийн явцад эдгээр нь олон порттой болсон коммутатор (switch) гэдэг нэртэй болсон.
Сүлжээ өргөсөх тутам нэг орчинд үүсэх алдаа (коллиз) ихэсдэг ба өгөгдөл дамжуулалтын хурд, найдваржилтанд нөлөөлж эхэлдэг. Коллизийн домен үүсгэснээр бид дээрх зүйлээс зайлсхийх боломжтой болно. Өгөгдөл дамжуулалт харьцангуй дээд төвшинд явагдан илүүдэл мэдээлэл үүсэхгүй. Амьдрал дээр коллизийн домен нь барилгын давхар болдог.


Switch трафикын удирдлагыг OSI-ийн 2-р төвшинд хийдэг ба холбогдсон төхөөрөмжүүдийн МАС хаягуудыг хянах чадвартай. Мөн түүнчлэн багцуудын нэг стандартаас нөгөө руу хөрвүүлэлтийг хангадаг. (жишээ нь Ethernet-ээс FDDI руу). Өгөгдөл дамжуулалтыг МАС хаяг дээр тулгуурлан хийдэг. LAN архитектурт олон төрлийн switch байдаг.
• Ethernet
• Fast Ethernet
• Gigabit Ehernet
• Token ring
• ATM модултай switch
• FDDI
Коммутацын аргачлалд дараах хэдэн аргууд ихэвчлэн хэрэглэгддэг . store-and-forward, cut-through, framentfree, store-and-forward, cut-through аргууд их түгээмэл хэрэглэгдэж байна. Store-and-forward swithching
Энэ аргачлалын үед өгөгдлийг сүлжээгээр алдаагүй дамжуулдаг. Switch нь фреймын агууллагыг Switch-ийн буферт бичэн CRC алдааны хяналтыг хийдэг. Хэрвээ фрейм алдаатай бол түүнийг шууд устгадаг. Энэ процесс бусад холболтын аргачлалаас хурдан хийгддэг. Энэ аргачлалыг өгөгдлийг өндөр хуртай LAN-аас нам хуртай LAN руу дамжуулахад хэрэглэдэг. Жишээ нь 100Мбит/с-ийн сүлжээнээс 10Мбит/с-ийн сүлжээ хооронд Cut-through switching
Энэ горимын үед сүлжээгээр фреймүүдийг маш хурдтай дамжуулдаг. Дамжуулах процесст хүлээж авах талын портын контроллер нь зөвхөн очих талын хаягны 6 байт хаягийг уншин гүйцэтгэдэг. Ийм процесс Host хоорондох дамжуулалтын саатлыг харьцангуй бага болгодог. Учир нь орж ирсэн фреймийг цааш дамжуулахдаа бүхэлд нь буфер луу хуулж авдаггүй.
Энэ аргын үед Switch фриеймийн алдааны хяналтыг хийдэггүй ба олон алдаа бий болсон тохиолдолд сүлжээ асуудалд орж болзошгүй. Энэ нь сүлжээний алдааны эрчмээс хамаардаг. Ихэвчлэн энэ аргыг алдаа багатай орчинд хэрэглэдэг юм.
Fragmentfree
Fragmentfree switch-ууд cut-through холболтын технологийн өөрчилсөн хувилбар. Эдгээр Switch-үүд нь коллизтэй ба алдаатай багцуудыг дамжуулахаасаа өмнө шүүн авдаг. Ердийн Ethernet сүлжээнд коллиз эхний 64 байтад тохиолддог. Хэрвээ коллиз 64 байтийн дараа бий болбол үүнийг хожуу коллиз (late collision) гэж нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн коаксиал сүлжээнд тохиолдоно. Fragmentfree switch-үүд багцыг цааш дамжуулахаасаа өмнө эхний 64 байтыг хүлээн автал хүлээдэг.

0 comments:

Post a Comment