Apr 19, 2013

IPTV (Internet Protocol Television)

IPTV (Internet Protocol Television) бол тоон телевизийн үйлчилгээг интернет ашиглан дамжуулан хүргэх гэсэн утга бөгөөд гол нь IP сүлжээний дэд бүтцийг ашиглан хэрэглэгчдэд өргөн зурвасын сүлжээгээр хүргэдэг.



IP телевизийн ерөнхий тодорхойлолт нь: агуулга, мэдээллийг уламжилалт кабель шугамыг ашиглаж бус компьютерийн сүлжээг ашиглан дамжуулах явдал юм.
Орон сууцний хэрэглэгчдэд IPTV-г ашиглан ихэвчлэн “Захиалгат нэвтрүүлэг”, Интернет үйлчилгээ,веб хандалт, VoIP зэрэгийг хамтад нь хүргэх боломжтой. Арилжаанй энэхүү нэгдмэл үйлчилгээ болох IPTV, Интернет, VoIP зэрэгийг нэгтгэсэн үйлчилгээг “Triple Play” үйлчилгээ гэж нэрэлдэг.

IPTV-г ерөнхийд нь хаалттай сүлжээний дэд бүтэц ашиглан хангах шаардлагатай. Хаалттай сүлжээ ашигладаг гол учир нь телевизийн үнсэн агуулгыг нийтэд нитийн интернет ашиглан хүргэхгүй гэсэн утгатай.
Түүх
1994 онд АВС-ийн “World News Now” нэвтрүүлгээр “CU-SeeMe” видео хуралын төхөөрөмж ашиглан анх удагаа интернетийг ашиглан дамжуулж байсан байна. Анх IPTV-г 1995 онд Judith Estrin ба Bill Carric нар Precept Software нэртэйгээр гаргасан. Анх “IP/TV” нэртэйгээр интернет видео хэмээн гарч байсан. Анхны IP/TV нь Windows, Unix үйлдэлийн систем дээр ажиллах боломжтойгоор Real time protocol ашиглан чанарын хувьд маш
муу ДВД чанартайгаар гарсан. Мөн 1998 онд Циско компани олон улсын “IP/TV” худалдааны тэмдэгийг авсан. Анхны “IP/TV” нь тухайн үеийн интернетийн тэргүүлэх технологи болох ADSL технологид тулгуурлаж байсан.Өргөн зурвасын сүлжээ өсөхийн хирээр хэрэглэгчидэд хүрэх үйлчилгээний асар хурдан түгж байсан ба 2005
оны судалгаагаар 200 сая хэрэглэгч дэлхий дээр байна гэсэн тооцоо гарсан. Энэ нь 2010 он гэхэд 400 саяд хүрнэ гэсэн тооцоо байгаа. Маш олон харилцаа холбооны болон шугам сувагийн компаниуд нь өөрийн бий болгосон үндсэн сүлжээ, интернетийг ашиглан хэрэглэгчийг татах нэмэлт үйлчилгээ болгон ашиглаж эхэлсэн.Энэ бүхний томоохон жишээ нь Youtube хэмээх сайт юм. IPTV түгээх үйлчилгээ нь үндсэн 2 бүтэцтэй. Үнэгүй болон үнэтэй. 2006 оны 6 сар гэхэд нийт 1300-н үнэгүй суваг бий болсон байсан. Энэ салбар маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд энэ нь уламжилалт телевизүүдийн цацалтаас ч давах хандлагатай байгаа. Эдгээр үнэгүй сувагууд нь зөвхөн интернет холболт, интернетэд
холбогдох боломжтой компьютер, HDTV мөн зарим гар утаснуудын тусламжтайгаар хэрэглэгч үзэх боломжтой. Үүнийг ерөнхийд нь интернет телевиз, Mobile TV гэх нь бас байдаг. 2005 оны 12 сард анхны HDTV форматаар дамжуулсан IPTV гарсан. Ихэнх Веб портал сайтууд IPTV-г үнэгүйгээр хүргэдэг. Зарим сайтууд тухайн телевизээс зөвшөөрлийг аван албан ёсоор гэрээ байгуулж т өлбөртэйгээр цацах нь бий. PTV ингэж их тарж байгаан хамгийн гол шалтгаан нь энгийн сүлжээний протокол ашигладаг, мөн хямд зардалаар эрхлэх боломжтой учраас хэрэглэгчдэд хүрч буй үнэ нь хямд байдаг.
2006 онд AT&T компани U-Verse нэртэй IPTV үйлчилгээг гаргасан. Уг үйлчилгээ нь 300 орчим сувагийг 11-н хотод хүргэж эхэлсэн байна.
Протокол
IPTV нь шууд телевизийн сувагийг дамжуулах болон хадгалсан файлаас үзүүлэх зэрэг үйлчилгээг хийх боломжтой. IPTV-г тоглуулахдаа энгийн персонал компьютер, ТВ-тэй холбогдсон санах ой бүхий box-ийн тусламжтайгаар тоглуулах боломжтой. Видео мэдээлэл нь MPEG-2, MPEG-4 форматаар шахагдан видео стриймэн сервер лүү илгээгдэх ба уг серверээс цааш АйПИ форматаар хэрэглэгчид рүү цацагддаг. Энэ сервер нь нэг зэрэг олон хэрэглэгч рүү цацах чадвартай.
Ашигтай тал
АйПи-д тулгууралсан болхоор маш олон давуу талуудтай. Уг сүлжээг ашиглан интернет авах, ВоИП-г ашиглах өргөн боломжоор хангагдсан байдаг. АйПи телевиз технологи нь илүү өргөн мэдээллийг олон боломжит хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Энгийн сансарын антенна ашигласан ТВ нь тогтмол ижил төрлийн мэдээллийг бүх хэрэглэгчдэд дамжуулж байдаг. Хэрэглэгч өөрөө төрөл бүрийн сонголт ашиглан ижил төрлийн мэдээллийг сонгодог. Харин АйПИ ТВ нь бол ялгаатай. Хэрэглэгч өөрийн хүссэн мэдээллийг гэртээ өөрийн хүссэн холболтыг ашиглан үзэх боломжтой. АйПи ТВ-гийн гол хүндрэлтэй асуудал нь бодит хугацааны агшинд мэдээллийг дамжуулж байдаг учраас сүлжээний хоцрогдол байхгүй байх,мөн холбогдох хурдны зурвас өндөр байх шаардлагатай байдаг.

0 comments:

Post a Comment